Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн бүртгэл үргэлжилж байна | News.MN

Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн бүртгэл үргэлжилж байна

Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн бүртгэл үргэлжилж байна

Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн бүртгэл үргэлжилж байна

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасны дагуу Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авч эхэлжээ.  Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилохоор Монгол Улсын Үндсэн хуулийн 65-р зүйлийн 1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д тус тус заасны дагуу Улсын дээд шүүхээс санал болгох Үндсэн хуулийн Цэцийн гишүүний нэг орон тоонд хуульд заасан шаардлага хангасан иргэн нэрээ дэвшүүлэх боломжтой.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгийн 7.11-д заасны дагуу 2021 оны гуравдугаар сарын 22, тавдугаар сарын 24-ний өдрүүдэд болсон нийт шүүгчийн хуралдаанаас нэр дэвшигчийн жагсаалтаас хасагдсан болон санал хураалтаар олонхын санал аваагүй нэр дэвшигчийг дахин бүртгэхгүй.

Нэр дэвшигчийн материалыг 2021 оны зургадугаар сарын 4-ний өдрийн 11.00 цаг хүртэл хугацаанд, ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр болон info@supremecourt.mn и-мэйл цахим шуудангаар  хүлээн авах юм байна.

Нэр дэвшигч дараах баримт бичгийг бүрдүүлнэ: Үүнд,

  • нэр дэвших тухай хүсэлт (гарын үсэг зурсан байх);
  • төрийн албан хаагчийн анкет;
  • иргэний үнэмлэхний хуулбар;
  • боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсхүл ажил эрхлэлтийн талаарх нийгмийн даатгалын лавлагааны эх хувь.

Хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэйгээ тодорхойлсон холбогдох баримт: Үүнд,

  • хууль зүйн мэргэшсэн салбар;
  • улс төрийн мэргэшсэн байдал;
  • мэргэшсэн ажлын туршлага, хугацаа;
  • эрдмийн зэрэг, цол (хамгаалсан сэдэв, огноо, сургууль);
  • ном, судалгааны бүтээлийн жагсаалт;
  • дээрх шаардлагыг нотолно гэж үзсэн бусад баримт;

Шаардлага хангасан нэр дэвших хүсэлт, ирүүлсэн материалыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж, олонхын санал авсан нэр дэвшигчийн нэрийг Улсын Их Хуралд хүргүүлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж