Гадаад дахь сонгогчдын 39.8 хувь нь саналаа өгөөд байна | News.MN

Гадаад дахь сонгогчдын 39.8 хувь нь саналаа өгөөд байна

Ерөнхийлөгчийн сонгууль-2021

Гадаад дахь сонгогчдын 39.8 хувь нь саналаа өгөөд байна

Гадаад дахь сонгогчдын 39.8 хувь нь саналаа өгөөд байна

НЭМЭЛТ: 21.00 цаг

Санал авах эхний өдөр буюу 2021 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 17.00 цаг /Улаанбаатарын цаг/-ийн байдлаар саналаа өгөхөөр бүртгүүлсэн 7394 сонгогчийн 39.8 хувь буюу 2082 сонгогч саналаа өгөөд байна.
Үүнд,
1. Австралийн Холбооны Улсын Канберра хот дахь Салбар комисст – 495 сонгогч (64.5 хувь)
2. Тайландын Хаант Улсын Бангкок хот дахь Салбар комисст – 22 сонгогч (27.8 хувь)
3. ХБНГУ-ын Берлин хот дахь Салбар комисст – 35 сонгогч (8.5 хувь)
4. БНКиргиз Улсын Бишкек хот дахь Салбар комисст – 10 сонгогч (45.5 хувь)
5. БНХАУ-ын Бээжин хот дахь Салбар комисст – 68 сонгогч (81 хувь)
6. БНПУ-ын Варшав хот дахь Салбар комисст – 26 сонгогч (81 хувь)
7. БНАЛАУ-ын Вьентьян хот дахь Салбар комисст – 30 сонгогч (100 хувь)
8. Кувейт Улсын Эль-Кувейт хот дахь Салбар комисст – 7 сонгогч (100 хувь)
9. ОХУ-ын Москва хот дахь Салбар комисст – 47 сонгогч (40.9 хувь)
10. Беларусь Улсын Минск хот дахь Салбар комисст – 8 сонгогч (40 хувь)
11. БНКазахстан Улсын Нур-султан хот дахь Салбар комисст – 15 сонгогч (75 хувь)
12. БНФУ-ын Парис хот дахь Салбар комисст – 11 сонгогч (13.1 хувь)
13. БНЧУ-ын Прага хот дахь Салбар комисст – 35 сонгогч (16.6 хувь)
14. БНБолгар Улсын Софи хот дахь Салбар комисст – 35 сонгогч (16.6 хувь)
15. БНСУ-ын Сөүл хот дахь Салбар комисст – 349 сонгогч (32.4 хувь)
16. Швед Улсын Стокгольм хот дахь Салбар комисст – 66 сонгогч (28.3 хувь)
17. БНСингапур Улсын Сингапур хот дахь Салбар комисст – 32 сонгогч (49.2 хувь)
18. Япон Улсын Токио хот дахь Салбар комисст – 429 сонгогч (51.7 хувь)
19. БНСВьетнам Улсын Ханой хот дахь Салбар комисст – 25 сонгогч (92.6 хувь)
20. Швейцарийн Холбооны Улсын Женев хот дахь Салбар комисст – 44 сонгогч (27.7 хувь)
21. БНТурк Улсын Истанбул хот дахь Салбар комисст – 24 сонгогч (14.2 хувь)
22. Япон Улсын Осака хот дахь Салбар комисст – 75 сонгогч (62 хувь)
23. БНТува Улсын Кызыл хот дахь Салбар комисст – 21 сонгогч (100 хувь)
24. ОХУ-ын Улаан-Үд хот дахь Салбар комисст – 33 сонгогч (33.7 хувь)
25. ОХУ-ын Иркутск хот дахь Салбар комисст – 23 сонгогч (51.1 хувь)
26. БНХАУ-ын Хөх хот дахь Салбар комисст – 18 сонгогч (30 хувь)
27. БНХАУ-ын ЗЗОБ Хонконг дахь Салбар комисст – 15 сонгогч (65.2 хувь)
28. БНХАУ-ын Шанхай хот дахь Салбар комисст – 15 сонгогч (45.5 хувь)
29. БНХАУ-ын Эрээн хот дахь Салбар комисст – 29 сонгогч (35.4 хувь)
30. БНСУ-ын Пусан хот дахь Салбар комисст – 47 сонгогч (30.5 хувь)
31. БНХАУ-ын Манжуур хот дахь Салбар комисст – 6 сонгогч (100 хувь) тус тус саналаа өгөөд байна.
Брюссель, Лондон, Ром, Вена, Гавана, Дели, Каир зэрэг Салбар комиссоос мэдээ хараахан ирж амжаагүй байна.
Орон нутгийн цагийн бүсээс шалтгаалан Вашингтон, Нью-Йорк, Сан-Франциско, Оттава дахь Салбар комиссуудад санал авах ажиллагаа эхэлж байхад Австралийн Канберра дахь Салбар комисс эхний өдрийн санал хураалтаа өндөрлөж байна.

АВСТРАЛИ ДАХЬ МОНГОЛЧУУД ИДЭВХТЭЙ САНАЛАА ӨГЧ БАЙНА

НЭМЭЛТ: 12.30 цаг

Гадаад дахь иргэдийн санал авах ажиллагаа үргэлжилж байна. Одоогийн байдлаар
  • Австралийн Канберра хот – 14.00 цагийн байдлаар 443 сонгогч буюу саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын 57,7 хувь саналаа өгчээ.
  • Осака хот – 13:30 цагийн байдлаар 48 хүн саналаа өгч ирц 37.5 хувьтай байна.
  • БНСУ-ын Пусан хот – 12 цагийн байдлаар 19 сонгогч буюу 12.3 хувь саналаа өгөөд байна.
  • ОХУ-ын Улаан-Үүд хот – 12:00 цагийн байдлаар 26 хүн саналаа өгчээ.
  • ОХУ-ын Эрхүү хот – 12 цагийн байдлаар 14 хүн саналаа өгч ирц 31.1  хувь байна.
  • Ханой хот – 11.25 цагийн байдлаар 21 иргэн саналаа өгч 77.78 хувьтай байна.
  • Сингапур дахь салбар комисст 12.00 цагийн байдлаар 13 хүн санал өгсөн бөгөөд сонгогчийн ирц 20 хувьтай байна.
  • Шанхай дахь салбар комиссын 12.00 цагийн ирц 36 хувьтай байна.
Санал авах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий 44 Салбар комисс байгуулагдсан бөгөөд санал авах ажиллагаа орон нутгийн цагаар хамгийн анх Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Салбар комисст эхэлсэн. Энэ удаагийн сонгуульд гадаад улсад байгаа нийт 7394 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэнээс тавдугаар сарын 30-ны өдрийн 12:00 цаг/Улаанбаатарын цаг/-ийн байдлаар 14 Салбар комисст нийт 641 сонгогч саналаа өгөөд байна. Орон нутгийн цагийн бүсээс шалтгаалан 30 Салбар комисст санал авах ажиллагаа хараахан эхлээгүй байна.Сонгогчдын ирцийн мэдээний явцыг өнөөдрийн 17:00 цагт дахин мэдээлэх болно.

ГАДААД ДАХЬ МОНГОЛЧУУД САНАЛАА ӨГЧ ЭХЭЛЛЭЭ

НЭМЭЛТ: 10.00 цаг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд явуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа 45 дипломат төлөөлөгчийн газрын байранд өнөөдөр, маргааш тухайн улсын орон нутгийн цагаар 07:00-22:00 цагт зохион байгуулах ажил эхэллээ.

Гадаад улсад байгаа нийт 7394 сонгогч саналаа өгөхөөр хуульд заасан хугацаанд бүртгүүлжээ.

Австрали улс дахь Монгол иргэд цагийн бүсчлэлээр хамгийн түрүүнд саналаа өгч эхэлсэн бөгөөд саналаа өгөхөөр 767 сонгогч бүртгүүлснээс Канберра хотын цагаар 13:00 цаг гэхэд 405 сонгогч саналаа өгөөд байгаа юм. Токио хотод тухайн улсын цагаар 12.00 цагийн байдлаар 164 иргэн саналаа өгчээ. Ийнхүү Канберра, Токио, Сөүл, Эрхүү, Дели, Нур-Султан, Бишкек хот гэх мэтчилэн цагийн бүсчлэлээрээ санал авах ажиллагаа эхлэн сонгогчид саналаа өгсөөр байна.

Сөүлд 12.00 цагийн байдлаар саналаа өгөхөөр бүртгүүлсэн 1077 сонгогчоос 147 нь саналаа өгөөд байна.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа үргэлжилж байна.


ГАДААД ДАХЬ  7394 СОНГОГЧ ӨНӨӨДӨР, МАРГААШ САНАЛАА ӨГНӨ

2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад гадаадад байгаа иргэд өнөөдөр /2021.05.30/, маргааш хоёр өдөр санал өгнө. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу гадаад дахь иргэдийн санал авах өдрийг тавдугаар сарын 30, 31-нд байхаар товлосон. Гадаад дахь иргэд тухай улсынхаа цагаар 07.00-22.00 цагийн хооронд саналаа өгөх бөгөөд нийтдээ 30 улсын 45 дипломат төлөөлөгчийн газарт Монгол Улсын иргэд өөрийн биеэр саналаа өгөх юм.

Мөн гадаад дахь иргэд саналаа өгөхдөө иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортоо авч, Элчин сайдын яамны байранд биечлэн ирэх юм.

Түүнээс гадна санал өгөх гадаад дахь иргэд Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ цахим хуудаст хандаж шалгах боломжтой бөгөөд санал тоолох ажиллагааг Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу зохион байгуулах аж.

Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль зургадугаар сарын 9-ний өдөр болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-30 202.126.88.191

МОНГОЛЧУУД ААВЫН ХҮҮГ АЛАГ ҮЗДЭГГҮЙ АРД ТҮМЭН ҮҮ ЭСВЭЛ АЛЬ Ч ХҮНИЙ МУУГ НЬ ҮЗЭХ ДУРТАЙ АРД ТҮМЭН ҮҮ ???
ТИЙМ САЙН ЮМ БОЛ ЭНЭ УДАА АРДЧИЛСАН НАМАА ДЭМЖИЦГЭЭЕ !!!!
ЯАЖ ДАН МАН ЗАСАГТАЙ БАЙХАВ УЙТГАРТАЙ Ш ДЭЭ ТИЙМҮҮ ??? ӨДӨР БҮР ЛАВШАА ХУСААД БАЙВАЛ УЙДНА БИЗДЭЭ ЭНЧОДОО ???

Avatar

Зочин 2021-05-30 192.82.70.166

Үгүшдээ. Женко, элбэгдорж МАН ых болцон уу

Avatar

Зочин 2021-05-30 192.82.77.145

Идэвхтэй санал гэж юу гэсэн үг вэ. Мэдээний гарчиг утгагүй байдаг болжээ

Avatar

Зочин 2021-05-30 66.181.176.86

Цагаан сонгууль – Ард түмний сонгох эрхийг хязгаарласан МАНгастай тэмцэх хүчтэй арга…

Avatar

Зочин 2021-05-30 139.5.219.68

битгий балайр. женкотойгоо зайлаараа

Avatar

Цагаан сонголт чинь ирцэнд ордог 2021-05-30 139.5.216.52

Нийт иргэдийн ирц 50%-иас дээш байж сонгууль хүчинтэй болно. Цагаан хуудас ирцэнд орно. Таалагдахгүй байгаа бол огт сонгуульд очихгүй байж болно.

Avatar

Зочин 2021-05-30 66.181.161.1

Гадаадад байгаа иргэд эрх биш юмны зах зух үзэж нүд тайлсны хувьд Д.Энхбатад саналаа өгөх байх гэж найдаж байна??!!

Avatar

Зочин 2021-05-30 202.9.40.183

Ямар эрт авдаг юм шударга байгаасай

Avatar

СОНГОГЧ 2021-05-30 202.9.46.90

ТУЛГА БОЛ МОНГОЛЧУУДЫН ЭРТНИЙ ГАЛ ГОЛОМТ МӨН УЧИР ТУЛГЫН 3 ЧУЛУУ ШИГ ГЭДЭГ. МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ СҮҮЛИЙН 30 ЖИЛИЙН ИХЭНХИД НЬ 2 ХӨЛТЭЙ ТУЛГАТАЙ БАЙСАН ТУЛ МОНГОЛ ГЭДЭГ ТОМ ТОГООН ДОТОРХ ХООЛ АСГАРСААР БАЙНА… ТУЛГАНЫХАА ХӨЛИЙГ НАЙДВАРТАЙ, БАТ БӨХ 3 ХӨЛТЭЙ БОЛГОХООС НААШ БИДНИЙ ХООЛ ДУНДАРСААР Л БАЙХ НЬ… ТУЛГАА 3 ХӨЛТЭЙ БОЛГОЖ ЧАДАХ ЭСЭХ НЬ ТАНЫ СОНГОЛТ.

Avatar

Зочин 2021-05-30 156.146.58.134

Женкогийн томилсон элчингүүдтэй газарт сайн хяналт тавиарай хуурамч сонголт хийсэн цааснууд ихээр бэлтгэсэн байна энэ маш аюултай гадаад байгаа бүх хүний тоогоор хуурамч цаас хийвэл сонгуулийг өөрийн хүссэн талдаа шийдэж чадна.

Avatar

Зочин 2021-05-30 202.126.89.228

МАШ АЮУЛТАЙ Ч ГЭХ ШИГ СОНГУУЛЬ ӨГӨХГҮЙ Л БАЙГАА Ч ТЭГЭЭД АЙГААД БАЙВАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж