НЭМЭЛТ: 21.30 ЦАГ
Эрэн сурвалжлагдаж байсан дөрвөн этгээдийн гурвыг нь буюу Б.Бямбадорж, Б.Баттулга, Э.Золхүү нарыг өнөөдөр (2021.05.29) баривчилсан тухай Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн албанаас мэдээллээ. Мөн мэдээлэл ирүүлэн хамтран ажиллаж байгаа иргэдэд талархал илэрхийлэв. Одоо Батсайхан овогтой Энхбаатарыг эрэн сурвалжлан ажиллаж байгаа аж. Иймд тус этгээдийг харсан хүн байвал мэдээлэл өгөхийг хүсэв.
ХХБ-НААС 2 САЯ АМ.ДОЛЛАР ЗАЛИЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧЛААГҮЙ ГЭВ
Худалдаа хөгжлийн банкны “Шангрила” дахь салбараас тавдугаар сарын 25-ны өдөр 50 орчим насны эмэгтэй хуурамчаар үйлдсэн бичиг баримтаар үйлчлүүлж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан. Тус эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байжээ.
Тодруулбал, тэрбээр энэхүү гэмт хэргийг 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б нартай бүлэглэн үйлдсэн байна. Тус хэрэгт цагдаагийн байгууллагаас 13-14 хүнийг сэжигтнээр тооцож, мөрдөн шалгаж, эрэн сурвалжилж байгаа аж.
Энэ хэрэгт холбогдсон, эрэн сурвалжлагдаж байгаа сэжигтнийг баривчилсан хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишигээс тодруулахад “Хэрэгт холбогдсон хүмүүсийг баривчилсан талаар мэдээлэл ирээгүй байна. Хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан шалгаж байгаа. Хэрэв сэжигтэн саатуулагдаж, баривчлагдсан тохиолдолд мэдээллийг бидэнд шуурхай ирүүлэх ёстой” гэсэн юм.
Залилан үйлдэгчид тус банкны харилцагч гадны компанийг төлөөлөх эрх бүхий нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж гүйлгээ хийсэн байжээ. Мөн залилан хэлбэрээр гүйлгээ хийсэн хоёр сая ам.долларын 1.1 саяыг автомашин дотроос олсон гэх мэдээлэл байгаа юм.
Зочин 2021-05-29 202.9.47.53
40 sayar torgoh uu?
Зочин 2021-05-29 202.9.46.164
Жирийн иргэдийг дор нь барьдаг, өндөр албан тушаалтанг илрүүлсэн ч барьдаггүй хог Монгол
Зочин 2021-05-29 73.231.128.120
Нэг мэдээний дотор баривчилсан, бариьчлаагүй гээд хоёр өөр мэдээлэл өгчих юм. Шог шүү
с 2021-05-29 192.82.69.39
40 caяаар торгохыг шаардаж бна хогийн шүүхэээ.
Залуу 2021-05-29 66.181.161.6
Одоо яаж шүүхийг нь харья.Хэдэн тэр бумаар идсэн нөхдүүдэд өршөөл үзүүлж суллаж байналэ.
Энэ 3.г 1-2 жил өгөх үү.
Зочин 2021-05-29 138.68.150.170
2 сая доолор банк зүгээр гаргачихна гэж байдаггүймаа. Урьдчилан мэдэгдэж, хурлаар орж, энд тэндхийн салбараасаа мөнгө татаж бөөн хүнд суртал болж гаргадаг. Энэ ард нь нэг нөлөөтэй хүн байгаа эсвэл банкны ажилтнуудтай үгсэн хуйвалдсан гэсэн үг.
Зочин 2021-05-29 64.119.24.146
Manai tsagdaagiin baigaa tsarai ni ene dee ! Taahalzaad solio rood baidag…. ter ih svrhii ni haa bna ?!
Зочин 2021-05-29 64.119.24.2
Барьчхаад байгаа бус уу.
Иргэн 2021-05-29 203.91.115.56
Банкны байгаа царай нь энэ. Цагдаа буруугүй
Зочин 2021-05-29 66.181.179.224
Холливудын кино шиг юм болох нь.
МӨӨГИЙ 2021-05-29 202.137.144.206
ЦАГААЧДЫН ХҮҮХДҮҮД ЭБЭ НЬ УНАЖ БАНК НЬ 49%-АА АЛДАЖ БАС ДЭЭР НЬ МӨНГӨӨ АЛДАВ УУ? ИХЭНХ ЦАГААЧДЫН ХҮҮХДҮҮД АНУ БАРУУН ЕВРОП КАНАД АВСТРАЛРУУ ЦАГААЧИЛЖ БАЙГА НЬ ЦЭВЭР ЦУСТАНГУУД ИХ БАЯРТАЙ БАЙНА ДАА?
Зочин 2021-05-29 202.126.88.65
Маш баяртай бна наад муу халтар хэлэн төгиөгийг зээлээр буцаагаад өгнө