Вакцины II тунд 1,174,675 иргэн хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2021.05.30-нд нийтлэгдсэн

COVID-19

Вакцины II тунд 1,174,675 иргэн хамрагджээ

Вакцины II тунд 1,174,675 иргэн хамрагджээ

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр тавдугаар сарын 29-ний өдөр нийт 63,449 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Үүнээс нийслэлд 14,588, орон нутагт 48,861 иргэн вакцинаа тариулжээ. Улаанбаатарт өчигдөр 27 мянган иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн ч 13 мянга орчим иргэн дутуу хамрагджээ. Тиймээс нийслэлийн иргэд вакцины хоёр дахь тундаа идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-аас уриалж байна.

УЛААНБААТАР ХОТОД:

  • Вакцины I тунд 947,713
  • Вакцины II тунд 709,011 иргэн хамрагджээ. Ингэснээр вакцины II тунд хамрагдсан иргэд 74.4 хувь.

ОРОН НУТАГТ:

  • Вакцины I тунд 904,852
  • Вакцины II тунд 41.8 хувь.

УЛСЫН ХЭМЖЭЭНД:

  • Вакцины I тунд 1,852,565
  • Вакцины II тунд 1,174,675 иргэн хамрагджээ.

Вакцинд хамрагдсан иргэдийг насны ангиллаар нь авч үзвэл, 30-34 насны иргэд хамгийн идэвхтэй хамрагдаж байгаа бол 70-аас дээш насныхан идэвхгүй байгаа аж.

Гадаад улсад covid-19-ийн вакцин тариулсан иргэд  Улаанбаатар хотод өөрийн харьяалах дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төв, Аймаг орон нутагт аймгийн нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Сумын эрүүл мэндийн төвд хандаж, дархлаажуулалтын цахим мэдээллийн системд бүртгүүлэх юм байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж