
“Sound of kiss” хамтлагийн дуучин Золзаяа “С1” телевизийн “Ноён таавар” нэвтрүүлгийн “Angel” болжээ. Өдөр бүр “С1” телевизээр цацагддаг “Ноён таавар” мессеж шоу нэвтрүүлэгийн эмэгтэй хөтлөгчөөр ажиллах болсон дуучин бүсгүй маань хүүгээ төрүүлснээс хойш ерөнхийдөө амралтын байдалтай байсан. СУИС-ийн драмын жүжигчиний ангийн гуравдугаар курсээс чөлөө аван хүүхдээ харж өвөлжсөн дуучин бүсгүй ийнхүү өдөр бүр танай хойморт “тухлах” нь байна шүү. Харин “Ноён таавар” нэвтрүүлгийн хуучин хөтлөгч хөл хүнд болсон тул ангийн охин Золоодоо ажлаа өвлүүлсэн сурагтай.
А.Гал