Монгол зургийн үзэсгэлэн нээгджээ | News.MN

Монгол зургийн үзэсгэлэн нээгджээ

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Монгол зургийн үзэсгэлэн нээгджээ

Занаду Арт галерейгаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг монгол зургийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 11-нд нээлтээ хийжээ. Уг үзэсгэлэнг зохион байгуулснаар дүрслэх урлагийн бүх л төрлүүдийг эн тэнцүү хөгжүүлэх, тэр дундаа үндэсний ёс заншил, өв уламжлалыг илтгэн харуулахад томоохон үүрэг гүйцэтгэдэг монгол зургийн хөгжилд хувь нэмэр оруулж, уран бүтээлчдийг дэмжиж байгаа аж.  Монгол зургийн бүтээлүүд олон нийтэд хангалттай түгээгдэж чадахгүй байгаа тул тэдгээрийг түгээн дэлгэрүүлэх, мөн орчин үеийн шийдэл бүхий урлагийн бүтээлүүдийг олноор бий болгох зорилготой гэнэ. Үзэсгэлэн энэ сарын 25 –ныг дуустал үргэлжлэх бөгөөд мэргэжлийн уран бүтээлчдийн сүүлийн жилүүдэд хийгдсэн бүтээлүүдийг дэлгэн үзүүлжээ.  
П.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заяа 2010-03-15 203.169.49.56

Хаана нээгдсэн гэнээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж