АНУ-ын алдарт Friends цуврал киноны жүжигчдийн эргэн нэгдэж буй кино энэ долоо хоногт үзэгчдийн хүртээл болсон билээ. Гэхдээ Хятададын эрх баригчид улс төрийн шалтгаанаас болж дээрх киноноос хэд хэдэн хэсгийг хасч гаргасан байна. Тухайлбал, киноны өмнө нь Хятадыг шүүмжилснээс нь болж Хятадад дурсахыг хориглосон Лэйди Гага, Жастин Бибер, BTS хамтлагтай хэсгүүд бүгд хасагджээ.
АНУ-ын алдарт дуучин, жүжигчин Лэйди Гага 2016 онд Төвөдийн шашны удирдагч Далай ламтай уулзаж, түүнийг дэмждэг гэдгээ илэрхийлснээс хойш Хятадад тоглолт хийх эрхгүй болсон юм. Учир нь Далай ламыг Бээжин салан тусгаарлагч хэмээн үздэг билээ. Харин Канадын поп од Жастин Бибер Токио дахь нэгэн сүмд зочилсноосоо болж Хятадад тоглолт хийх эрхгүй болсон юм. Учир нь тус сүм бол Японы дайчдын дурсгалд зориулсан сүм бөгөөд Хятад, БНСУ-ын хувьд Япон дайны гэмт хэрэгтнүүдийг хаацайлж, жигшүүрт хэргээр нь бахархдаг болохын бэлгэ тэмдэг аж.
Харин BTS хамтлагийн хувьд нэг гишүүн нь өнгөрсөн жил Солонгосын дайны тухай Хятадын үзэл баримтлалд үл нийцэх зүйл ярьсан тул мөн л Хятадад тоглолт хийх эрхгүй болжээ. Учир нь тэрбээр Солонгосын дайныг “зовлон шаналлын түүх” хэмээн тодорхойлж, БНСУ, АНУ-ын цэргүүд мөр зэрэгцэн тулалдсан талаар бахархан ярьсан нь Умард Солонгосын талд байсан Бээжингийн эсрэг агуулгатай байжээ.
Эх сурвалж: TELEGRAPH
Зочин 2021-05-30 75.155.149.227
Hyatadiig shuten bishregchded helehed iim l hogiin uls baigaam daa. ha ha
Зочин 2021-05-30 66.181.176.160
Маш зөв эрүүл ухаантай бол хэн ч хасна дэмжнээ
Зочин 2021-05-30 66.181.161.20
Нэг талаар чанга хатуу байгаа нь тэнэг мэт боловч нөгөө талаараа Хятад үндэстэн, туулсан түүхээ хамгаалж байгаа нь айхтар санагдлаа
Зочин 2021-05-30 202.179.27.201
НЭГ МӨСӨН ӨӨРСДИЙГӨӨ ДЭОЛХИЙГЭЭС ТУСГААРЛААД ЦАГААН ХЭРЭМ ДОТРОО АМЬДАРЧИХ ӨӨ. ОРОС, АРДЧИЛСАН СОЛОНГОС, МОНГОЛ 3-ЭАЙГАА ХУДАЛДААГАА ХИЙГЭЭД Л БОЛНО Ш ДЭЭ. ККК
Зочин 2021-05-30 202.179.27.201
ӨМХИЙ ХЯТАДУУД БҮҮР ДЭЛХИЙГЭЭС ӨӨРСДИЙГӨӨ ТУСГААРЛААД ЭХЭЛЛЭЭ. ОДОО НЭГ МӨСӨН ДЭЭР ҮЕ ШИГЭЭ ХААЛТТАЙ УЛС БОЛЧИХОО.
Нэг зүйл хэлээд л байна.. 2021-05-30 192.82.77.39
Өнөөгийн Хятад барццны хөгжлөөс л хуулж өдий болсон. Мэдээж өөрсдийнх нь хөдөлмөр давуу тал байгаа л байх. Гэхдээ боломжын амьдралтай иргэд нь энэ утгагүй Социализм гэгчээсээ залхаад баруун руу үй олноороо явж л байна.
Манайд л бүү шингээсэй 2021-05-30 192.82.77.39
Энэ Хятадуудын хийрхэл бүр хэрээс хэтэрлээ шүү. Саяхандаа 80 аад оны сүүлээр зарим газраараа өмсөх өмдгүй л шахуу байсан. Хэдий хөгжлөө дэвшлээ ч гэсэн дэлхийгээс тасарна гэдэг ойлголт хэзээ ч байхгүй гэдгийг ойлгохгүй байгаа юм бх даа.. Хаслаа таналаа, үзэхгүй харахгүй гээд хэн юу хожих юм ?
Зочин 2021-05-30 192.82.70.166
энд чиний санаа зовох зүйл алга. Үндэстэн өөрийгөө хамгаалж л байг. Монгол ч бас ингэх хэрэгтэй.