Долоо хоногийн өрнийн зурхай /2021.V.31-2021.VI.6/ | News.MN

Долоо хоногийн өрнийн зурхай /2021.V.31-2021.VI.6/

Долоо хоногийн өрнийн зурхай /2021.V.31-2021.VI.6/

Долоо хоногийн өрнийн зурхай /2021.V.31-2021.VI.6/


Хонь

Бизнесээ өргөжүүлэхийн тулд хэт эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхгүй байх нь чухал. Худалдаа, маркетингийн салбарт ажилладаг хонины ордныхон улам илүү хичээх шаардлагатай болно. Ажил мэргэжлээ солихоор төлөвлөж буй бол энэ долоо хоног тохиромжгүй тул түр азнах хэрэгтэй. Хууч өвчин сэдэрч болзошгүй тул ажил, амралтаа зөв зохицуулах хэрэгтэй.  Гэрлэсэн хосууд хамтдаа цагийг гайхалтай өнгөрөөх бол ганц бие хониныхон хайраа олж магадгүй. Тиймээс энэ долоо хоногт та эрүүл мэндээ анхаарч, элдэв хөрөнгө оруулалт хийхгүй байж, хадгаламж үүсгэх зэргийг зайлшгүй хийх ёстой гэнэ.

Үхэр

Энэ долоо хоногт аль болох тайван байж, элдэв асуудалд оролцохоос зайлсхийгээрэй. Бизнес эрхлэгч нар бизнестээ хянамгай хандахгүй бол асуудал үүсэх вий. Хамтран ажиллагчидтайгаа муудалцаж магадгүй ч танд элдэв хор учрахгүй. Санхүүгийн байдалдаа анхаарч, шаардлагагүй зардал гаргалгүй, мөнгөө хадгалах нь чухал. Хостой үхрийн ордныхонд энэ долоо хоногт хайрттайгаа маргалдаж болзошгүй тул хүлээцтэй байгаарай. Өглөө, оройд аль боломжоороо алхаж, эмчийн зөвлөөгүй хүнд дасгал хөдөлгөөнөөс зайлсхийх хэрэгтэй.

Ихэр

Бизнес эрхлэгчдийн хувьд олон гайхалтай боломж тохиож, ашигтай хэлцэлүүд хийх бололтой. Бизнесээ өргөжүүлэхэд тохиромжтой долоо хоног болно. Амьдралын хэв маягтаа илүү анхаарч, зохих хэмжээний амралт авах нь чухал. Хайртай хүндээ сэтгэлээ илчлэхэд тохиромжтой долоо хоног. Хүүхэддээ анхаарал хандуулж,жолоо барихдаа анхааралтай хандах хэрэгтэй. Санхүүгийн байдал энэ долоо хоногт сайн байж, орлого нэмэгдэх төлөвтэй байна.

Мэлхий

Тэмдэглүүштэй долоо хоног болно. Учир нь энэ долоо хоног адал явдал ихтэй, тэр дундаа өсөн дэвжих боломжоор дүүрэн байх аж. Тиймээс аль чадахаараа шаргуу ажиллахыг хичээгээрэй. Энэ долоо хоногт мэлхийн ордныхон өөрийн болон хайртынхаа хүсч байсан зүйлсийг худалдан авч магадгүй. Мөн санхүүгийн тал дээр гэр бүлийн зүгээс тусламж үзүүлж магадгүй. Хэрвээ та хоёр дундаа ямар нэг маргаантай байгаа бол энэ долоо хоногт муу бүхэн дуусах болно. Энэ долоо хоногт таны өөртөө итгэх итгэл эрс нэмэгдэх гэнэ. Эрүүл мэнддээ онцгой анхааран дасгал, хөдөлгөөн хийх зайлшгүй шаардлагатай.

Арслан

Ажилсаг арслангууд энэ долоо хоногт үгээ үйлдэл болгож, гаргасан төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэхэд нэн тохиромжтой. Харин удирдах албан тушаалд ажилладаг арслангуудын хувьд төлөвлөж байсан тушаалдаа дэвших боломж гарч ирнэ. Эцэг эхтэйгээ шаардлагагүй маргаан үүсгэхээс зайлсхийх хэрэгтэй. Түүнчлэн хайрттайгаа харилцахдаа асуудлуудыг аль болох эвээр шийдэхийг хичээгээрэй. Санхүүгийн байдал өмнөхөөсөө дээшилнэ. Эрүүл мэндэд аливаа асуудал тулгарахгүй.

Охин

Сорилтоор дүүрэн долоо хоног. Бизнесмэнүүд энэ долоо хоногт хөрөнгө оруулагчийнхаа тусламжтайгаар бүх өрсөлдөөндөө ялах боломжтой. Ажилтан охины ордныхны хувьд удирдлагын зүгээс ирэх дарамт нэмэгдэх бололтой. Хайр дурлалдаа умбаж яваа охины ордныхон энэ долоо хоногт хайрттайгаа хамт цэцэрлэгт хүрээлэнд зугаалах, гадуур хооллох, үзвэр үзэх гэх мэтээр гайхалтай цагийг өнгөрөөх болно. Та хоёрын хамтдаа өнгөрөөх хором бүрт хайр гэрэлтэж байх аж. Долоо хоногийн сүүлээр эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй шүү.

Жинлүүр

Ажлын ачаалал хэтэрхий их байх тул ажилтан жинлүүрүүд энэ долоо хоногт их ядрах бололтой. Сэтгэл санаа хэцүү байсан ч эргэн тойрны хүмүүстээ, ялангуяа ахмадуудад муу үг хэлэхээс зайлсхийгээрэй. Мөн чихрийн шижинтэй жинлүүрүүд эрүүл мэндээ онцгой анхаарахыг зөвлөж байна. Ядаргаатай тэмцэхийн тулд хөнгөн дасгал хөдөлгөөн, бясалгал хийж болно. Санхүүгийн байдлаа тогтвортой байлгахын тулд энэ долоо хоногт илүү зардал гаргах хэрэггүй. Зардлаа маш сайн төлөвлөж, төлөвлөгөөгөө ягштал биелүүлээрэй. Энэ долоо хоногт өөрийгөө биш, бусдыг бодох нь тохиромжтой. Хайрттайгаа аль болох сайхан цагийг өнгөрүүлэхийг хичээх хэрэгтэй. Тэгж чадвал та хоёрын харилцаа хэзээнээсээ ч илүү сайхан болох болно.

Хилэнц

Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бизнес эрхлэгчдэд таатай долоо хоног болж өнгөрнө. Харин хөдөө аж ахуйтай холбоотой бизнесүүдэд хүндрэл үүсч болзошгүй. Хичээл зүтгэл үргэлж сайн зүйлд хүргэдэг. Санхүүгийн хувьд энэ долоо хоногийн орлого дундажаас доогуур байна. Гэхдээ удирдлагуудын зүгээс шаардлагатай тусламжийг үзүүлж, санхүүгийн асуудлыг тань шийдэж өгөх бололтой. Хостой хилэнцүүд энэ долоо хоногт хайрттайгаа романтик болзоонд явах ч цагийг тийм ч таатай өнгөрүүлэхгүй бололтой. Харин ганц биечүүд хүнд сохроор итгэхээс зайлсхийх хэрэгтэй. Нуруу өвдвөл даруй эмнэлэгт үзүүлээрэй.

Нум

Шинэ боломжуудаар дүүрэн долоо хоног болно. Бизнес эрхлэгч нумынхан энэ долоо хоногт бизнесээ өргөжүүлж чадна. Гэр бүлд үүссэн багахан асуудлуудад цэг тавиарай. Хүүхэд хүсч байсан хосууд энэ долоо хоногт хүслээ биелүүлж магадгүй. Сэтгэл санааны онцгүй байдлууд эрүүл мэндэд шууд нөлөөлдөг гэдгийг санаж, юу ч болж байсан тайван байх хэрэгтэй. Жин нэмж байгаа нумынхан эрүүл мэнддээ онцгой анхаарч, хэт их амтлагчтай хоолноос татгалзаарай. Хэрвээ шинэ ажил эхлүүлэх гэж байгаа бол энэ долоо хоногтоо өнжөөд, илүү тохиромжтой цагийг хүлээхийг зөвлөж байна.

Матар

Бизнес эрхлэгчдэд том асуудал үүсэхгүй. Гэхдээ үйлчлүүлэгчдийн санал, хүсэлтийг онцгойлон анхаараарай. Үгүй бол шинэ захиалга авч чадахгүй болоход хүрэх аюултай. Санхүүгийн хувьд элдэв асуудал тулгарахгүй бололтой. Гэхдээ хадгаламжиндаа чадлаараа мөнгө нэмэхийг хичээх хэрэгтэй. Ганц бие матрууд энэ долоо хоногт насныхаа ханьтай учирч магадгүй. Харин хостой матрууд харилцаандаа жижиг өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй болох нь. Эрүүл мэнддээ анхаарч, их амтлагчтай хоол, хэт оройн хоолноос татгалзаарай.

Хумх

Импорт, экспорттой холбоотой бизнест хүндрэл үүсч болзошгүй. Гэр бүлийн асуудлууддаа чадах чинээгээрээ санаа тавьж эцсийг нь үзэхийг хичээгээрэй. Мөн гэр бүлийнхээ гишүүдэд муу үг хэлэх нь салалтын үндэс болох ч аюултай. Ах дүү нартайгаа ч гэсэн болгоомжтой харьцах хэрэгтэй. Санхүүгийн урсгал тогтвортой, хэвийн байна. Мөн шинэ мөнгөний эх үүсвэртэй болж магадгүй. Түргэн хоолноос зайгаа бариарай. Сүүлийн үед жин нэмж байгаа бол дасгал хөдөлгөөн, йог хийж, эрүүл мэндээ анхаарах цаг иржээ.

Загас

Бизнес эрхлэгч загаснууд энэ долоо хоногт хэд хэдэн ашигтай гэрээ байгуулаад тун завгүй байх бололтой. Харин ажилтан загаснууд гадаад компаниас ажлын санал хүлээн авч магадгүй. Хичээл зүтгэлээ бууруулж болохгүй. Санхүүгийн хувьд бага зэрэг таагүй долоо хоног өнгөрөх бололтой. Тиймээс санхүүгийн хүндрэлүүдээ даван туулахын тулд энэ долоо хоногийг нүдээ аниад, тэвчээд өнгөрүүлэхийг хичээгээрэй. Ганц бие загаснууд амьдралынхаа ханьтай учирч магадгүй. Та хоёрын мэдрэмжүүд сайхан тохирч, ирээдүйг хамтдаа бүтээхийг хүсэх нь гарцаагүй. Бясалгал хийж сэтгэл санаа, эрүүл мэндээ тогтвортой байлгаарай. Жирэмсэн эхчүүд эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэй. хэлэхэд хэцүү ч энэ долоо хоногт та бэртэж, гэмтэх эрсдэл их байгаа тул болгоомжтой байгаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж