ЕХ: Орос, хятад вакцин хийлгэсэн хүмүүсийг нэвтрүүлэхгүй | News.MN

ЕХ: Орос, хятад вакцин хийлгэсэн хүмүүсийг нэвтрүүлэхгүй

COVID-19

ЕХ: Орос, хятад вакцин хийлгэсэн хүмүүсийг нэвтрүүлэхгүй

ЕХ: Орос, хятад вакцин хийлгэсэн хүмүүсийг нэвтрүүлэхгүй

Европын холбоо өнгөрсөн долоо хоногт цар тахлаас урьдчилан сэргийлэх хязгаарлалтын журмыг сулруулж, вакцины бүрэн тундаа хамрагдсан жуулчдад хилээ нээх шийдвэрийг танилцуулсан байна. Европын холбооны гишүүн 27 улсын Элчин сайд нар гадаадаас жуулчин хүлээн авах журмыг баталжээ.

Дээрх журмын дагуу Европын холбоо зөвхөн “Covid-19” халдварын тархалт багатай, вирусийн мутацилагдсан хувилбарууд бүртгэгдээгүй орноос зорчин ирсэн, вакцины бүрэн тундаа хамрагдсан жуулчдыг хүлээн авахаар болсон байна. Энэ журмын дагуу АНУ-ын иргэд Европын холбооны улс руу одоогоор нэвтрэх боломжгүй болж байгаа юм.

Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч Кристиан Вигандын мэдэгдсэнээр тус зөвлөлөөс ЕХ-ны гишүүн 27 улсад зөвхөн Европын эмийн агентлагаас зөвшөөрөгдсөн вакцинд хамрагдсан иргэдийг нэвтрүүлэх шийдвэрийг гаргасан гэв.

Өөрөөр хэлбэл энэ нь Орос болон Хятад вакцинд хамрагдсан иргэд одоогоор Европын холбооны орнуудад зорчих боломжгүй гэсэн үг юм. Европын холбоо одоогийн байдлаар АНУ-ын “Pfizer/BioNTech”, “Moderna”, “Johnson & Johnson” болон Их Британийн “AstraZeneca” вакцинд зөвшөөрөл олгоод байгаа билээ.

Европын эмийн агентлаг одоогоор ОХУ-ын “Sputnik-V”, БНХАУ-ын “SinoVac”, АНУ-ын “Novavax” болон Германы “CureVac” вакцинд зөвшөөрөл олгохоор, судалгааны ажлыг үргэлжлүүлж байгаа юм.

Харин Хятадын “Sinopharm” компани өөрсдийн бүтээсэн вакциндаа Европын эмийн агентлагаас зөвшөөрөл авах ажил эхлүүлээгүй байгаа аж. Монгол Улсын хувьд иргэдийн дийлэнх нь “Sinopharm”-ийн вакцинд хамрагдсан билээ. Иймд “Sinopharm”-ийн вакцин тариулсан Монголчууд Европын холбооны орнуудад ойрын хугацаанд зорчих эсэх асуудал эргэлзээтэй болж байна. Хятадын "Sinopharm" компанийн “Вероцелл” вакциныг дэлхийн 42 улсад хэрэглэж байгаа юм. Харин ОХУ-ын "Sputnik V" вакциныг дэлхийн 60 орчим улс бүртгэн зөвшөөрөл олгожээ.

Гэхдээ Европын холбоо халдварын тархалт багатай орнуудаас зорчин ирэх жуулчдад вакцинд зайлшгүй хамрагдсан байх шаардлагыг тавихгүй байхаар хэлэлцэж байгаа гэв.

Тухайлбал, тус холбоо одоогоор халдварын тархалт хамгийн бага орнууд болох Австрали, Шинэ Зеланд, Израил, Руанда, Тайланд, Сингапур, Өмнөд Солонгос болон БНХАУ-аас зорчин ирсэн иргэдийг тодорхой шаардлагын хүрээнд чөлөөтэй нэвтрэхийг зөвшөөрөөд байна.

Түүнчлэн халдварын аюулгүй бүсэд тооцогдох орнуудын жагсаалтыг ойрын хугацаанд өргөжүүлэхээ мэдэгджээ.

Энэхүү жагсаалтыг Европын эрүүл мэндийн зохицуулах байгууллагын зөвлөмжөөр чиглүүлэх бөгөөд халдварын аюулгүй бүсийг тодорхойлохдоо тухайн улсад сүүлийн 14 хоногт өдөрт дунджаар 100 мянган хүн ам тутамд Covid-19-ийн халдварын 25-аас илүүгүй тохиолдол бүртгэгдсэн байх, нийт шинжилгээнээс илрэх эерэг сорьцын хувь болон вирусийн мутацилагдсан хувилбарын тархалт бүртгэгдээгүй байх гэх гол шалгуур үзүүлэлтүүдийг тавьж байгаа аж.

Мөн 72 цагийн дотор ПСР шинжилгээний сөрөг хариу гарсан бол вакцин хийлгэсэн эцэг эхийн хамт хүүхдүүдийг заавал вакцин хийлгэхийг шаардалгүй хил нэвтрүүлэх юм байна. ОХУ дэлхийн хамгийн анхны Covid-19 эсрэг вакциныг гарган авснаа 2020 оны наймдугаар сарын 11-нд зарласан. Туршилт нь дуусаагүй байхад анхдагч орон болох гэж ийн эрт зарлалаа хэмээн олон нийт үзэж байлаа. Учир нь вакцин гурван үе шатыг давах ёстой. Эхний шатанд цөөн тооны хүнийг хамруулан вакцины аюулгүй байдал, вирусын эсрэг үзүүлэх нөлөө болон хэдэн тунг тарих шаардлагатай вэ гэдгийг тодорхойлно. Дараагийн шатанд туршилтад хамрагдах хүмүүсийнхээ тоог нэмэгдүүлнэ. Хамгийн сүүлийн шатанд хэдэн мянган хүнийг хамруулан вакцины үр нөлөө, хариу урвалын судалгааг хийдэг. Тэгвэл энэ оны гуравдугаар сарын 31-нд 97.6 хувийн үр дүн үзүүлснийг зарласан “Sputnik-V” вакциныг Энэтхэг, Хятад, Бразил, Өмнөд Солонгос тэргүүтэй 60 гаруй оронд нэг тэрбум тунг нийлүүлэх гэрээ байгуулжээ. Харин Хятадын “Sinopharm”-ийн вакцины хувьд ДЭМБ тавдугаар сарын эхээр зөвшөөрөл олгож, аюулгүй, найдвартай гэдгийг нь баталсан. Одоогоор Хятад вакцинуудыг АНУ, Европоос бусад газруудад өргөнөөр хэрэглэж байгаа. Энэтхэг улсад халдварын тархалт огцом нэмэгдэж, вакцины экспортоо зогсоосны дараа Хятадын вакцины эрэлт улам нэмэгдсэн. Хятадын "Sinopharm" компанийн “Вероцелл” вакциныг дэлхийн 42 улсад хэрэглэж байгаа юм.

Эх сурвалж: The Washington Post

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
8
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-31 64.119.24.202

Ingej hudlaa medeelel tawihaa bolimoor yum ene medeelel dund chini oros hyatad vaktsin hiilgesen hvniig oruulahgvi gesen yum alga 🤬🤬🤬

Avatar

Зочин 2021-05-31 202.9.40.163

Энэ одоо хаанаас юу олоод биччихсэн юм? Хжплаа ярих аа боль Вероцеллийг дэлхийн 89 орон хэрэглээ бнаа. Харин Спутникийг Оросууд үйлдвэрлэж амжихгүй бгаа тул өргөн дэлгэр хэрэглэж чадахгүй бн. ДЭМБ баталсан Вероцелл хаа ч явж болно. Олдож бгаа нь их юм

Avatar

Зочин 2021-05-31 193.176.84.162

Европ ингэдэг юм байж. Хятадууд яагаад вакцин тариулсан хүмүүсд хилээ нээхгүй байгаа нь сонин. Өөрсдийнхөө хийсэн вакцинд итгэхгүй байна уу.

Avatar

Үнэн мэдээ 2021-05-31 193.176.84.162

Өмнө нь Европын холбоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас батлагдсан вакцин орно гэж байсан. Гэхдээ 5-р сарын 21-ний баасан гарагт Европын парламент зөвхөн Европын эмийн агентлагаас батлагдсан вакциныг хүлээн зөвшөөрнө гэсэн шийдвэр гарчээ. Friday May 21st the European Parliament agreed it would only recognise vaccines approved by the EMA.

Avatar

Ах эгч нар байвал унш pls 2021-05-31 176.63.2.153

Би өөрөө Европд сурдаг, иргэдийнх нь талаас илүүг нь хятад вакцин тариулсан , тэр нь ч бусад вакцин аа бодвол үр дүн сайтай буцаад туссан хүний тоо харьцангуй бага байгаа нь судалгаагаар харагдсан. Жаал ухаантай бай , юм унш, ФБ ээс өөр мэдээллийн эх сурвалжгүй байцгаах юм, үнэндээ корона гээд төр засагтаа урам хугарж байхад вакцин гээд ихэнхи ах эгч нар адуу мал шигээ бодолтойг ухаарлаа, та нар ийм сэтгэхүйтэй бга болхоор л төр чинь хөөрхөн дагздаал чихэр өгөөд дээрэмдээд байгаа юмдаа.

Avatar

Зочин 2021-05-31 80.151.234.39

Europa-d ganzhan Ungar uls Hyatad vakzin tarij baigaa.

Avatar

Зочин 2021-05-31 202.55.188.100

Монголын төр засаг эмя уок үнэн арчаагүй ажилаа хийж чадахгүй малууд

Avatar

Уншигч 2021-05-31 193.6.168.227

Би та нарт зөндөө олон удаа хэлсэн байхаа эргүү гарууд минь. Мэдээгээ гаргахаас өмнө сайн нягталж бай гэж. Зөв орчуулаач. Тэр редактор нь юу хийдэг юм бэ?? Аль 5-р сарын 19нд мэдээллэсэн юмыг хэзээ орчуулж гаргаад байгаан.

Avatar

Зочин 2021-05-31 103.212.118.237

Барууныханы дэлхийг ганцаар тохинуулах бодлогод нь гол саад болж байгаа ОХУ, БНХАУ-ын эсрэг улс төр эдийн засгийн эвлэрэшгүй дайн зарлаад удаж байна. Энэ мэт хориг бол үүний л нэг өчүүхэн хэсэг . Энэ байдал цаашид улам хүндэрэх биз.Энэ 2 орон баруунд бууж өгч ,дуулгавартай зарц нь болно гэж байхгүй биз дээ.

Avatar

Уншигч 2021-05-31 193.6.168.227

Та нар буруу орчуулчихжээ. Sinopharm вакцин-ийг Eвропын холбоо зөвшөөрч байгаа. 5-р сарын 19нд "The New York Times" мэдээлснээр Eвропын холбооны 27 гишүүн орнууд хуралдаад шийдэлд хүрсэн ба Eвропын холбоо өөрсдийн зөвшөөрөл өгсөн болон дэлхийн эрүүл мэндийн байгуулага зөвшөөрөл өгсөн вакцин тариулсан иргэд чөлөөтэй хилээр нэвтрэхээр болж байгаан. Энд Pfizer-BioNTech, Moderna, Johnson & Johnson, AstraZeneca болон Sinopharm-ийн вакцин-ууд багтаж байгаа юм.

Avatar

Уншигч 2021-05-31 193.6.168.227

Одоогийн байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгуулага Sputnik V вакцинд шийдэлд хүрээгүй байгаа. Доорх линк-ээр орж зөвшөөрөгдсөн вакцинуудыг харна уу. Энэ жагсаалт 5-р сарын 28-ний байдлаар гарсан байгаа. https://extranet.who.int/pqweb/sites/default/files/documents/Status_COVID_VAX_28May2021.pdf

Avatar

Зочин 2021-05-31 146.115.161.230

Хэн нь хэнийхээ вакцин хийлгэсэн их чухал биш. Улс төр л… Барууныхан тэр чигээрээ англо саксуудын хөл гар болоод хятад оросын эсрэг чадахаараа л үзэж байна. “ Made in china” гүй хэр удаан тэсэхийн бол доо чааваас. Оросын хийнээс 3 нугарсан үнээр шатдаг хий авах гэж уг нь үзсийм “өөр” нэгэн нийлүүлэгчээс. Даанч бүтээгүй нь ойлгомжтой.

Avatar

Zochin 2021-05-31 202.126.90.99

Made in china min nutag ruugaa hurdan z**l

Avatar

болдоо 2021-05-31 192.82.84.8

орос вакцин гэж далдганасан сдаа нар хохь нь болж дээ …. кккк … даанч их өвчигнөсөн юм аа …. хулмас оросын вакцин гэж ….. кккк

Avatar

Зочин 2021-05-31 103.212.118.237

Барууны вакциныг хүлээсэн бол Монгол улс, түүний иргэд сүйрэх байлаа.Манай АН-ын ихэнх нөхөд баруун гэж хэт туйлширсан,хоёр хөршөө үзэн ядсан,харйлцаа холбоо ,найрамдал, хамтын ажиллагаагнь таслах,хорлохыг оролдсон, үймээн самуун,хэрүүл тэмцэлд турхирсан, жинхэнэ ард иргэдийн эсрэг дайсагнаад байгаа мэт л харагдаад байгаа юм даа.Ийм нам төрд байх нь сайн зүйл биш.

Avatar

ok 2021-05-31 66.181.188.237

монголчууд ямар туршилтын хархнуудуу аан, аль ч улс нь хамаагүй чанартай сайн вакцин хийлгэх бсан юм, хятад вакцин хийлгээд л монголчууд бие биендээ вирус халдаагаад баларч бнаа, одоо сонгуул өнгөрсөний дараа наад хятад вакцины чинь жинхэнэ мөн чанар нь танигданаа, одоо ч танигдаад эхэлцэн, насанд хүрсэн бүх хүнээ вакцинжуулжихаад байхад, тохиолдлын тоо буурахгйү бнаа аан, юмыг бодитоор хар, аан

Avatar

Zochin 2021-05-31 202.126.90.99

Omhii hujaa saihan mongol heleer min bvv h*** ter hujaagiinhaa daraagiin tund horddoo

Avatar

Таны цаг 2021-05-31 202.21.115.178

АН ын сурталчилгааны мэдээ

Avatar

Зочин 2021-05-31 66.181.176.160

Арчилал хүний эрх чинь з****г шүү дээ өөрсөд нь ашигтай бусдыг боол болгох зүйл дээр ахдчилал хүний эрх ярина өөрсдийнхөн эрх ашиг хөндөгдсөн үед юу ч дугарахгүй

Avatar

Зочин 2021-05-31 202.9.46.166

Синдикатууд бактериологийн дайн хийчихээд одоо юу гээд хуцаад байгаа юм.

Avatar

Зочин 2021-05-31 150.129.141.153

Геополитик, ардчилалын жинхэн нүүр царай!

Avatar

Зочин 2021-05-31 64.119.19.230

Негее их яриад байдаг ардчилал хvний эрх энтр нь хаачсан бэ ээ!! Ккк. Цаг нь болохоор бvгд хуурамч дvр эсгэлт, тархи угаалт гэдэг нь харагдаж байгааз??

Avatar

Зочин 2021-05-31 202.179.27.220

Ardn olon zuun terbum doiluriin ashig baiga tuld hamgiin sain gegdedeg Sputnikiig boogoodl bainda

Avatar

Зочин 2021-05-31 70.187.130.64

Зочин
Энэ сайтын сэтгүүлчид боловсролоо ахиулах хэрэгтэй шүү. Удирдлагад нь хэлэхэд сэтгүүлчид чинь чадвар муутай байна юм. Сэтгүүлчидээ сургалтанд суулгамаар байна. Мэдээллийн эх үүсвэрээ тавьж байвал яасан юм.Англи хэлнээс авсан мэдээлэлээ зөв найруулаад зөв орчуулаад өгнө үү.ДЭМБ-н сайтруу ороод дуртай хүн нь мэдээлэлээ харж чаддаг болсон шүү

Avatar

Зочин 2021-05-31 103.26.193.61

Хятад вакцин зөвшөөрөгдсөн вакцины нэрсийн жагсаалтад байна шүү. Мэдээллээ нягтлаарай.

Avatar

Зочин 2021-05-31 64.119.23.1

ДЭлхий бас хүмүүнлэгийн салбарт ч улс төржөөд байна уу. хм….

Avatar

zochin 2021-05-31 64.119.25.171

хахаха хятадуудыг хилээрээ оруулахыг зөвшөөрсөн юм бол, Хятад улс тэгээд ямар вакцин хэрэглэсэн болж таараад бнаа? Хятадууд хуугаараа хятад вакцинаа л тарьсан. ЕХ Хятадаас жуулчид авна гэсэн байдаг. Наад мэдээний чинь гарчигт тэгэхээр логик алга

Avatar

ok 2021-05-31 66.181.188.237

хятадын баячууд х***а вакцин шахуулаагүй, ихэвчлэн сайн вакцин тариулсан, хятадууд хятад вакцинаа эхлээд 4 р зэрэглэлийн үндэстэнээсээ эхэлж хйисэн шдээ мэдээгүй юмуу, монгол , уйгар, төвд, жинжаан, хятад хүмүүстээ ядуу хэсгээс нь хийсэн, хятадууд ер нь дандаа тэгдэг шдээ, түүхнэдээ, одоо болтол мэдээгүй мэдэн будилдаг эргүү төр засагтаа бид гомдоохоосооо

Avatar

зочин 2021-05-31 103.212.118.128

Та ямар нэг вакцин хийлгэж байж л цар тахлаас хамгаалагдана, өвчилсөэ ч хөнгөн өвдөнө. Вакцин хийлгээгй хүмүүсийн нас хүйс, ажил мэргэжил, хөрөнгө чинээг харгалзахгүй Корона уургалаад л авна. Элдэвийн баталгаагүй худал мэдэээлд бүү итгэ, та өөрөө өөрийгөө л аварна.

Avatar

ШУДАРГА 2021-05-31 202.179.15.3

ОРЧИН ҮЕИЙН ХҮН БҮХЭН ТАРХИ ТОЛГОЙН НЬ ГАШЛААГҮЙ ИРГЭД БҮХЭН ШИНЭ УУР АМЬСГАЛЫГ ДЭМЖЬЕ ЭНХБАТЫГ УЛС ДАЯАРАА ДЭМЖВЭЛ МАНЫ ДАРАНГУЙЛАЛ ХҮРЭЛСҮГИЙН ТЭНЭГЛЛЭЭС ҮҮРД САЛАХ БОЛНО ЭНЭ БОЛ АЛТАН БОЛОМЖ ШҮҮ МОНГОЛЧУУДАА

0 0 Хариулах
АЛТАН БОЛОМЖ ЭНХБАТЫГ ДЭМЖЬЕ ХҮРЭЛСҮГЭЭС САЛЬЯ 202.179.15.3 саяхан
УЛС ДАЯАРАА ЭНХБАТЫГ ДЭМЖЬЕ ЭЭ МАНЫ ДАРАНГУЙЛАЛ ТӨГСГӨЛ БОЛНО ШҮҮ МОНГОЛЧУУДАА ..ЭНХБАТ БОЛ АЛТАН БОЛОМЖ МАНААС САЛАХ ГАРЦ

0 0 Хариулах

Avatar

Зочин 2021-05-31 202.179.15.3

ОРЧИН ҮЕИЙН ХҮН БҮХЭН ТАРХИ ТОЛГОЙН НЬ ГАШЛААГҮЙ ИРГЭД БҮХЭН ШИНЭ УУР АМЬСГАЛЫГ ДЭМЖЬЕ ЭНХБАТЫГ УЛС ДАЯАРАА ДЭМЖВЭЛ МАНЫ ДАРАНГУЙЛАЛ ХҮРЭЛСҮГИЙН ТЭНЭГЛЛЭЭС ҮҮРД САЛАХ БОЛНО ЭНЭ БОЛ АЛТАН БОЛОМЖ ШҮҮ МОНГОЛЧУУДАА

0 0 Хариулах
АЛТАН БОЛОМЖ ЭНХБАТЫГ ДЭМЖЬЕ ХҮРЭЛСҮГЭЭС САЛЬЯ 202.179.15.3 саяхан
УЛС ДАЯАРАА ЭНХБАТЫГ ДЭМЖЬЕ ЭЭ МАНЫ ДАРАНГУЙЛАЛ ТӨГСГӨЛ БОЛНО ШҮҮ МОНГОЛЧУУДАА ..ЭНХБАТ БОЛ АЛТАН БОЛОМЖ МАНААС САЛАХ ГАРЦ

0 0 Хариулах

Avatar

Зочин 2021-05-31 122.201.24.89

Хэн хэнд саналаа өх нь хувь хүний хэрэг тэрэнд өг түүнд бүү өг гэдэг чинь бас л нэг дарангуйлал шүү дээ

Avatar

Зочин 2021-05-31 139.5.217.193

Худлаа мэдээ, үдээс хойш гэхэд арчигдана.

Avatar

zochin 2021-05-31 202.179.15.71

oros,hyatadin vaccine muu daa bish,zugeer uls tor,ediin zasgiin dain,

Avatar

tariurtaa guurcaa xolbood+ xolbood+ —, prok 2021-05-31 216.38.195.77

ctandartgyi vaktsun erunxiilugchuu,Xotiin darga uu,yamduun tomilgoo,ajluun bair,

Avatar

fake,xynii yil /a,zopilgo 2021-05-31 216.38.195.77

xylgaichdiin,xyyrmag, baktsungyi,xynii xool udbel ayultai

Avatar

зочин 2021-05-31 202.179.26.4

ДЭМБ ын зөвшөөрөгдсөн вакцин хийлгэн бол хил давах нь ойлгомжто

Avatar

Зочин 2021-05-31 103.229.123.83

Мэдээгээ сайн унш

Avatar

J. Erka 2021-05-31 66.181.161.117

Европын холбоо маань хүний эрхийг дээдэлдэг, хамгаалдгаараа алдартай, олон сая хүний эрхийг хамгаалагч байсан атал одоо болохоор хүнийг вакцинаар ялгаварлан гадуурхаж байгаа нь гамшиг, жирийн иргэдээ харж хандан эрхтэн дархтан, үзэл суртлын дайсанууддаа энэ "хориг"-оо хэрэглэж болдоггүй юм байхдаа …

Avatar

Зочин 2021-05-31 202.70.44.46

Жирийн үе биш гамшгийн нөхцөл байдлын үед хүний эрхийг тодорхой хэмжээгээр хяүгаарладаг гэж энэ дээ

Avatar

Зочин 2021-05-31 66.181.161.54

Хүнийг гадуурхаж байгаа биш (ЕХ жишээ нь чамайг хэн гэдгийг мэдэхгүй шдээ!), Орос, Хятад вакцин хийлгэсэн хүмүүс ЕХ-ын иргэдэд халдвар тараахгүй гэсэн баталгаа одоогоор байхгүй байгаа учраас л тэгэж болгоомжилж байгаа юм!!! Юмны уг шалтгааныг зөв олж харсны дараа дүгнэлт хийх хэрэгтэй!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж