Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар өчигдөр/2021.05.29/ 07:36 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт явагджээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргаас тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Мөн өчигдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “Буянт-Ухаа 2” хорооллын 1020 дугаар байр дөрөвдүгээр давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага онцгой байдлын газарт ирж, Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 13 км замыг туулан очиж иргэн А/17 настай, эмэгтэй/ үсрэх гэж байсныг 15 минут ажиллаж аюулгүй болгон тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Холбоотой мэдээ