Соёлын сайд Ч.Номингийн өмссөн хувцас олны шүүмжлэлийг дагуулав. Тодруулбал, “Төрийн алба хашиж буй сайд, үндэсний ижилсэл, амин чанарыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах учиртай соёлын бодлого хариуцсан хүн нангиад Сун Ят Сений хувцас өмсч олны өмнө гарсныг бол эсэргүүцнэ” хэмээн твиттерт цөөнгүй хүмүүс түүний хувцаслалтад эгдүүцлээ илэрхийлжээ. Учир н,ь Сун Ят Сен нь Тайванийн Гоминдань намыг үүсгэн байгуулагч, 1911 онд байгуулагдсан Бүгд Найрамдах Хятад улсын анхны Ерөнхийлөгч байсан юм. Соёлын сайдын хувьд гадны соёлыг импортлох биш дотоодынхоо түүх, өв соёыг дэлхийд таниулах, цаашлаад экспортлох асар том үүрэг хариуцлага түүний нуруун дээр ирж буйг ойлгоогүй бололтой. Соёлын салбар нь зөвхөн дуу, хөгжим төдийгүй эдийн засаг, аялал жуулчлал, өв соёл гээд бүхий л зүйлийг хамаарна. Үүнтэй зэрэгцэн нэн том бодлогыг хэрэгжүүлж, бие даан авч явах нь шоу контент, нэвтрүүлэг хийхээс тэс өөр хариуцлагатай ажиллах хэрэгтэй гэсэн шүүмжлэл түүнийг дагаж байна.
Үндэсний өв, үүх түүхээ таниулах, хамгаалах, сурталчлахад анхаарч ажиллах үүрэгтэй Соёлын сайдын хувцаслалт цагаа олоогүй чамирхал байлаа. Сайд үүгээрээ үүх түүх мэдэхгүй, мэдлэггүй, мэдрэмжгүй харууллаа гэхэд ч буруудахгүй биз ээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ