Залилан хийсэн этгээдүүдээс гурвыг нь саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.30-нд нийтлэгдсэн

Залилан хийсэн этгээдүүдээс гурвыг нь саатуулжээ

Залилан хийсэн этгээдүүдээс гурвыг нь саатуулжээ

Эрэн сурвалжлагдаж байсан дөрвөн этгээдийн гурвыг нь буюу Б.Бямбадорж, Б.Баттулга, Э.Золхүү нарыг өчигдөр орой баривчилсан байна.  Харин тэдний нэг болох Б.Энхбаатарыг саатуулаагүй бөгөөд эрэн сурвалжлах ажил үргэлжилж байгаа юм байна.

Хэргийг сануулахад, Худалдаа хөгжлийн банкны “Шангрила” дахь салбараас тавдугаар сарын 25-ны өдөр 50 орчим насны эмэгтэй хуурамчаар үйлдсэн бичиг баримтаар үйлчлүүлж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан. Тус эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байжээ. Тус хэрэгт цагдаагийн байгууллагаас 13-14 хүнийг сэжигтнээр тооцож, мөрдөн шалгаж, эрэн сурвалжилж байгаа аж.

Мөн залилан хэлбэрээр гүйлгээ хийсэн хоёр сая ам.долларын 1.1 саяыг автомашин дотроос олсон гэх мэдээлэл байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж