ЭМЯ: Шинээр 891 тохиолдол нэмэгдэж, 4 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.05.30-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Шинээр 891 тохиолдол нэмэгдэж, 4 хүн нас баржээ

ЭМЯ: Шинээр 891 тохиолдол нэмэгдэж, 4 хүн нас баржээ

Эрүүл мэндийн яам өнөөдөр (2021.05.30) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.


ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.УУГАНБАЯР: 

–Сүүлийн 24 цагийн хугацаанд салбар лабораториудад хийгдсэн нийт 7800 шинжилгээнээс 891 тохиолдол шинээр нэмэгдлээ. Халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 57 512 боллоо. Үүнээс 49 754 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 434 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Covid-19-ийн улмаас дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. 32 настай эрэгтэй, 37 настай эмэгтэй, 71 настай эрэгтэй, 83 настай эрэгтэй нас барсан байна. Хөдөө орон нутгагт 54 тохиолдол, нийслэлд 836 тохиолдол, эмнэлгээс нэг тохиолдол илэрлээ. Хөнгөн 2340 хүн, хүндэвтэр 1585, хүнд 486 хүн, маш хүнд 122 гээд нийт 4533 хүн эмнэлэгт эмчлэгдэж байна. Өчигдөр нийслэлд 27 мянган хүнийг вакцинжуулна гэж төлөвлөсөн ч ердөө 13 мянган хүн вакциндаа хамрагджээ. Улсын хэмжээнд нэгдүгээр тундаа 1,852,565 хүн, хоёрдугаар тундаа 1,174,675 хүн хамрагдаад байна. 25-29 насныхан вакциндаа муу хамрагдаж байна. Гадуур явахаа багасгах хэрэгтэй байна.

Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Saturday, May 29, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж