Тусгаарлан ажиглах байранд 5802 иргэн байна

Хуучирсан мэдээ: 2021.05.30-нд нийтлэгдсэн

COVID-19

Тусгаарлан ажиглах байранд 5802 иргэн байна

Тусгаарлан ажиглах байранд 5802 иргэн байна

Халдвар авсан, гадаадаас ирсэн, халдвар аваад эдгэсэн гээд иргэдийг тусгаарлах, ажиглах байранд байршуулж, эмч, сувилагч нарын хяналтад байлгаж байгаа. Улсын хэмжээнд өнөөдөр /2021.05.30/-ийн байдлаар 87 байранд 5,802 иргэн байна. Үүнээс нийслэлд 30 эмнэлэгт 3749,  тусгаарлан ажиглах 27 байранд 1113, 17 аймгийн 54 эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 940 иргэн байна. Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 999 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Хамгийн сүүлд гэхэд, өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Монгол Улсын 150 иргэн, гадаадын 7 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”, “Вензөү”, “Монголика”, “Гайде”, “Мөнххустай” зочид буудлуудад тусгаарласан юм.

Гадаадаас ирж байгаа иргэд заавал вакцинд хамрагдсан байх шаардлагагүй бөгөөд эх орондоо ирж, вакцинд хамрагдах боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж