Өмнөд Солонгос криптовалютын ашгаас 20 хувийн татвар авна

Хуучирсан мэдээ: 2021.05.29-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос криптовалютын ашгаас 20 хувийн татвар авна

Өмнөд Солонгос криптовалютын ашгаас 20 хувийн татвар авна

Өмнөд Солонгосын Засгийн газар ирэх оноос эхлэн криптовалютын арилжаанаас 20 хувийн ашгийн татвар авахаар болсон талаар өчигдөр (2021.05.28) мэдэгджээ. Криптовалютын арилжаанаас олох ашгийг тус улсын хуулиар “бусад ашиг” гэсэн ангилалд оруулж, 20 хувийн татвар авахаар төлөвлөсөн байна. Ингэхдээ 50 сая вон буюу 45000 ам.доллараас дээш капиталын ашгаас татвар авах юм байна.

Дижитал хөрөнгө эзэмшигч иргэд 2023 оны тавдугаар сард эхний жилийн орлогоо татварын албанд тайлагнахаар болсон байна. Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Сангийн сайд Хон Нам Ки криптовалютын үйл ажиллагаанаас татвар авдаг болох тухай мэдэгдэж байжээ. Ингэхдээ тэр криптовалютыг “виртуал валют” гэж үзэхгүй, “виртуал хөрөнгө” ангилалд тооцох тухай ярьж байсан юм.

Криптовалютын зах зээлд хөрөнгө оруулагчид дээрх шийдвэрийг ихэд эсэргүүцэж байгаа ч тус улсын иргэд энэхүү шийдвэрийг ерөнхийдөө дэмжиж буй нь судалгаагаар харагдсан байна.

Тус улсын эрх баригчид мөн дижитал хөрөнгийн зах зээл дээрх хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох кампанит ажлаа сунгахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар Өмнөд Солонгост криптовалюттай холбоотой 676 хүн татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдаад байгаа аж. Тэдгээр хүмүүс нийт 27.8 их наяд вон буюу 25 тэрбум ам.долларын татвараас зайлсхийжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж