ФОТО: Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь мандан бадраг!

Хуучирсан мэдээ: 2021.05.29-нд нийтлэгдсэн

ФОТО: Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь мандан бадраг!

ФОТО: Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь мандан бадраг!

Монгол Улсад орчин үеийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүртээсэн билээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийг төлөөлөн Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардан авсан Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг үг хэлэв. Тэрбээр "Зэвсэгт хүчний нэгэн зууны түүхэн амжилтыг Монгол Улсын төр өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд “Чингис хаан” одон хүртээж байгаад туйлын баяртай байгаагаа илэрхийлж, Та бүхнийхээ цаашдын ажил, албанд арвин их амжилтыг бэлгэдэн ерөөе.

Ийнхүү Зэвсэгт хүчний амжилт ололт, алдар гавьяаг Монгол Улсын төр өндрөөр үнэлж байгаа нь эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө амь насаа зориулсан ахмад дайчид, эрэлхэг баатруудын халуун амь, бүлээн цусны үнэ цэнэ, тэдний залгамж халаа болсон өнөөгийн нийт бие бүрэлдэхүүний хөдөлмөр зүтгэл, бүтээлч үйл ажиллагааны үр дүн юм.

Цаашид бид бүхэн дараагийн зуун жилийн цэргийн шинэчлэлийн бодлогыг шинэ шатанд гарган хөгжүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэх, эх орноо батлан хамгаалах, түүний хөгжилд хувь нэмрээ оруулах болон энхийг дэмжих ажиллагааны чадавхыг бэхжүүлэн, иргэн-цэргийн харилцааг улам бүр хөгжүүлэх зэрэг цаг үеэ дагасан зарчмын томоохон зорилго, зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Энэхүү зорилго, зорилтуудыг бүтээлч ажил болгон хэрэгжүүлэхэд бүх бие бүрэлдэхүүний идэвх санаачилга, хичээл зүтгэл, оролцоо чухал үүрэгтэйн дээр Та бид өмнөх амжилт ололтдоо тулгуурлан дайчин замнал, түүхэн уламжлалаараа Зэвсэгт хүчнийхээ хөгжилд бодит хувь нэмрээ оруулан их үйлсийг бүтээнэ гэдэгт итгэл төгс байна. Монгол төрийн өлмий бат оршиж, монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!” гэсэн юм.

Зэвсэгт хүчний үе үеийн ажилтан, албан хаагч, цэрэг, офицер, ахлагчдын гарамгай гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон –“Чингис Хаан” одонгоор шагнасан онцлох үйл явдлын зургуудыг толилуулъя.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж