Таван эрэгтэй тутмын нэг нь тамхинаас болж нас барж байна | News.MN

Таван эрэгтэй тутмын нэг нь тамхинаас болж нас барж байна

Таван эрэгтэй тутмын нэг нь тамхинаас болж нас барж байна

Таван эрэгтэй тутмын нэг нь тамхинаас болж нас барж байна

Дэлхий даяараа тавдугаар сарын 31-ний өдрийг “Дэлхийн тамхигүй өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Энэ өдрийг угтан шинжлэх ухааны “The Lancet” сэтгүүл 1990-2019 оны хоорондох дэлхий нийтийн тамхины хэрэглээний талаарх судалгааны тоймыг нийтэлжээ. Уг судалгаанд дэлхийн 204 улсын тамхи, тамхины хэрэглээний статистик мэдээллүүдийг нэгтгэсэн байна.

Тамхи татдаг хүний тоо 2019 оны байдлаар 1.1 тэрбумд хүрсэн бол тамхинаас шалтгаалсан өвчлөлөөр 7.7 сая хүн нас баржээ. Үүнээс 2019 оны байдлаар зүрхний титэм судасны өвчнөөр 1.7 сая хүн нас барсан, уушгины архаг бөглөрөлт 1.6 сая, гуурсан хоолой, уушгины хорт хавдар 1.3 сая, тархины цус харвалтаар нэг сая хүн нас барсан байна.

Насаараа тамхи татсан хүмүүсийн дунд нас баралт 87 хувьтай байгаа бол дор хаяж 15 жилийн өмнө тамхинаас гарсан хүмүүсийн ердөө зургаан хувь нь нас барсан аж.

 Таван эрэгтэй хүн тутмын нэг нь тамхинаас үүдэлтэй өвчний улмаас нас барсан байна. Дэлхийн улс орнуудын талаас илүү хувьд залуусын тамхины хэрэглээг бууруулахад ахиц гарахгүй байгаагийн зэрэгцээ 15-24 насныхны дунд тамхидалт өндөр байгаа аж.

Түүнчлэн дэлхий дээр таван эрэгтэй тутмын нэг, хорин эмэгтэй тутмын нэг нь тамхи татдаг бөгөөд арван тамхичин тутмын ес нь 25 нас хүрэхээсээ өмнө тамхи татаж эхэлжээ. Тамхи татдаг хүмүүсийн дундаж наслалт огт татдаггүй хүнийхээс арван жилээр бага байгаа бол тамхи татдаг хоёр хүний нэг нь тамхитай шууд холбоотой шалтгаанаар нас бардаг байна. БНХАУ, Энэтхэг, Индонези, АНУ, ОХУ, Бангладеш, Япон, Турк, Вьетнам болон Филиппин улсууд хамгийн их тамхидалттай 10 улс болсон байна.

Эх сурвалж: THE LANCET

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Badarch taxar 2021-05-29 192.82.74.51

Tamhi bainga tatah ni arhi uuhaas doloon door aihtar muuhai owchin yum vvniigee balai mongolchuud ogt meddeggvi yum !!

Avatar

Зочин 2021-05-29 202.126.89.182

Оркууд тамхи татдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж