Сонгуульдаа оролцохгүй бол хилийн цаанаас битгий шүүмжил! | News.MN

Сонгуульдаа оролцохгүй бол хилийн цаанаас битгий шүүмжил!

Сонгуульдаа оролцохгүй бол хилийн цаанаас битгий шүүмжил!

Сонгуульдаа оролцохгүй бол хилийн цаанаас битгий шүүмжил!

Зургадугаар сарын 9-ны өдөр монголчууд шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Товчхондоо, Монголын Улсын төрийн тэргүүнээр зургаан жил ажиллах зургаа дахь Ерөнхийлөгч ирэх  долоо хоногийн Лхагва гаригт тодорно гэсэн үг. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай явагдах болов уу гэсэн таамаглалыг улстөрчдийн зүгээс хэлж байна. Сонгуулийн гол сурталчилгаа цахимд өрнөж байна. Ёстой жинхэнээсээ “аядуу зөөлөн” сонгууль болж байх шиг.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын саналыг авахаар тусгасан. Өмнөх буюу 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад суугаа монголчууд саналаа өгөөгүй юм.

Энэ удаад гадаадад амьдарч байгаа монголчууд Төрийн тэргүүнээ сонгож улс төрийн эрхээ эдлэх, иргэний үүргээ биелүүлэх боломжтой болсон.

Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 2021 оны тавдугаар сарын 30, 31-ны өдрүүдэд авч байна. Сонгогчдын өгсөн битүүмжилсэн саналын хуудсыг салбар комисс битүүмжилж, дипломат шуудангаар Сонгуулийн ерөнхий хороонд явуулах аж. СЕХ битүүмжилсэн саналыг  зургадугаар сарын 9-ний 22.00 цаг хүртэл хадгална. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад санал авах ажиллагаа дууссанаас хойш Сонгуулийн ерөнхий хорооны байран дээр тоолох ажиллагааг зохион байгуулах аж.

Дэлхийн өнцөг булан бүрт монголчууд ажиллаж амьдардаг. Тэд Монголын төр засгийн бодлогыг хилийн чанадаас шүүмжлэлтэй хандах нь бий. Гадаадад 200 мянга орчим хүн ажиллаж амьдарч байгаа гэсэн албан бус судалгаа байдаг.  Харамсалтай нь, тэдний 10 хувь хүрэхгүй нь иргэний эрх, үүргээ эдлэж байна.  Өөрөөр хэлбэл найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад ажиллаж амьдарч байгаа 7394 хүн саналаа өгөхөөр бүртгүүлсэн байна.

Хамгийн олон монгол ажиллаж, амьдардаг гэх БНСУ-аас ердөө 1000 гаруйхан хүн л улс төрийн эрхээ эдлэхээр Элчин сайдын яаманд хандсан байна. Японы Токио хот дахь ёалбар комисст зуу хүрэхгүй хүн саналаа өгөхөөр бүртгүүлжээ.

Өчигдрийн байдлаар

  1. Австралийн Холбооны Улсын Канберра хот дахь Салбар комисст  –  495  сонгогч (64.5 хувь)
  2. Тайландын Хаант Улсын Бангкок  хот дахь Салбар комисст  –  22  сонгогч (27.8 хувь)
  3. ХБНГУ-ын Берлин  хот дахь Салбар комисст  –  35  сонгогч (8.5 хувь)
  4. БНКиргиз Улсын Бишкек  хот дахь Салбар комисст  –  10  сонгогч (45.5 хувь)
  5. БНХАУ-ын Бээжин хот дахь Салбар комисст  –  68  сонгогч (81 хувь)
  6. БНПУ-ын Варшав хот дахь Салбар комисст – 26 сонгогч (81 хувь)
  7. БНАЛАУ-ын Вьентьян хот дахь Салбар комисст – 30 сонгогч (100 хувь)
  8. Кувейт Улсын Эль-Кувейт хот дахь Салбар комисст – 7 сонгогч (100 хувь)
  9. ОХУ-ын Москва хот дахь Салбар комисст – 47 сонгогч (40.9 хувь)
  10. Беларусь Улсын Минск хот дахь Салбар комисст – 8 сонгогч (40 хувь)
  11. БНКазахстан Улсын Нур-султан хот дахь Салбар комисст – 15 сонгогч (75 хувь)
  12. БНФУ-ын Парис хот дахь Салбар комисст – 11 сонгогч (13.1 хувь)
  13. БНЧУ-ын Прага хот дахь Салбар комисст – 35 сонгогч (16.6 хувь)
  14. БНБолгар Улсын Софи хот дахь Салбар комисст – 35 сонгогч (16.6 хувь)
  15. БНСУ-ын Сөүл хот дахь Салбар комисст – 349 сонгогч (32.4 хувь)
  16. Швед Улсын Стокгольм хот дахь Салбар комисст – 66 сонгогч (28.3 хувь)
  17. БНСингапур Улсын Сингапур хот дахь Салбар комисст – 32 сонгогч (49.2 хувь)
  18. Япон Улсын Токио хот дахь Салбар комисст – 429 сонгогч (51.7 хувь)
  19. БНСВьетнам Улсын Ханой хот дахь Салбар комисст – 25 сонгогч (92.6 хувь)
  20. Швейцарын Холбооны Улсын Женев хот дахь Салбар комисст – 44 сонгогч (27.7 хувь)
  21. БНТурк Улсын Истанбул хот дахь Салбар комисст – 24 сонгогч (14.2 хувь)
  22. Япон Улсын Осака хот дахь Салбар комисст – 75 сонгогч (62 хувь)
  23. БНТува Улсын Кызыл хот дахь Салбар комисст – 21 сонгогч (100 хувь)
  24. ОХУ-ын Улаан-Үд хот дахь Салбар комисст – 33 сонгогч (33.7 хувь)
  25. ОХУ-ын Иркутск хот дахь Салбар комисст – 23 сонгогч (51.1 хувь)
  26. БНХАУ-ын Хөх хот дахь Салбар комисст – 18 сонгогч (30 хувь)
  27. БНХАУ-ын ЗЗОБ Хонг Конг дахь Салбар комисст – 15 сонгогч (65.2 хувь)
  28. БНХАУ-ын Шанхай хот дахь Салбар комисст – 15 сонгогч (45.5 хувь)
  29. БНХАУ-ын Эрээн хот дахь Салбар комисст – 29 сонгогч (35.4 хувь)
  30. БНСУ-ын Пусан хот дахь Салбар комисст – 47 сонгогч (30.5 хувь)
  31. БНХАУ-ын Манжуур хот дахь Салбар комисст – 6 сонгогч (100 хувь) саналаа өгчээ.

 Уг нь гадаадад байгаа монголчуудын саналыг заавал биечлэн гэхгүйгээр цахимаар, факсаар авч байгаа. Ядаж л 50 хувь нь сонгуульдаа идэвхтэй хамрагдаж байж л Монгол Улсад өөрчлөлт шинэчлэлт авчирна.

 Хилийн чанадаас улсаа муулах амархан. Харин улс оронд өөрчлөлт, шинэчлэлт авчрахын тулд саналаа өгөх нь иргэн бүрийн үүрэг. Иргэний үүргээ хэрэгжүүлэхгүй байж дараа нь эрхээ нэхэж, “шүлсээ” үсэргэх бүр хэрэггүй.  Таны өмнөөс хэн нэгэн таны хүсээгүй сонголтыг хийнэ гэсэн үг. Хүссэн үр дүнд хүрэхгүй ч гэсэн сонгуульдаа идэвхтэй оролцож байж ардчилсан сонгуулиа хамгаалж чадна. Түнэр харанхуйг холоос зүхэж суухаар нэг удаа ч гэсэн лаа асаах хэрэгтэй. Шүүмжлэх, муулах, улс орноо гоочлох амархан. Гэхдээ хошуугаа хөдөлгөхөөс гадна хуруугаа ч хөдөлгөж байж л иргэдийн оролцоогоо эрх баригчдад мэдрүүлэх учиртай.

 Энэ удаагийн сонгуульд зөвхөн АН, МАН, ХҮН гурав өрсөлдөж буй юм биш. Ардчилал орших уу, эс орших уу гэдгийг шийдэх хамгийн хариуцлагатай, хамгийн сүүлчийн ардчилсан сонгуульч байж мэднэ.

Иргэдийн зүгээс сонголтгүй сонгууль болж байна гэцгээж байгаа. Сонголтгүй сонгуулийг сонголттой болгох нь гадаадад дотоод гэлтгүй монгол хүн бүрийн үүрэг.  Сонгуульдаа оролцохгүй байж хилийн чанадаас хэрэлдэх хэрэггүй!

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-31 122.201.24.89

Монголчууд ардчилалд эргэлт буцалтгүй орсон . Аль хүнээ сонгох нь иргэний эрх дарангуйлал тогтох гээд байна цагаан сонгууль өг гэж уриалаад байгаа хүмүүс жинхэн дарангуйлж буй хэрэг биш үү .

Avatar

Ug 2021-05-31 185.220.100.129

Tiimee zuv shuu, gehdee gadaadad yavaa bidniig hun gej uzdeggui uchraas hetsuu dee

Avatar

Зочин 2021-05-31 93.133.71.81

Өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Улаанбаатарын 22:00 цагийн байдлаар гадаадад саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт 7394 сонгогчийн 68.8 хувь буюу 5087 сонгогч саналаа өгөөд байна гэж гадаад хэргийн яам мэдээлж бн. Битгий худлаа мэдээллээр далайлгаад бай

Avatar

Зочин 2021-05-31 98.42.137.30

Монгол сөнөчихгүй бол 50 жилийн дараа жинхэнэ сонгууль явагддаг болно

Avatar

Зочин 2021-05-31 98.42.137.30

Сонгуулиа өгөхгүй бол хилийн цаанаас бүү хуцц гэчжээ,*л чинь. Хилийн цаанаас оркуудыг шоолнуу гэхээс биш ,шүүмжилж цаг гарздахгүй шүү.тэртэй тэргүй дотооддоо ч гэсэн сонгууль оркуудын хийдэг ажил,ухаантнууд нь эсвэл цагаан сонголт,эсвэл оролцдоггүй болсоор удаж байна. Үүний тод жишээ нь 2017 оны ерөнхийлөгчийн сонгууль !!!!!! Сонгож гаргасан луйварчдаа нэг харчих,одоо сонгуулах гээд байж байгаа мудакуудаа нэг харчих,сонгуульд нэр дэвшүүлсэн намуудынхаа байж байгааг харчих……

Avatar

Зочин 2021-05-31 139.5.217.208

yostoi unen ip hayagaar ni bugdiig ni medeed av aav eej egch hamaatan sadan Mongold baidag bailgui. Sayatan bish l bol nutagtaa ulbiigeed butsaad irne

Avatar

Зочин 2021-05-31 70.187.130.64

Зочин Сонуулиа яаж авч байгааг мэдэхгүй байж худлаа мэдээлэл бичихээ болчих.. факсаар авч байгаач гэх шиг нийгэмд ингэж худлаа мэдээлэл өгөөд байхаар чинь яаж улс орон маань хөгжих билээ дээ. Тэрний оронд цахимаар авч болохгүй учраас тэдэн хувь нь хамрагдаж чадахгүй байна чаашид цахимаар авдаг болгох талаар харин ажил болговол. Ийм мэдээжийн юмыг худлаа бичэхээр чинь бусад мэдээлэлдийг бол яаж бичддэг нь ойлгомжтой байна Сэтгүүлчид хандлагаа өөрчлөөчээ

Avatar

Зураач Лондон 2021-05-31 151.224.29.10

Цахимаар авдаг болчихвол хаа хаанаа амар бус уу?

Avatar

Зочин 2021-05-31 93.133.71.81

Энэ мэдээ шал алдаатай мэдээ байна. Юун ч сүртэй гарчигтай юм. Хэдэн Цагийн байдлаар гэдгээ ч оруулаагүй. News.mn улам л дордоод байна.

Худал нь: Уг нь гадаадад байгаа монголчуудын саналыг заавал биечлэн гэхгүйгээр цахимаар, факсаар авч байгаа.

Avatar

3-хан мянган хүн санал өгсөн кк. 2021-05-31 202.9.46.2

Энэ удаад тоож өгөхгүй ээ. Өгсөн нь цагаан ссонголт хийсэн кккк .

Avatar

Зочин 2021-05-31 66.181.187.108

Бас нэг их хүн загнасан хүмүүс байсаар байх юмаа. Хуучин цагт бол ч намын үүрийн дарга хийгээд хүн загнаад явах байсан нөхдүүд.

Avatar

Зочин 2021-05-31 202.9.40.46

Ардчилал сүйрчих гэж байгаа юм шиг зүйл бичихээ болиоч ээ. ганцхан АН л ардчилал гэдгийг мэддэг бусад нь мэддэггүй, Ан-аас Ерөнхийлөгч болвол ардчилсан ерөнхийлөгч болдог гэж бичиж ярьдгаасаа ичээч та нар. Монголын ардчилал бол ард түмнийхээ эрх ашгийг хамгаалдаг, улс орноо хөгжүүлдэг төгс ардчилал биш юм. Бид жинхэнэ ардчиллыг хүснэ. Та нар өөрсдийгөө ардчилсан хүмүүс гэж хөөрөгдөхөө боль. Ардчилсан шударга хүмүүс гэж харагддаггүй шүү

Avatar

Зочин 2021-05-31 43.228.131.110

Молиор и МАНГАРААӨ

Avatar

Зочин 2021-05-31 103.212.116.244

Санал нэг байна. АН-аас нэр дэвшигчид санал өгвөл ардчилсан, бусад намаас тэр тусмаа МАН-нэр дэвшигчид санал өгвөл дарангуйлагч болдог гэж ямар чөтгөр хэлээд байна аа. Бид чинь цөм л ардчилсан оронд амьдарч байгаа бус уу. Хүмүүсийг ингэж хоёр гурав хуваах хэнд хэрэгтэй юм бэ.

Avatar

Зочин 2021-05-31 172.58.230.165

Tsahimaar abah b.san ym..Ene udaad oligtoi songochih hun b.gui b.a
Gehdee Dalhart irgenshliin huuli gargah herehteig shine eronhiilogch anhaar

Avatar

Зочин 2021-05-31 165.241.32.49

1. Цахимаар, факсаар санал авахгүй байгаа. Зөвхөн цахимаар бүртгүүлэх боломжтой бөгөөд заавал биечлэн очиж санал өгөх ёстой. 2. Зөвхөн Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг улсад байгаа иргэд л санал өгөх боломжтой байгаа. Жишээлбэл, миний бие Филиппинд ЭСЯ, консулын газар байхгүйн улмаас санал өгөх эрхээ эдлэх боломж олдсонгүй. Иймд ирцийн талаар мэдээ бичихдээ гадаадад байгаа 200 мянган хүнийг нийтэд нь хамруулах биш, сайн судалж байж бичсэн нь зүгээр болов уу. Баярлалаа.

Avatar

Зочин 2021-05-31 64.119.26.19

Өөртөө "ардчилсан" нэр өгөхөөр ардчлагч болдоггүйг олон улсын туршлга, үүний дотор Монголын сүүлийн 30 жил яруу тодоор харууллаа. Монголд гэхэд, АН-ын удирдлагын дийлэнх нь баг өмссөн дээрэмчид, юу ч хийхээс буцахгүй луйварчид, байдгийг ард түмэн мэддэг, иймээс чухам энэ хэд Ухнаагийн Хүрэлсүхийг гарахаас айн чичирч, цагаан сонголтыг уриалж, цаашдын танхай үйлдлийнхээ өмнөх ажиллагааг янз бүрээр хийж байх шиг

Avatar

Зочин 2021-05-31 89.85.156.2

Сонгоод байхаар хүн нэр дэвшссэн биш ,төр улсаа дахин самруулая гэж байгаа очиж өг !

Avatar

Зочин 2021-05-31 202.179.27.4

бид чинь олон намын системтэй ардчилсан нийгэмд амьдарч байгаа. аль намыг дэмжих нь хувь хүний эрх шүү!!! дэмжсэн хүн нь, нам нь таалагдахгүй бол сонголтоо өөрчлөх ч бас хүний эрхийн асуудал!!!!!!

Avatar

Зочин 2021-05-31 70.187.130.64

Зочин
Гадаадад байгаа монголчуу цахимаар саналаа өгөх боломжгүй байгаа.цахимаар бүртгээд биеэр очно.Ийм том сайт энэ талаар ингэж худлаа мэдээлэхээ болчихоо.АНУ-н Чикаго хотоос санал өгөхийн тулд 1000 км явна.Лос-Анжелес хүмүүс өгөхийн тулд 600 км Сан- Франциско явна. Австралын Синднэйд хамгийн их монголчууд байдаг тэд нар Санберад 300 явж өгнө.Цахимаар өгий гээд санал гаргаад болохгүй байна шүү. яагаад ийм худлаа мэдээлэл бичдэг байна. Зөвхөн элчин сайдын яаман дээр биеэр очиж өгч байгаа.

Avatar

Зочин 2021-05-31 203.91.118.254

хэдэн элчингийн хүмүүс өгч байгаа мэдээж МАН өгнө

Avatar

СОНГОГЧ 2021-05-31 202.9.46.90

Ардчилал орших уу, эс орших уу гэдгийг АРД ИРГЭД ШИЙДДЭГ БОЛОХООС АЛЬ 1 НАМ ШИЙДДЭГ ЮМ БИШ. АРДЧИЛИЛ 1 НАМЫН ӨМЧ БИШ. СОНГУУЛЬД 1 НАМ ЫН ТӨЛӨӨЛӨЛ ЯЛЖ, НӨГӨӨ НЬ ЯЛАГДАХААР АРДЧИЛАЛ БАЙХГҮЙ БОЛЧИХДОГ ЮМ БИШ. ИЙМ ТЭНЭГ ЮМ БИЧИХЭЭ БОЛЬЖ ҮЗ…1990 ОНЫ ҮЕД Л ИЙМЭРХҮҮ УХУУЛГА БАЙСАН. ОДОО 2021 ОН.

Avatar

Болд 2021-05-31 202.126.88.58

Ардчилал оршихуу эс оршихуу гэнэ үү, Эрдэнэ ял наймаалцаж сонгуульд орсоноор тэр ардчилал гэж зүйл чинь устсан.

Avatar

Зочин 2021-05-31 103.26.194.100

Юмаа мэдэж бичиж баймаар юм.2017 оны ер.сонгуулийг гадаадад оршин амьдардаг иргэдийн дунд явуулсан

Avatar

Монгол Улсын иргэн 2021-05-31 103.111.68.3

Сонгуульдаа оролцохгүй байж хилийн чанадаас хэрэлдэх хэрэггүй!
Яг үнэн, өөрсдөө дурандаа явчихаад шүүмжлэхийг яанаа, тийм л их санаа зовоод байвал ирж хувь нэмэр оруулаач та нар. Бидний амьдралд бүү оролц!!!

Avatar

Зочин 2021-05-31 133.32.224.95

хол очиж х** хонхорт очиж гөлөглө

Avatar

Иргэн 2021-05-31 124.158.65.109

Монголоо хамгийн их шүүмжлэдэг, өөлдөг нь гадаад дах монгол. Гадны тагнуулын албатай хамтарч ажилладаг гэж хардмаар социалд дайрдаг шүү. Хилийн цаана учраас цагдаа шалгаж чаддаггүй.

Avatar

Tsagaan songuuli - MANgastai temtseh hamgiin huchtei zevseg 2021-05-31 66.181.161.103

Sanalaa ogohgui baih songoltgui songuuliig eserguusteh ur duntei arga bish. 30-40% ni songuuliig eserguutsej baigaa onoogiin nohtsold TSAGAAN SANAL ogsonoor MANgasiin sanaliig niit songuuli ogson humuust ezleh huviig bagasgaj, MANgasiig 50%-iin bosgo davah bolomjgui bolgono. Tanii ogson TSAGAAN SANAL bur MANgasiin ner devshigchees 0.567 orchim sanaliig hasna gesen ug. Songoltgui songuuliig eserguutsegchid iim mayagaar 2 udaa TSAGAAN SANAL ogsonoor huuli bus songuuliig hichingui bolgono…

Avatar

BAT GUAI YU HELEED BNE 2021-05-31 122.201.23.122

Таны өмнөөс хэн нэгэн санал өгнө гуж юу гэсэн үг вэ
Хаа очиж Монголчууд сонгууль хийж төр засгийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлж сурсан ард түмэнтэй төртэй улс шүү

Avatar

ИРГЭН 2021-05-31 202.179.15.3

ОРЧИН ҮЕИЙН ХҮН БҮХЭН ТАРХИ ТОЛГОЙН НЬ ГАШЛААГҮЙ ИРГЭД БҮХЭН ШИНЭ УУР АМЬСГАЛЫГ ДЭМЖЬЕ ЭНХБАТЫГ УЛС ДАЯАРАА ДЭМЖВЭЛ МАНЫ ДАРАНГУЙЛАЛ ХҮРЭЛСҮГИЙН ТЭНЭГЛЛЭЭС ҮҮРД САЛАХ БОЛНО ЭНЭ БОЛ АЛТАН БОЛОМЖ ШҮҮ МОНГОЛЧУУДАА

0 0 Хариулах
АЛТАН БОЛОМЖ ЭНХБАТЫГ ДЭМЖЬЕ ХҮРЭЛСҮГЭЭС САЛЬЯ 202.179.15.3 саяхан
УЛС ДАЯАРАА ЭНХБАТЫГ ДЭМЖЬЕ ЭЭ МАНЫ ДАРАНГУЙЛАЛ ТӨГСГӨЛ БОЛНО ШҮҮ МОНГОЛЧУУДАА ..ЭНХБАТ БОЛ АЛТАН БОЛОМЖ МАНААС САЛАХ ГАРЦ

0 0 Хариулах

Avatar

иргэн 2021-05-31 66.181.161.10

зөвөл бна сонголтгүй юм чинэ тэгээд ил цагаан хүрэлсүдээ өг гэхгүй ясан юм Бат гэх ч эрхэм ээ гадаадад бга иргэдийг бгахан доромжил чамаас хоол гуйгаагүй өөр өөрсөдийн сонголтоо хийлээ. ман намийн чинь төлавлөлгөө нураад боож үхлээ юу

Avatar

Tsagaan songuuli - MANgastai temtseh hamgiin huchtei zevseg 2021-05-31 66.181.161.103

Sanalaa ogohgui baih songoltgui songuuliig eserguusteh ur duntei arga bish. 30-40% ni songuuliig eserguutsej baigaa onoogiin nohtsold TSAGAAN SANAL ogsonoor MANgasiin sanaliig niit songuuli ogson humuust ezleh huviig bagasgaj, MANgasiig 50%-iin bosgo davah bolomjgui bolgono. Tanii ogson TSAGAAN SANAL bur MANgasiin ner devshigchees 0.567 orchim sanaliig hasna gesen ug. Songoltgui songuuliig eserguutsegchid iim mayagaar 2 udaa TSAGAAN SANAL ogsonoor huuli bus songuuliig hichingui bolgono…

Avatar

Иргэн гадаадаас 2021-05-31 66.181.161.118

Бат чи зайлаа. Сонголтгүй, луйврын сонгууль. Сү батболдын шуналын сонгууль болж байхад хэнд өгөх юм бэ. Баттулга, Алтанхуягийг л дэмжиж байна

Avatar

Зочин 2021-05-31 43.228.131.118

Цахимаар өгөх нөхцөл хангаагүй. Хүндрэлтэй, төвөгтэй өгөхөөр зохион байгуулсан нь ирц муу болох үндсэн шалтгаан. Тэгээд ч санал өгүүлэх сонирхол огт байгаагүй гэж харахаар байна. Анкет бөглөх гэж л бөөн төвөг.

Avatar

ХОТ ХӨДӨӨГИИН ХАР МАСС СОНГОГЧ НАР ХӨГЖИЛИИГ ЧӨДӨРЛӨГЧ ХҮН СҮРЭГ 2021-05-31 66.181.161.98

МЕК төв гэгч жил бүр хууль зөрчин санал асуулга явуулж МАН с зоос авдаг СЕХ МЭДЭЭЖ яах ч үгүй ЭРДЭНЭЭ ЭНХБАЯР нарын МАН д үйлчилсэн хөлс удахгүй илэрнэ МАН луйвраа эхлүүлсэн шүү үймээн гарвал СЕХ+МАН ХАРИУЦНА ШҮҮ

Avatar

Зочин 2021-05-31 202.70.34.114

ХААНААС ГАРСАНАА МЭДЭХГҮЙ НӨХДҮҮД НААНАА ДУУГАЙ АМИА БОРЛУУЛ ШИЛНИЙ ЦААНААС МОДЧИХЭР ГЭДЭГ ШИГ

Avatar

Зочин 2021-05-31 202.126.89.11

Хайран мөнгө хайран улсын төсөв

Avatar

Tugs 2021-05-31 202.9.46.116

Нийтлэгчтэй санал нийлэхгүй бн. Бодвол, сүүлийн ардчилсан сонгууль гэж байгаа бол, эндүүрч бн.
Хэн нь ч гарсан Монгол Улс ардчилсан хэвээрээ, монголын ард түмэн ардчиллын мэдрэмжтэй л байх болно.

Avatar

зочин 2021-05-31 202.131.233.251

Ардчлалын сүүлийн сонгууль байж мэднэ гэж юугаа бичээд байгаа юм бэ. Манай улс ардчилсан чиг баримжаагаар хөгжихөөр эргэлт буцалтгүй яваа улс шүү дээ. МАН гарчихаар ардчилсан улс биш болдог юм уу. Ардыг хувааж талцуулах хэрэггүй шүү

Avatar

Зочин 2021-05-31 139.5.219.68

бараг консулын газрын ажилчид л өгсөн юм шив.

Avatar

Tsahim bish 2021-05-31 172.58.235.134

NY lav biechlennirj ug gesen shuudee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж