Япон: Мьянмар иргэдийг визний хугацаа үл харгалзан 6 сар байлгана

Хуучирсан мэдээ: 2021.05.30-нд нийтлэгдсэн

Япон: Мьянмар иргэдийг визний хугацаа үл харгалзан 6 сар байлгана

Япон: Мьянмар иргэдийг визний хугацаа үл харгалзан 6 сар байлгана

Япон улс Мьянмар иргэдийг эх оронд нь болж буй харгис үйл явдлаас болж визний хугацаа үл хамааран дахин зургаан сар байлгахаар шийджээ. Энэ шийдвэрийн ачаар Японд амьдарч буй 35045 Мьянмар иргэд, тэдний дунд засгийн газрын зохион байгуулсан солилцооны хөтөлбөрөөр ажиллаж буй 13963 ажилчин визний хугацаа дуусахаас айлгүй дахин зургаан сар Японд аюулгүй амьдрахаар боллоо.

Түүнээс гадна энэ хугацаанд ажилчид тусгай чадвартай ажилтны шаардлага хангавал визнийх нь хугацааг нэг жилээр сунгах гэнэ. Японд ард түмний ихэнх хувийг ахмад настнууд эзэлж, ажиллах хүч дутагдалтай байх болсноос хойш дээрх маягаар гадаад ажилчид бэлтгэн ажиллуулах нь чухал ач холбогдолтой юм. Мөн Токио хотод ажиллаж байгаад ардчиллыг дэмжсэн гэх шалтгаанаар ажилгүй болсон Мьянмарын хоёр дипломатчийн визийг хүчингүй болгохгүй байхаар шийдсэн байна.

Түүнчлэн НҮБ-ын Мьянмарын тусгай элч Кристин Шранер Бургерэн энэ долоо хоногт Японы гадаад хэргийн сайд Тошимицү Мотегитэй уулзаж, зүүн өмнөд Азийн орнуудын хамтын ажиллагааны байгууллага Мьянмарт болж буй харгис үйл явдлыг хэрхэн зогсоож болох талаар ярилцсан гэнэ. Тэрбээр зүүн өмнөд Азийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудтай хэлэлцэж байгаа бөгөөд хоёр, гурван долоо хоногийн дараа зарим зүйлс тодорхой болно хэмээжээ.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж