Тухель: Бид Ситигийн шүдэнд орсон мах байхыг хүссэн

Хуучирсан мэдээ: 2021.05.30-нд нийтлэгдсэн

Тухель: Бид Ситигийн шүдэнд орсон мах байхыг хүссэн

Тухель: Бид Ситигийн шүдэнд орсон мах байхыг хүссэн
Soccer Football - Champions League Final - Manchester City v Chelsea - Estadio do Dragao, Porto, Portugal - May 29, 2021 Chelsea players celebrate with the trophy after winning the Champions League Pool via REUTERS/Pierre-Philippe Marcou

УЕФА Аваргуудын лигийн финалын тоглолт урд шөнө явагдаж, Челси 1-0 гэсэн харьцаатай Манчестер Ситигийг буулган авч, багийнхаа түүхэн дэх хоёр дахь дэлдэн чихт цомыг хүртлээ.

Тоглолтын дараа Кай Хаверцт гоолын дамжуулалт өгсөн Мэйсон Маунт “Финалд шалгарч, эцэст нь түрүүлж чадлаа. Үнэхээр онцгой тохиолдол. Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Байж боломжгүй юм. Челситэй хамт өмнө нь хоёр удаа финалд шалгараад хожигдчихсон байсан. Челситэй хамт цом өргөнө гэдэг миний мөрөөдөл байлаа. Энэ улирлын аваргуудын лигийн турш бид шилдэг багуудтай хэцүү тоглолтуудыг хийсэн. Яг одоо бид дэлхийн хамгийн шилдэг баг. Үүнийг биднээс хэн ч булааж чадахгүй. Ситигийн зарим тоглогчидтой хамт шигшээ багт тоглоно. Жоохон хэцүү л байх. Дараа улирал Сититэй Премьер лигийн аваргын төлөө өрсөлдөнө гэдэгтээ итгэлтэй байна” хэмээжээ.

Челсигийн ахлагч Сесар Аспиликуэта тоглолтын цорын ганц гоолыг оруулсан Хаверцын талаар “Кай Хаверц үнэхээр тайван байсан. Түүний гүйлт үнэхээр гайхалтай. Тэр бол супер од. Аль хэдийн супер од болчихсон залуу. Тэр үүнийг хүртэх эрхтэй. Челси 2012 онд аваргуудын лигт түрүүлсний дараа би ирсэн. Би тэр амжилтыг дахин давтахыг хүссэн. Гайхалтай үдэш байлаа. Гэр бүл минь өнөөдөр надтай хамт энд байна. Онцгой өдөр болж өнгөрч байна” гэв.

Харин тоглолтын цорын ганц гоолыг оруулсан Кай Хаверц “Би энэ мөчийг 15 жил хүлээлээ. Одоо ингээд энэ цомыг хүртээд зогсч байна” хэмээн ярьжээ.

Өнгөрсөн жил Францын ПСЖ-тэй түрүүлж чадаагүй ч энэ жил Челситэй түрүүлсэн дасгалжуулагч Томас Тухель “Залуус маань гайхалтай байлаа. Бид үүнийг хийж чадлаа. Энэ мэдрэмжийг юу гэж илэрхийлэхээ мэдэхгүй байна. Хоёр дахь удаагаа шигшээд шалгарсандаа баяртай байна. Үнэхээр өөр байж чадлаа. Баг маань үүнийг хүртэх эрхтэй. Бид Ситигийн нүдэнд орсон бог, шүдэнд орсон мах байхыг хүссэн” гэв. Харин түүнээс шинэ гэрээний талаар асуухад “Магадгүй энэ ялалтын ачаар би шинэ гэрээ үзэглэх байх. Би сая багийн эзэн Романтай уулзлаа. Магадгүй энэ бидний анх уулзсан хамгийн гайхалтай эсвэл тохиромжгүй мөч байсан байх” гэжээ.

Челсигийн эзэн, Оросын тэрбумтан Роман Абрамовичийн хувьд виз, хилийн хоригийн улмаас Англи руу нэвтэрч, багийнхаа тоглолтыг үзэж чадахгүй байгаа бөгөөд урд шөнө Португалийн Порту хотод ирж, багийнхаа тоглолтыг үзэж, Томас Тухельтэй анх удаагаа уулзжээ.

Гарааны бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийсэн Манчестер Ситигийн ахлах дасгалжуулагч Пеп Гвардиола тоглолтын дараа “Би хамгийн шилдэг бүрэлдэхүүнээ талбайд гаргасан. Лион, ПСЖ, Дортмундын эсрэг тоглосон шигээ хамгийн шилдэг бүрэлдэхүүнээ л гаргалаа. Тоглогчид ч үүнийг мэдэж байгаа. Гюндоган сайн тоглосон. Бид багаараа сайн байсан” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж