АНХААР: Өнөө шөнө цочир хүйтэрнэ | News.MN

АНХААР: Өнөө шөнө цочир хүйтэрнэ

АНХААР: Өнөө шөнө цочир хүйтэрнэ

АНХААР: Өнөө шөнө цочир хүйтэрнэ

ДОХИО!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Орхон, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ. Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Ойрын хоёр хоногтоо нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүхэн, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.


2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН 31-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр,  говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ.  Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

2021 ОНЫ  ЗУРГАДУГААР САРЫН 1-НЭЭС  ЗУРГАДУГААР САРЫН 5-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Зургадугаар сарын 1-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг,  говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 1-2-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар сэрүүхэн, 2-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Эх сурвалж УЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-31 192.82.92.201

зун намар хоёр улиралтай болж дээ хөөрхий

Avatar

иргэн 2021-05-31 103.212.118.128

Зуны улирал хаачив, бас нэг нь хувьчлаад хулгайлаад аваад яваад өгсөн үү. ЮМ юм л үзэх нь.

Avatar

ю 2021-05-31 64.119.23.1

Бас улс төр оролцохоороо л ертөнцийн дулаарал бус эриний хүйтрэл явагдаад байгаа юм биш үү?

Avatar

Зочин 2021-05-31 202.179.15.3

ОРЧИН ҮЕИЙН ХҮН БҮХЭН ТАРХИ ТОЛГОЙН НЬ ГАШЛААГҮЙ ИРГЭД БҮХЭН ШИНЭ УУР АМЬСГАЛЫГ ДЭМЖЬЕ ЭНХБАТЫГ УЛС ДАЯАРАА ДЭМЖВЭЛ МАНЫ ДАРАНГУЙЛАЛ ХҮРЭЛСҮГИЙН ТЭНЭГЛЛЭЭС ҮҮРД САЛАХ БОЛНО ЭНЭ БОЛ АЛТАН БОЛОМЖ ШҮҮ МОНГОЛЧУУДАА

0 0 Хариулах
АЛТАН БОЛОМЖ ЭНХБАТЫГ ДЭМЖЬЕ ХҮРЭЛСҮГЭЭС САЛЬЯ 202.179.15.3 саяхан
УЛС ДАЯАРАА ЭНХБАТЫГ ДЭМЖЬЕ ЭЭ МАНЫ ДАРАНГУЙЛАЛ ТӨГСГӨЛ БОЛНО ШҮҮ МОНГОЛЧУУДАА ..ЭНХБАТ БОЛ АЛТАН БОЛОМЖ МАНААС САЛАХ ГАРЦ

0 0 Хариулах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж