Засгийн газар арматурын үнийг тогтворжуулахаа мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.05.30-нд нийтлэгдсэн

Засгийн газар арматурын үнийг тогтворжуулахаа мэдэгдэв

Засгийн газар арматурын үнийг тогтворжуулахаа мэдэгдэв

Цаг агаар дулаарахтай зэрэгцэн барилга байгууламж, бүтээн байгуулалтууд эхэлдэг. Гэвч энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор бүтээн байгуулалтын гол материалуудын үнэ өсч, барилгын салбарынханд хүндрэл учраад буй. Барилга хот байгулалтын яам, энэ салбарынхан нь гол бараа, материалын нэг болох арматурын дэлхийн зах зээл дэх үнэ хоёр дахин нэмэгдсэн нь бүтээн байгуулалтад бэрхшээл учруулж байгааг удаа дараа мэдэгдээд буй.

Тээврийн зардал өссөний улмаас нэг тонн арматурын үнэ 2,6 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Ийнхүү үнэ өссөн шалтгаа нь юанийн ханш болон тээвэрлэлтийн зардал өмнөхөөсөө 5.3 сая төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотой аж.

Гэхдээ үнэ өсөх хамгийн гол шалтгаан нь арматурын гол түүхий эд төмрийн хүдэр, коксжих нүүрсний ханш дэлхийн зах зээлд чангарсантай холбоотой юм. Тухайлбал, олон улсын зах зээл дээрх нэг тонн арматурын үнэ өнгөрсөн оны аравдугаар сард 445.5 ам.доллар байсан бол энэ оны тавдугаар сарын байдлаар 643 ам.долларт хүрээд байна. Ингэснээр Монгол Улсад 1.7 сая төгрөг байсан арматурын үнэ 2.6-2.7 сая төгрөг болжээ.

Монгол Улс 2020 онд 240 мянган тонн арматур импортоор оруулж, 12 мянган тонныг дотооддоо үйлдвэрлэсэн бол энэ оны тавдугаар сарын байдлаар 50 мянган тонн арматур оруулж, 5,000 тонныг үйлдвэрлэжээ.

Харин 2021 онд  220 мянган тонн арматурын хэрэгцээ байгаа аж. Гэвч үнийн өсөлтөөс үүдэж, олон аж ахуй нэгж, бүтээн байгуулалтын ажил гацаад байгаа юм.

Харин Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн Лхагва гаригийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэж, арматурын үнийг бууруулах, тогтворжуулахтай холбоотой Ажлын хэсэг байгуулж, асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх үүрэг өгөөд буй.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж