Covid-19: Өнөөдөр 56 цэгт вакцин хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.05.31-нд нийтлэгдсэн

Covid-19: Өнөөдөр 56 цэгт вакцин хийнэ

Covid-19: Өнөөдөр 56 цэгт вакцин хийнэ

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.5.31/ явуулын хоёр, суурин 54 цэгт Covid-19 эсрэг вакцин хийнэ. Тус цэгүүдэд нийт 111 багийн 640 эмч, ажилтан ажиллаж, 14 425 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Өчигдөр нийслэлийн хэмжээнд нийт 15 417 иргэн вакцинжуулалтад хамрагдсан байна. Үүнээс 930 иргэн нь вакцины нэгдүгээр тунг, 14 487 нь хоёрдугаар тунг хийлгэсэн байна.

Мөн Засгийн газрын хуралдаанаар жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр, эмчийн заалтаар зайлшгүй шаардлагатай гэсэн иргэдийг Файзер вакцинд хамруулахаар шийдвэрлэсэн.

Эрүүл мэндийн яамны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөл олон улсын судалгаа, мэдээлэлд үндэслэн “жирэмсэн эмэгтэйчүүдэд Файзер вакцин тарих боломжтой” гэсэн зөвлөмж гаргасан бөгөөд өчигдрөөс /2021.5.31/ хийж эхэлсэн.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагт ажиллана. Вакцинжуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр харууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж