"Pfizer"-ийн вакциныг хүүхдэд хийхийг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2021.05.29-нд нийтлэгдсэн

COVID-19

"Pfizer"-ийн вакциныг хүүхдэд хийхийг зөвшөөрөв

"Pfizer"-ийн вакциныг хүүхдэд хийхийг зөвшөөрөв

Европын эмийн агентлаг (EMA) АНУ-ын “Pfizer/BioNTech”-ийн бүтээсэн Covid-19-ийн эсрэг вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ. Ингэснээр уг вакцин Европын холбооны улсуудад 18-аас доош насны хүмүүст хэрэглэхийг зөвшөөрсөн анхны вакцин болж байна.

Энэхүү вакцины хүүхдэд үзүүлэх үр дүнгийн талаарх эмнэлзүйн судалгааг 2260 өсвөр насныхны дунд явуулсан бөгөөд Европын холбоо уг вакциныг насанд хүрэгчдэд хэрэглэхийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд зөвшөөрч байв.

Европын холбооны орнуудад мөн “Moderna”, “AstraZeneca” болон “Johnson & Johnson” компанийн вакцинуудыг хэрэглэж байгаа юм. Үүнээс өмнө тавдугаар сарын эхээр АНУ болон Канад улс "Pfizer"-ийн вакциныг хүүхдүүдэд тарихыг зөвшөөрсөн билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж