Вакцинд бүрэн хамрагдсан ч халдвар авсан 970 гаруй иргэн байна

Хуучирсан мэдээ: 2021.05.30-нд нийтлэгдсэн

Вакцинд бүрэн хамрагдсан ч халдвар авсан 970 гаруй иргэн байна

Вакцинд бүрэн хамрагдсан ч халдвар авсан 970 гаруй иргэн байна

Улсын онцгой комиссын дэргэдэх Шуурхай ажлын хэсэг Covid-19-ийн тархалт нэмэгдэж буй шалтгаан нөхцөл болон халдвараар нас барах тохиолдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ.

Вакцинжуулалтын явц тавдугаар сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 89.6 хувь нэгдүгээр тунд, 56.8 хувь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Харин нийслэлийн хэмжээнд 99.4 хувь нэгдүгээр тунд хамрагдсан бол 74.4 хувь хоёрдугаар тунд хамрагджээ.

Ирэх зургаадугаар сарын дунд үеэс нийт хүн амын дунд вакцины хоёр дахь тунд хамрагдаад 14 хоносон иргэдийн эзлэх хувь ихсэх учраас халдварын нөхцөл байдал тогтворжиж нас баралт буурах хандлага ажиглагдаж байгааг Эрдэмтдийн баг хэлж байна.

Монгол Улсад вакцины хоёр дахь тунд хамрагдсан ч халдвараар өвчилсөн 970 гаруй иргэн байна. Эдгээр иргэдийн халдварт өртсөн шалтгааныг тодруулахаар эрдэмтдийн баг, ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байна. Архаг хууч өвчтэй иргэд Covid-19-ийн халдварт илүү өртөмтгий байгаа аж. Халдвараар нас барсан тохиолдлуудын дийлэнх хувийг ч мөн суурь өвчтэй иргэд буюу хорт хавдар, бөөрний архаг дутагдал, сүрьеэ, уушигны хүнд өвчтэй хүмүүс эзэлж байгааг судалгаагаар тогтоожээ.

Хорт хавдрын эцсийн шатанд орсон иргэдээс гадна суурь өвчтэй гэдгээ мэдэхгүй байсны улмаас Covid-19-ийн халдварыг хүндрүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээг хожуу авч байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.

Шадар сайдын зүгээс ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, ялангуяа үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж буй аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэхэд хатуу хяналт тавихыг нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо.

Халдвараар нас барсан тохиолдлыг бууруулах чиглэлээр бусад улс орнуудад авч хэрэгжүүлж буй туршлагыг хэрэгжүүлэх чиглэлээр олон улсын эрүүл мэндийн байгууллага, хөрш орнуудын Эрүүл мэндийн яам, харьяа газруудтай хамтарч ажиллахыг Шадар сайд Эрүүл мэндийн яамныханд даалгав. Мөн Генетикийн судалгаа хийх ажлыг эрчимжүүлж, мутацлагдсан халдвараас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох бусад албаныханд өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж