Засгийн газар арматурын үнийг тогтворжуулахаа мэдэгдэв | News.MN

Засгийн газар арматурын үнийг тогтворжуулахаа мэдэгдэв

Засгийн газар арматурын үнийг тогтворжуулахаа мэдэгдэв

Засгийн газар арматурын үнийг тогтворжуулахаа мэдэгдэв

Цаг агаар дулаарахтай зэрэгцэн барилга байгууламж, бүтээн байгуулалтууд эхэлдэг. Гэвч энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор бүтээн байгуулалтын гол материалуудын үнэ өсч, барилгын салбарынханд хүндрэл учраад буй. Барилга хот байгулалтын яам, энэ салбарынхан нь гол бараа, материалын нэг болох арматурын дэлхийн зах зээл дэх үнэ хоёр дахин нэмэгдсэн нь бүтээн байгуулалтад бэрхшээл учруулж байгааг удаа дараа мэдэгдээд буй.

Тээврийн зардал өссөний улмаас нэг тонн арматурын үнэ 2,6 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Ийнхүү үнэ өссөн шалтгаа нь юанийн ханш болон тээвэрлэлтийн зардал өмнөхөөсөө 5.3 сая төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотой аж.

Гэхдээ үнэ өсөх хамгийн гол шалтгаан нь арматурын гол түүхий эд төмрийн хүдэр, коксжих нүүрсний ханш дэлхийн зах зээлд чангарсантай холбоотой юм. Тухайлбал, олон улсын зах зээл дээрх нэг тонн арматурын үнэ өнгөрсөн оны аравдугаар сард 445.5 ам.доллар байсан бол энэ оны тавдугаар сарын байдлаар 643 ам.долларт хүрээд байна. Ингэснээр Монгол Улсад 1.7 сая төгрөг байсан арматурын үнэ 2.6-2.7 сая төгрөг болжээ.

Монгол Улс 2020 онд 240 мянган тонн арматур импортоор оруулж, 12 мянган тонныг дотооддоо үйлдвэрлэсэн бол энэ оны тавдугаар сарын байдлаар 50 мянган тонн арматур оруулж, 5,000 тонныг үйлдвэрлэжээ.

Харин 2021 онд  220 мянган тонн арматурын хэрэгцээ байгаа аж. Гэвч үнийн өсөлтөөс үүдэж, олон аж ахуй нэгж, бүтээн байгуулалтын ажил гацаад байгаа юм.

Харин Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн Лхагва гаригийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэж, арматурын үнийг бууруулах, тогтворжуулахтай холбоотой Ажлын хэсэг байгуулж, асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх үүрэг өгөөд буй.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Төмөр 2021-05-30 64.119.23.85

Дарханы арматур хайчив. Дэлгэхсайхан бүх төмрийн хүдэрийг урагш нь түүхийгээр нь зарах ёстой юу

Avatar

Зочин 2021-05-30 103.26.195.213

3100000 Bolchihood bn 2600000 haa bn avii

Avatar

uynga 2021-05-30 66.181.161.83

armaturiin vnee burulj ogwol barilga ugsralt xogjix blno zow shiidwer gargana gdgt itgej bn bayrlaaa

Avatar

Зочин 2021-05-30 202.126.88.144

Угаасаа одоо Хятадын өмнөд хэсэгт үер болоод арматурын үнэ унаж байгаа. Тэрнээс болж буусан үнийн бууралтыг ЗГ буулгалаа гэж байж магадгүй шүү

Avatar

уугуул 2021-05-30 64.119.17.121

Японоос дайны төлбөрт авсан ганц төмрийн үйлдвэрээ буцааж улсын болгомоор бна.Төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийг ерөнхийлөгчийн санаачилснаар Сайншандад хугацаа алдалгүй барихгүй бол Дэлгэрсайхан хятадруу зөөгөөд дууслаашдэ..

Avatar

oyun 2021-05-30 202.126.90.158

tumriin une osson arga bhgui bgaa baidlaar ni sain chanartaig oruulahiig zub shuur tertei tergui naad uneer chin bodood l huuchi barilga barij bgaa shuu dee er ni terg zuruu yamaa nooluur noost ogdog shig bj bolohgui barilgachid oorsdoo zohitsuulaad l yabna b** orolts oroltsood ch unee nemne nemergui yum b** hii chaddag ni barilgaa bariad yabna hezeech aldagdald orohgui benzin shig bolno harj l baigaarai armatur 3.0 say bailaa geed l barilga m kbadrat ni 2.0 sayad hangalttai bolnoo .Zasgiin gaz

Avatar

Зочин 2021-05-30 66.181.178.78

Chadah uu malnuud . Idej uuhaas oor id shidgui avilgachid !!!!’

Avatar

Зочин 2021-05-30 192.82.68.104

Yaaj? Bas l unah nuh uhaj suuna uu?

Avatar

Зочин 2021-05-30 192.82.68.104

Hyatad Orosoos doloo dahin dor boljee. Hamgiin gol n chadahgui ee ene sumtai turiin alba haagchid. Eruul uhaantai hun neg ch alga

Avatar

Зочин 2021-05-30 202.126.89.197

3.2 saya geegui yu. Buusan yum uu

Avatar

Зочин 2021-05-30 103.26.194.198

Ингээд бүх газар ХҮК оролцоод бвал яана

Avatar

Зочин 2021-05-30 202.9.46.32

Ядарсан татвар төлөгчдийн мөнгөөр баячуудууд барьж байгаа барилгадаа арматурын гэх татаас авах гэж байна. Зүй нь барьсан байшин нь үнэтэй болоод зарагдахгүй бол барьсан нөхөр дампуурч барилгыг банк хураагаад зарах ёстой! Энэ Хүрэлсүхийн хэлдэг зохицуулалт уу?

Avatar

Зочин 2021-05-30 202.9.46.32

Ёоё энэ ямар хэрэгтэй юм бэ? Баячууд барьж байгаа байшиндаа ядарсан татвар төлөгчдийн мөнгөөр арматурын татаас авахнуу? МАН-аа би яаг бөөлжлөө!

Avatar

Зочин 2021-05-30 103.212.119.243

3.2 hurcheed bhad yagaad 2.6 gj hudlaa medee taraagaad bna ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж