Израил улс цар тахлын эсрэг бүх хязгаарлалтаа цуцална

Хуучирсан мэдээ: 2021.05.29-нд нийтлэгдсэн

COVID-19

Израил улс цар тахлын эсрэг бүх хязгаарлалтаа цуцална

Израил улс цар тахлын эсрэг бүх хязгаарлалтаа цуцална

Израил улс ирэх долоо хоногоос цар тахлын үед дагаж мөрдөх бүх хязгаарлалтаа цуцална гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгджээ. “Ирэх долоо хоногийн Мягмар гариг (2021.06.01)-нээс Израил улс энгийн амьдралдаа эргэн орно” гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Юлий Эдельштейн мэдэгдсэн байна.

Израилд сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо эрс буурч, өдөрт 30 хүрэхгүй шинэ тохиолдол бүртгэгдэх болжээ. Халдварын тархалтын оргил үед өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо 8600 хүрч байв. Одоогоор эмнэлэгт 510 өвчтөн эмчлүүлж байгаа аж.

Ийнхүү хязгаарлалтуудыг цуцалснаар иргэд гадуур чөлөөтэй зорчиж, вакцин хийлгэсэн нотолгоо шаардахгүй болж байна. Мөн худалдааны байгууллагууд, зоогийн газрууд болон бусад газарт тогтоосон хязгаарлалтуудыг цуцлах аж.

Түүнчлэн ил задгай болон битүү орчинд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад тавьж байсан нэмэлт хязгаарлалтуудыг ч цуцлахаар болжээ. Харин дотоод орчинд амны хаалт зүүх шаардлага ирэх хоёр долоо хоногт хэвээр хэрэгжих аж. Гадаадаас ирж буй жуулчдад тавих шаардлага мөн өөрчлөгдөхгүй хэвээр байх юм байна. Тус улс нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-наас гадаад орчинд амны хаалт зүүх журмыг цуцалсан билээ.

Эх сурвалж: JPOST.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж