Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон гэрлэжээ | News.MN

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон гэрлэжээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон гэрлэжээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон гэрлэжээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон сүйт бүсгүй Кэрри Симондстойгоо Бямба гаригт /2021.05.29/ Лондон хотноо нууцхан хуримлажээ. Урьдчилж зар тараагаагүй хурим Вестминстерийн сүмд болсон бөгөөд гэр бүл, цөөн тооны найз нөхөд нь л оролцсон гэнэ.

Ерөнхий сайдын ойрын туслахууд хүртэл хуримын талаар мэдээгүй бөгөөд 30 зочинд л урилга хүргүүлсэн байна. Эх сурвалжуудын ярьж буйгаар, нэг цаг гаруй үргэлжилсэн ёслолын үеэр сүмийг бүрэн хаасан гэнэ.

Ингэснээр Жонсон Засгийн газрын тэргүүн байхдаа гэрлэсэн Их Британийн сүүлийн 200 жилийн түүхэн дэх хоёр дахь Ерөнхий сайд болжээ. Өдгөө 56 настай Жонсон, 33 настай Саймондс нар өнгөрсөн оны гуравдугаар сард сүй тавьж байв. Тэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хүүтэй болсон бөгөөд хүүдээ Уилфред Лоури Николас хэмээх нэр хайрлажээ. Борис Жонсоны хувьд өмнө нь хоёр удаа гэрлэж байжээ.

Эх сурвалж: The Sun

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж