Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хөдөө, орон нутагт зорчих хөдөлгөөнийг нээсэн бөгөөд зарим аймгуудад халдварын тоо нэмэгдэх болсон. Тиймээс Улсын онцгой комиссоос шаардлагагүй бол орон нутаг руу зорчихгүй байх, зорчихдоо хүүхэд авч явахгүй байхыг сануулж буй.
Харин Дорноговь, Өмнөговь аймаг руу зорчих уул уурхай, зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэн, хуулийн этгээд дараах бичиг баримтыг бүрдүүлж, УОК-ын шуурхай штабт хүсэлтээ гаргах юм байна. Хүсэлт гаргахдаа, байгууллагын зорчихыг хүссэн албан бичиг, өргөдөл, хүсэлтдээ зорилгоо тодорхой бичих, холбоо барих байнга ашиглах гар утасны дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, дугаар, марк, вакцины II тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон бичиг зэрэг шаардлагуудыг хангасан байх ёстой аж.
Холбоотой мэдээ