Увс аймагт тогтоосон хөл хориог ирэх сарын 3-н хүртэл сунгав

Хуучирсан мэдээ: 2021.05.31-нд нийтлэгдсэн

Увс аймагт тогтоосон хөл хориог ирэх сарын 3-н хүртэл сунгав

Увс аймагт тогтоосон хөл хориог ирэх сарын 3-н хүртэл сунгав

Увс аймгийн Онцгой комиссоос Covid-19 халдварын улмаас тогтоосон хязгаарлалтын хугацааг сунгажээ. Тодруулбал, халдварын идэвхтэй голомт сумдад үүссэн  эрсдэл өндөр, тохиолдол буурахгүй байгаа учраас  тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар болсон байна. Иймд зургадугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэлх хугацаанд аймаг, сум хооронд зорчих автомашин болон иргэдийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ. Дээрх хугацаанд барааны зах, дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, үсчин гоо сайхан, автомашин угаалга болон засварын төв, түүхий эдийн цэг, банкны үйл ажиллагаа, хурим найр, хурдан морины уралдааныг тус, тус хориглов.  Эргэн сануулахад, тавдугаар сарын 28-нд Увс аймагт халдварын таван шинэ тохиолдол бүртгэгдэж  72 цагийн хугацаанд аймаг, сум хооронд зорчих автомашин болон иргэдийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж