Худалдаа хөгжлийн банкны “Шангрила” дахь салбараас тавдугаар сарын 25-ны өдөр 50 орчим насны эмэгтэй хуурамч бичиг баримтаар үйлчлүүлж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан билээ. Залилагч эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байжээ.
Уг залилангийн гэмт хэргийг 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б нартай бүлэглэн үйлдсэн байна. Тус хэрэгт цагдаагийн байгууллагаас 13 хүнийг сэжигтнээр тооцож, мөрдөн шалгаж, эрэн сурвалжилж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 1.1 сая ам.доллар машины тээшнээс олдсон талаарх мэдээлэл цацагдсан. Машинаас олдсон 1.1 сая ам.доллар хаанахын хэний, ямар мөнгө болохыг цагдаагийн байгууллага мөн шалгаж эхэлжээ. Тодруулбал, их хэмжээний мөнгө машинаас олдсон хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзав. Мөн олдсон мөнгийг Худалдаа хөгжлийн банкинд мөнгө шилжүүлээгүй гэлээ.
ХОЁР САЯ АМ.ДОЛЛАР ЗАЛИЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙН НЭГИЙГ ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төв “Хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан шалгаж байгаа. Одоогоор хэрэгт холбогдоод байгаа хүмүүсийн талаар тодорхой мэдээллийг өгөх боломжгүй. Бидэнд ирсэн мэдээллээр залилан үйлдэгчид тус банкны харилцагч гадны компанийг төлөөлөх эрх бүхий иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж гүйлгээ хийсэн.
Тэд нас барсан хүний бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн байсан. Энэ хэрэгт 10 гаруй хүнийг сэжигтнээр холбон шалгаж байгаа. Гол сэжигтнүүд болох дөрвөн хүнийг шуурхай эрэн сурвалжилж Б.Бямбадорж, Б.Баттулга, Э.Золхүү нарыг тавдугаар сарын 29-ний баривчилсан. Одоо Батсайхан овогтой Энхбаатарыг эрэн сурвалжилж байна. Хоёр сая ам.доллар залилан хэлбэрээр гүйлгээ хийгдсэн нь тогтоогдсоноос хойш цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг шуурхай хийж байгаа" гэв.
ХОЛБОГДСОН ХЭРГИЙГ НЬ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭЭГҮЙ БАЙХАД Б.БЯМБАДОРЖ ДАХИН ЗАЛИЛАН ҮЙЛДЖЭЭ
Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө залилсан хүмүүсийн нэг Б.Бямбадорж өмнө нь хэд хэдэн залилангийн хэрэгт холбогдож байсан байна. Тодруулбал, Хаан банкийг луйвардсан хэрэгт холбогдож байжээ. 2019 онд итгэмжлэх ашиглан тус банкны харилцагч БНХАУ-ын иргэний данснаас нэг тэрбум гаруй төгрөг залилсан хэрэгтээ ял шийтгэл авсан байдаг. Тэрбээр батлан даалтад байх хугацаандаа ийнхүү дахин залилангийн хэрэгт холбогдсон болохыг эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Цагдаагийнхан мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогийн байдлаар 1.1 сая ам.долларыг нь олж, эд мөрийн баримтаар хураан авсан аж. Мөн Б.Бямбадорж, Б.Баттулга, Э.Золхүү нарыг баривчлахдаа хэрэгт холбогдох нотлох баримтуудыг битүүмжилж, 800 гаруй мянган ам.долларыг нь хайж буй тухай мэдээлсэн юм.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд зааснаар 20 сая төгрөгөөс дээш болон түүнтэй тэнцэх хэмжээний валютын гүйлгээ хийхээр бол арилжааны банкууд Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй. Бүхэл бүтэн хоёр сая ам.долларыг хуурамч бичиг баримтаар авсан асуудлаар Худалдаа хөгжлийн банкнаас мэдээлэл өгөхгүй гэсэн юм. Энэ хэрэгт банкны ажилтнууд холбоотой эсэхийг ч мөн нууцлаж байна.
Худалдаа хөгжлийн банкинд залилагчид хоёр сая ам.долларын валют гаргуулан авах хүсэлтээ өгч, өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригийн 15.00 цагийн үед 50 орчим насны эмэгтэйг явуулж авахуулсан аж. Тэрбум төгрөг залилсан хэрэгт буруутгагдсан сэжигтэн батлан даалтад гарсан хойноо дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, банкийг хохироосон явдалд түүнийг суллах захирамж гаргасан шүүгч холбоотой эсэх нь ч анхаарал татаж байна.
Хэрэгт холбогдогч нарыг Эрүүгийн хуулийн 17.3-3.3 дахь хэсгийн хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглан, зохиомол байдлыг зориуд бий болгож, зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хорьж саатуулаад байгаа.
Эрүүгийн хуулийн 17.3-д заасан “Залилах” гэмт хэрэг 2018 онд 5372 удаа бүртгэгдэж байсан бол 2019 онд энэ тоо 7821 болж өссөн бөгөөд гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ 165.6 тэрбум төгрөгт хүрч өсч байжээ. Харин 2020 оны хоёрдугаар улирлын байдлаар 2598 болж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 52.8 тэрбум төгрөг болсон байна. Жил бүр банкнаас мөнгө залилах гэмт хэрэг гардаг ч сүүлийн жилүүдэд статистик буурч байгаа аж. Гэвч энэ төрлийн хэргийн мэдээллийг банк нууцалдаг нь нэр хүнд үйл ажиллагаатай нь холбоотой байж болзошгүй юм.
Зочин 2021-05-31 69.140.120.173
Луйварчид байхдаа ч яахав дээ . Өөрсөдөөс нь хулгайлсан мөнгийг л буцааж авсан байна. Яагаад баригдчихав аа?
Irgen 2021-05-31 66.181.161.12
Baritsaalaad zeel avaad hugatsaand aa tuluud yavsan bol barigdahguin bnl daa kkk
Зочин 2021-05-31 66.181.161.116
Эргү тэнэгээ хэнд гайхуулдаг бнаа зээл биш хүний данснаас мөнгө шаажээ ойлговуу
Содном 2021-05-31 202.9.46.156
Банк өөрөө луйврын газар шдээ хохино даанч баригдчдаг
Зочин 2021-05-31 202.179.24.135
Shorond oroh n siireg tolgoitoi hunii amidral uu.
Зочин 2021-05-31 202.21.107.119
Маш сийрэг толгойтой залуус юм даанч буруугаар ашиглаж дээ банкнаас зээлийг бол хүссэнээрээ авах нь дээ
зочин 2021-05-31 192.82.73.85
50 настай эмэгтэй ганцаараа очоод 2 сая доллар шууд авья гэхээр
ХХБ дор нь гаргаад өгцөн юм уу? Энэ хурдан гүйгээг л шалгах хэрэгтэй.
Банкиндаа хүнтэй биш үү?
Зочин 2021-05-31 202.179.21.198
Толгой сайн байнаа.
зочин 2021-05-31 192.82.65.224
мөнгөтэй хүмүүсийн өмнө бөхөлзөнө өө. шилийн сайн эрс юм биш үү хуучнаар… х***а нарын мөнгө гэж юу байдгын.. Монгол улсын газар шороо ажиллах хүчнийг шулж олсон хууль бус мөнгө байгаа наадах чинь . банкуудыг шалгавал ийм хууль бус мөнгө зөндөө гарч ирэх юм бана да.. ахнаарах л асуудал.
Ядуу ард 2021-05-31 202.126.88.50
Шилийн саын эрс юм бол 1.1 сач оллараа хураалгаж байхаар ядарсан мань мэтээ зуу зуу ногоон тараачихгүй нүнжиггүй шилиийнхэн бна, Уахиур Төмөр гуай бол шууд бүтэн морь өгчихөж баыгаа шдээ
Зочин 2021-05-31 202.179.27.220
Ene nuguu Bosoo zagaan h** muhiin hulgaijid baiha
Зочин 2021-05-31 202.21.107.82
Банк дотроосоо холбоотой байгаа биз. Жирийн иргэн хэдэн төгрөг авахад хэл амыг нь сугалчих гээд л байдаг ш дээ. Багаараа холбогдоно биз.
Зочин 2021-05-31 124.158.68.91
Хуурамч баримтаар бэлэн мөнгө бөөнд нь гаргасан дарга гэж байгаа даа банк дотор нь
ttt1 2021-05-31 192.82.65.147
ishsh chaavaas bank jijiin irgediig baitsaagaad barag hamag ur shiriig ni uhaad gargaad irdeg bj gants zaluud hulhiduulaad bhdaa yavah de
Зальхүү 2021-05-31 66.181.188.237
Энэхү этгээд нь батлан даалтад байхдаа дахин залилангийн хэрэг үйлдсэн бөгөөд сүүлчийн залилангийн хэргийг нь шалгах явцад төрийн ажилтнуудыг залилсан байна. Түүний жинхэнэ нэр нь Зальхүү бололтой , зураг нь хүртэл өөрийнх нь биш бололтой.
Badarch taxar 2021-05-31 192.82.74.51
Aldsan bank ni toohgvi bna bayan bank baih ni
Зочин 2021-05-31 202.126.88.133
Хятадууд тэнэгтээ иргэд нь залилуулах,ялгаварлан гадуурхуулахыг хараад чимээгүй суугаагүй,20 жилийн цаадахыг тооцож суугаа.Монголоор дүүрэн залилуулсан,дээрэмдүүлсэн х***а нар.Хил гааль дээр бөөгнөрөл үүсгэж,захын мужийн дарга нь дураараа тоглож алдсан мөнгөө олж авж байгаа.Энэ ачааг нь иргэд нь үүрнэ.
Зочин 2021-05-31 202.21.109.62
arai l suga bn da system ni
Зочин 2021-05-31 66.181.161.54
Ийм золбин юмнуудыг насаар нь шоронд хийж, нийгмээс тусгаарлах хэрэгтэй!! Ийм юмнууд сул байвал заавал хэрэг тарина!!!
Зочин 2021-05-31 103.212.118.237
Хуулийн заалтаа чангатга.Нийгмийг сорж амьдардаг ийм хувалзуудад ,бусармаг үйлдэл хийх боломж олгож байгаагаа боль. Ардчилал хүний эрх гэсэн хуурамч сайхан нэрийн дор ийм нийгэмд хортой аюултай зүйл дэвэргээд байдгаа болимоор байна.Бүх хөрөнгийг нь хурааж, насаар нь нийгмээс тусгаарлаж, хоолныхоо мөнгө бусад зардлаа хориход өөрсдөө олж байх нөхцөл бүрдүүл..