Европын эмийн агентлаг (EMA) АНУ-ын “Pfizer/BioNTech”-ийн бүтээсэн Covid-19-ийн эсрэг вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ. Ингэснээр уг вакцин Европын холбооны улсуудад 18-аас доош насны хүмүүст хэрэглэхийг зөвшөөрсөн анхны вакцин болж байна.
Энэхүү вакцины хүүхдэд үзүүлэх үр дүнгийн талаарх эмнэлзүйн судалгааг 2260 өсвөр насныхны дунд явуулсан бөгөөд Европын холбоо уг вакциныг насанд хүрэгчдэд хэрэглэхийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд зөвшөөрч байв.
Европын холбооны орнуудад мөн “Moderna”, “AstraZeneca” болон “Johnson & Johnson” компанийн вакцинуудыг хэрэглэж байгаа юм. Үүнээс өмнө тавдугаар сарын эхээр АНУ болон Канад улс "Pfizer"-ийн вакциныг хүүхдүүдэд тарихыг зөвшөөрсөн билээ.
Эх сурвалж: BBC
Зочин 2021-05-29 202.126.89.17
Манайхаас өөр оронд хүүхдэд хийж байгаа юм боловуу? Гадаадад хүүхэд өвдөх нь тун бага гэж дуулдсан, хувирсан вирус манайд байгаа юм боловуу.
Зочин 2021-05-29 192.82.69.247
12-16 настай хүүхдүүд бол баоаг л насанд хүрсэн хүмүүс учир энэ насныханд хийсэн дээр дээ.
Fb Naiz 2021-05-29 202.179.26.243
Вакцин туршилт (12-17 нас) ба үр дүн – Цуврал 10 https://www.facebook.com/100007389198789/videos/2950117968577814
Зочин 2021-05-29 192.82.78.81
08.25 наас өмнө хийх үү
Зочин 2021-05-29 192.82.69.247
Манайх яах юм бол ? Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод хийх юм болов уу? эсвэл нөгөө хутгатай гараас айгаад хийхгүй юм боловуу?