"Рио Тинто" шаардлагатай тайлан, мэдээлэл өгөхөөс татгалзаж байна | News.MN

"Рио Тинто" шаардлагатай тайлан, мэдээлэл өгөхөөс татгалзаж байна

"Рио Тинто" шаардлагатай тайлан, мэдээлэл өгөхөөс татгалзаж байна

"Рио Тинто" шаардлагатай тайлан, мэдээлэл өгөхөөс татгалзаж байна

“Оюутолгой” төслийн хувьд далд уурхайн бүтээн байгуулалтын шийдвэрлэх үе шат дээр ирээд буй. Хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийж, “Оюутолгой” төслийг Монгол Улсад үр өгөөжтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалтын орчинд эерэгээр нөлөөлөх чухал ач холбогдолтой юм.

“Оюутолгой” ХХК-ийн 2013-2015 оны үйл ажиллагаанд татварын хяналт шалгалт хийхэд нийт 2 их наяд 387 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн тул 377 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Харин 2016-2018 оны үйл ажиллагаанд 2020 онд татварын хяналт шалгалт хийж, нийт 7 их наяд 429.7 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн тул 649.4 тэрбум төгрөгийн татварын акт тавьжээ. Тус комани эхний буюу 2018 оны 377 тэрбум төгрөгийн татварын актыг хүлээн зөвшөөрөөгүй тул маргаан үүсгэж, Лондонгийн арбитрын шүүхэд хандаж, маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилсээр буй билээ.

Засгийн газар арбитрын маргаанд 2021 оны дөрөвдүгээр сарын 30-нд хариу тайлбарын хамт сөрөг нэхэмжлэл гаргажээ. Мөн “Оюутолгой” ХХК-ийн нэхэмжлэлтэй татварын маргааны оролцогч талуудаар “Рио Тинто”, “Туркойс Хилл” компаниудыг нэмэх хүсэлт гаргасан байна. Өнөөдрийн байдлаар “Рио Тинто” компани албан ёсны хариу тайлбар ирүүлээгүй байгаа ажээ.

Эрдэмтэн судлаачид Монгол Улс 2051 онд 27 тэрбум ам.долларын өр, хүүгийн алдагдал төлөх тооцоолол хийжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 2030 оны үед, 2050 оны эхэнд 3-4 жил л багахан ашиг аваад, цаашдаа алдагдалтай байх тооцоолол гаргасан байдаг.

Ийм нөхцөлийг “Дубайн” гэх гэрээ бүр дордуулсан тул энэ гэрээг цуцалж, 4.5 тэрбум ам.долларын зээлийн өрд тооцож байсан асуудлыг, 1.5 тэрбум ам.долларын зээлийн хэтрэлтийн асуудал, “Рио Тинто лимитэд интернэшнл холдинг”-д төлж байгаа баталгааны шимтгэл, үйлчилгээний төлбөр, менежментийн үйлчилгээний төлбөр зэрэг олон төлбөрийг зогсоох хэрэгтэй гэж үзжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдрийн нөхцөл байдлыг сайжруулах төдийгүй ирээдүй хойчдоо үлдэх бүхнийг сайжруулах үүрэг хүлээж, ард түмний захиас, хүсэлт, хүлээлтийг биелүүлэхээр ажиллаж буйгаа мэдэгдсэн билээ.

Гүний уурхайн хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдсэнээс болж "Оюутолгой" компани нэмэлт санхүүжилт авах шаардлага үүсч, энэ төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөж их хэмжээгээр буурах тооцоо гарчээ. Иймд Монголын тал гүний уурхайн зардал хэтэрсэн асуудлыг нарийвчлан судалж, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулах шаардлагатай болсон юм.

Засгийн газрын ажлын хэсэг "Оюутолгой" төслийн хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй 2021 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр уулзалт хийсэн. Дараагийн уулзалтын тов хараахан гараагүй байгаа юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн Б.Солонгын мэдээлснээр, манай тал хөрөнгө оруулагч талтай цахим шуудангаар үргэлжлүүлэн харилцаж байгаа аж. Өмнө нь мэдээлэл өгч байсны дагуу "Оюутолгой" төслийн гүний уурхайн хөрөнгө оруулалтын зардал 30 хувиар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон асуудлыг судалж, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий хөндлөнгийн шинжээчид томилогдон ажиллаж буй юм байна.

Харамсалтай нь, “Рио Тинто” компани хөндлөнгийн шинжээчдийн хүссэн мэдээллийг цаг тухайд нь гаргаж өгөхгүй, зарим шаардлагатай гэж үзсэн тайлан, мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

“Туркойс Хилл” компанийн жижиг хувьцаа эзэмшигчид “Рио Тинто”, “Туркойс Хилл” компаниудын эсрэг Нью-Йоркийн шүүхэд 2021 оны гуравдугаар сард гаргасан шинэчилсэн нэхэмжлэлд их ноцтой асуудлууд туссан байна. Гүний уурхайн зардал хэтэрсэн асуудлыг “Рио Тинто”, “Туркойс Хилл” компаниуд хөрөнгө оруулагчдад цаг тухайд нь мэдэгдээгүй. Түүнээс гадна энэ асуудлын бодит шалтгааныг нуун дарагдуулсан байж болзошгүй талаар "Оюутолгой" төсөлд ажиллаж байсан 12 хүн мэдээлэл өгсөн тухай нэхэмжлэлд тодорхой дурджээ. Тус нэхэмжлэлд дурдсан асуудлуудын талаар тайлбар өгөх шаардлагыг мөн “Рио Тинто” компанид хүргүүлсэн байна.

Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт 2021 оны зургадугаар сарын сүүлээр эцсийн байдлаар гарахаар хүлээгдэж байгаа ч “Рио Тинто” компани шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь өгөхгүй байх нь дүгнэлт гаргах хугацааг хойшлуулах шалтгаан болж болзошгүй аж.

Дубайн гэрээний тухайд өгүүлэхэд, анхнаасаа процессын алдаатай байгуулсан энэхүү баримт бичгийг хүчингүй болгож байж алдааг засах боломжтой гэж Засгийн газар үзжээ. Түүнчлэн энэхүү баримт бичгийг байгуулснаар татвар, зардлын хэтрэлт зэрэг асуудлаар хөрөнгө оруулагч талд буулт хийсэн асуудлууд байдаг тул нарийвчлан судалж, тодорхой шаардлагуудыг хөрөнгө оруулагч талд тавихаар ажиллаж байгаа аж.

Энэхүү баримт бичгийг хүчингүйд тооцсоноор одоо үргэлжилж буй гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд сөргөөр нөлөөлөхгүй гэж үзжээ. Засгийн газар гүний уурхайн төслийг дэмжиж, аль болох богино хугацаанд дуусгах шаардлагатай гэсэн байр суурийг хөрөнгө оруулагч талд илэрхийлсэн байна.

Мөн төслийн оролцогч талуудтай байнга харилцаж, Засгийн газрын байр суурийг илэрхийлж, харилцан ашигтай байдлаар асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байгаа аж. Яриа хэлэлцээ хэвийн үргэлжлэх хүлээлттэй байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа уулзалтын тов зарлагдах бололтой.

Нэмж өгүүлэхэд, Оюутолгой төслийн мөнгөн урсгалыг дотоодын банкны системээр дамжуулахаас эхлээд ярих, хөндөх олон асуудал бий юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
6
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-05-29 66.181.161.20

Үндэстэн дамнасан лууварчин компани цаг хугацаа хожиж заль хэрэглэж байна

Avatar

Иргэн 2021-05-29 203.91.115.56

Өмнө нь хэдэн попуудаа буруутгадаг байлаа. Зардлын хэтрэлт буюу технологийн үйлдэл бүрийн өртгийг нууна гэвэл энэ эрүүл бизнес биш. Оюу толгой гарвал гарна л биз.

Avatar

21 2021-05-29 122.201.21.219

yag yamar buchig barimt uym bol

Avatar

Зочин 2021-05-29 66.181.161.19

Риотинто 2Тэрбум долларыг зардалын хэтрэлт гээд бга боловч ийм халхавчаар С.Баяр, С.Баярцогт, Ц.Элбэгдорж, Сү.Батболд … гээд улс төрчдөд авилгал өгсөн байх өндөр магөдлалтай, алкаш баяр АНУ-д 7 хаустай, одоо бага тэнгэрт анандбузраас бас хаус авсан, ганц ч бизнес хийж үзээгүй л@л@р насаараа идээд барахгүй хөрөнгөө хаанаас олдог бна???

Avatar

Зочин 2021-05-29 202.126.88.193

ХӨӨРХИЙ ЭНЭ ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ТАТГАЛЗААД МОНГОЛООС ГАРААД ЯВЧААСАЙ …

Avatar

Зочин 2021-05-29 202.126.88.153

Hairt Ganbaatar ni tejeeh yum baigaa biz.

Avatar

tuilshral heterleee 2021-05-29 103.57.94.15

амаараа шороо үмхэх нь үү эргүү минь?

Avatar

Зочин 2021-05-29 202.126.89.13

Сайханбилэгийг авчирч асуу

Avatar

Зочин 2021-05-29 192.82.70.51

Монгол улс уул уурхайн олборолтын бүх үe шатанд өөрснөө анхдагч матeриалуудыг цуглуулсан байх үүрэгтэй түүн дээрээ дүгнэлт гаргах боломжтой мэргэжлийн бус хүмүүс анхдагч матeриалаа цаг тухайд нь цуглуулаагүй баларч байгаа юм байна

Avatar

Зочин 2021-05-29 202.126.89.132

3дагч хөрш биднийг аварна гэж хөөрцөглөсөн барууных гэвэл эхнэрээ өгөхөд бэлэн толгойгүй юмнуудыг архаг хөрөнгтнүүд яаж хөөрөгдөж араар нь тавихаа мэдэлгүй дээ. Мэдэхгүй бурханаас таньдаг чөтгөр дээр гэж зүгээрч хэлээгүй байхаа

Avatar

Зочин 2021-05-29 202.179.26.248

Хэдхэн хүний эрх ашгийн үүднээс Оюу толгойг гэрээ анх байгуулагдсан. Тиймээс хэдхэн хүний хүрээнд яригдаад байгаа асуудлууд. Цаанаа ямар учир шалтгаан саад байгааг мэдэх аргагүй.

Avatar

Зочин 2021-05-29 64.119.24.2

Удоканы орд гэж Оюутолгойн дайны орд ашиглалтад орох гэж байна. Оюутолгойн асуудлыг нухацтай авч үзэхгүй бол манай сүгсэлзүүрүүд яаж ч хутгаж мэднэ дээ. Нүүрсний үлгэрийн араас орох вий.

Avatar

Зочин 2021-05-29 223.62.8.80

МОНГОЛ УЛС ГЭЖ ТООХОО БАЙЖ ДЭЭ.СҮГИЙН УЛС ГЭЖ НЭРЛМЭЭР БОЛЖ ДЭЭ

Avatar

ЗОЧИН 2021-05-29 202.9.47.12

“Рио Тинто” компани хөндлөнгийн шинжээчдийн хүссэн мэдээллийг цаг тухайд нь гаргаж өгөхгүй, зарим шаардлагатай гэж үзсэн тайлан, мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа нь БУЛХАЙ НЬ ИЛРЭХЭЭС АЙЖ БАЙНАА ХЭРЭГ ЮМ

Avatar

Монгол хүн 2021-05-29 210.57.254.150

РИО ТИНТОГ ХӨӨЖ ГАРГАХ ЁСТОЙ! ЭНЭ ГЭРЭЭ 2009 ОНД АНХНААСАА "ТЭЗҮ"-ГҮЙ БАЙГУУЛСАН ГЭХ МЭТЭЭР ТУХАЙН ҮЕИЙНХЭЭ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ДҮРМИЙГ ЗӨРЧИЖ БАЙГУУЛСАН ТУЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ БОЛОМЖТОЙ ГЭДЭГ. АВИЛГА АВСАН НӨХДИЙГ ЯСЫГ НЬ ЦАЙТАЛ ЭРҮҮДЭЖ НОТЛООД, ОЛОН УЛСЫН ШҮҮХЭЭР ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЁСТОЙ! ОРУУЛСАН ХӨРӨНГӨӨ БОЛ УХАЖ АВСАН МОНГОЛЫН БАЯЛГААР ӨДИЙД БҮРЭН ОЛЧИХООД, БОЛООГҮЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИДДЭЭ 7 ТЭРБУМ 200 САЯ ДОЛЛАРЫН НОГДОЛ АШИГ ТАРААСАН ШҮҮ!!!

Avatar

Зочин 2021-05-29 66.181.184.155

Уурхайг хаагаад “Рио Тинто” компанийг хөөж явуулаач ээ.

Avatar

Зочин 2021-05-29 66.181.161.121

Рио Тинтог хөөж гаргавал Монголыг нохой ч тоож шиншлэхгүй!!!

Avatar

Зочин 2021-05-29 59.153.112.40

Bitgii s*** rio tintogiin ugaadas doloogch gulug mini

Avatar

Зочин 2021-05-29 202.126.88.153

Мэдээлэл өгөхгүй байна гэж байхгүй л дээ. Тэгвэл шүүх дээр очоод унахаа мэднээ цаадуул чинь. Энэ зүгээр Хүүкийн сонгуулын суртчилгаа байхаа.

Avatar

Зочин 2021-05-29 103.229.120.34

Alivaa yamar neg nuuts yamand mash ih no nuugdaj baidag tiim bolohoor bulhaigaa nuuh gej l barimt bichgee gargaj uguhgui baigaa shuu dee,ih hurliin gishuun uul uurhain said baisan bridj geh Ganhuyag televizeer yariltslaga uguhduu 2 terbum garan am dollar oyu tolgoigoos soh dutsan gehdee yariltsaj baigaad za yaahav tsaash urgeljluuleed ajillaya gej tohirson geed l yam yariad baisan medeej iimerhuu hulgai luivaraa l nuuh gej baigaa shuu,olon ulsiin shuuhed handah heregtei

Avatar

Зочин 2021-05-29 66.181.161.44

ardchlal neriin dor suuliin guchin jil mash ih luivar hulgai cecgelsendee zasaj zalruulhad iheehen zorig zurh shaardandaa huuk oyuka nymka zandka hiih baihdaa

Avatar

zochin 2021-05-29 64.119.16.60

Zevuun s** ve. Mongoloos xooj yavuul. Delxiigees oor xorongo oruulagch oldoj l taaraa. Eebii Su Batbold Saixanbileg nar bidend mash ix or gai zovlon avchirsan daa. Uuniig ard tumen ueiin eud sanaj yavax bolno

Avatar

ZOCHIN 2021-05-29 101.185.180.235

ER N BOL AVILGACHIDIIN L ZUVSHUURSNUUR HIISEN HUULI DUREM BGAASHDEE. HUULIIG N L UZ. BOLOHGUI BOL UURCHIL. YMAR CH ULS OROND BARIMTLAH GANTCHAN ZUIL BOL HUULI GEREE DUREM SHDEE…

Avatar

хөөж гаргая 2021-05-29 66.181.185.220

ХӨӨГӨӨД гаргшая. ЛУЙВАРЧДЫГ хөөх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-05-29 192.82.90.122

Рио тинто с да манай Монголыг жижиг улс гэж дураара дээрэлхэж. Бас төртэй улс шүү мэдрүүлээд өг Оюука. Тэр дээр үеийн засгуудын алдааг давтаж болохгүй хэдхэн зоосоор улсаа худалдчихдаг

Avatar

Economist 2021-05-29 74.105.54.241

Survaljlagch ediin zasgiin buren zuv dugnelt gargaj tailbarlaj chahgui nuhtsuld uuriin ungu dugneltgui bodit medeelliin damjuulj baimaar baina. Tegehgui bol niigemd surug buruu oilgoltiig behjuuleh nuluutei bolood baina- ene ih hortoi populist uls turchdud ashiglahdana

Avatar

Зочин 2021-05-29 103.212.119.240

арабын орнууд байгалийн баялгаа аятайхан зарж чадаад байна тэднээс суралц сайн мэргэжилтэн хөлсөл

Avatar

Зочин 2021-05-29 66.181.161.51

4-р сард болсон уулзалт амжилтгүй болсны шалтгаан нь Монголын тал нэгдмэл ойлголт, байр суурьтай болоогүй, Ажлын хэсгийн гишүүд нь өөр өөр юм яриад будлиад байсан гэсэн!! Тэгэлгүй яахав дээ: Гадны хөрөнгө оруулагчдыг Монголоос хөөж гаргах гадны даалгавартай Болор-Эрдэнэ, Даваасүрэн болон + хиншүү Ганбаатар мэтийн юмнууд саад болохоос тус болохгүй шүү дээ!!! Засгийн газар хиншүү Ганбаа талбай дээр суулт зарлахад нь айж гүйж очиж гуйж Ажлын хэсэгтээ оруулсан юм чинь!!! Ичмээр юм!!

Avatar

Зочин 2021-05-29 59.153.113.245

МАШ ТОДОРХОЙ БИШ ҮҮ. ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЗӨВЛӨЛД НЬ БОЛОН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИДЭД НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХУУРАМЧААР ӨСГӨӨД ДУНДААС НЬ МӨНГӨ ИДЭЖ БАЙГАА БОДИТОЙ ТООЦООГ НЬ ТАНИЛЦУУЛЧИХ ТЭГЭЭД Л ГҮЙЦЭЭ

Avatar

Зочин 2021-05-29 66.181.161.51

Өөр шигээ сэтгэж байна, энэ монгол!!

Avatar

Зочин 2021-05-29 192.82.67.180

АНЫХАН ГЭЖ ЁСТОЙ ОЙ МУУТАЙ ҮСГҮЙ ҮХЭРНҮҮД ШҮҮ

Avatar

Зочин 2021-05-29 202.126.88.136

Тэгвэл Нямка д хэлээчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж