Занаду Арт галерейгаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг монгол зургийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 11-нд нээлтээ хийжээ. Уг үзэсгэлэнг зохион байгуулснаар дүрслэх урлагийн бүх л төрлүүдийг эн тэнцүү хөгжүүлэх, тэр дундаа үндэсний ёс заншил, өв уламжлалыг илтгэн харуулахад томоохон үүрэг гүйцэтгэдэг монгол зургийн хөгжилд хувь нэмэр оруулж, уран бүтээлчдийг дэмжиж байгаа аж. Монгол зургийн бүтээлүүд олон нийтэд хангалттай түгээгдэж чадахгүй байгаа тул тэдгээрийг түгээн дэлгэрүүлэх, мөн орчин үеийн шийдэл бүхий урлагийн бүтээлүүдийг олноор бий болгох зорилготой гэнэ. Үзэсгэлэн энэ сарын 25 –ныг дуустал үргэлжлэх бөгөөд мэргэжлийн уран бүтээлчдийн сүүлийн жилүүдэд хийгдсэн бүтээлүүдийг дэлгэн үзүүлжээ.
П.Наран
П.Наран