Б.Шоовдор, З.Болортунгалаг нар Гранпри тэмцээнд түрүүлэв | News.MN

Б.Шоовдор, З.Болортунгалаг нар Гранпри тэмцээнд түрүүлэв

Б.Шоовдор, З.Болортунгалаг нар Гранпри тэмцээнд түрүүлэв

Б.Шоовдор, З.Болортунгалаг нар Гранпри тэмцээнд түрүүлэв

Иван Ярыгины нэрэмжит 32 дахь удаагийн Гранпри тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр (2021.05.28) ОУХМ Б.Шоовдор, ОУХМ З.Болортунгалаг нар алтан медаль, ОУХМ Э.Даваачимэг мөнгөн медаль тус тус хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд барилдсан Б.Шоовдорын хувьд жингийнхээ дөрвөн бөхийг, тэр дундаа Э.Даваачимэгийг ялж, алтан медалийн эзэн болсон бол Э.Даваачимэг хоёр ялж, хоёр ялагдсан үзүүлэлттэй мөнгөн медаль хүртлээ.

Б.Шоовдор Иван Ярыгины нэрэмжит Гранпри тэмцээнд ийнхүү гурав дахь удаагаа (2015, 2020, 2021 он) түрүүлж байна.

Мөн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө Оросын Валерия Чепсараковатай барилдаж, 2-6 гэсэн харьцаатай харамсалтайгаар ялагдсан бол 55 кг-ын жинд Б.Халиунаа Оросын Екатерина Исаковатай барилдаж, мөн 0-5 гэсэн харьцаатай ялагджээ.

ОУХМ З.Болортунгалаг Красноярскийн дэвжээнд Монголын эмэгтэй бөхчүүдээс хоёр дахь алтан медалийг авчирлаа. Тэрбээр энэхүү тэмцээнд Оросын Мария Кузнецова, Динара Кудаева, Алина Климова, Евгения Апевалова нарыг илүүрхэж, дараалан ялав.

З.Болортунгалаг хоёр сарын өмнө Азийн аваргаас мөн алтан медаль хүртсэн билээ.

Өнөөдөр (2021.05.29) Монгол тамирчдаас эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Хулан, 62 кг-ын жинд ОУХМ Э.Гантуяа нар хүрэл медалийн төлөө, эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Э.Төгсжаргал дагах барилдаан хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-29 64.119.17.172

ОРОС, МОНГОЛ 2 БАРИЛДСАН ИЙМ ТЭМЦЭЭНД ОЧИЖ МӨНГӨ ҮРЭХ ХЭРЭГ БАЙНА УУ.

Avatar

Зочин 2021-05-29 122.201.31.72

ОРОС, МОНГОЛ 2 БАРИЛДСАН ИЙМ ТЭМЦЭЭНД ОЧИЖ МӨНГӨ ҮРЭХ ХЭРЭГ БАЙНА УУ.

Avatar

Зочин 2021-05-29 202.179.27.155

энэ жил тун даруухан тэмцээн болж бна, эмэгтэйд орос монгол египт нэг жинд 5-8 бөх

Avatar

МӨӨГИЙ 2021-05-29 202.137.131.24

СҮҮЛИЙН 2ЖИЛ ӨНДӨР АМЖИЛТ ГАРГАЖ БАЙГАА ЧАЛӨӨТ БӨХИЙН ЭМЭГТЭЙ БАГАС ДАСГАЛЖУУЛАГЧ ТАМИРЧИН Ч ШАГНАЛ БАЙДАГГҮЙ НААСАН ЭНЭ ОХИДОД ЯДАЖ АЛТАН ГАДАС ӨГЧИВӨЛ УРАМШИНА ДАА

Avatar

Bold o 2021-05-29 223.39.130.209

Bohiin yamar torol ve

Avatar

Badarch taxar 2021-05-29 202.126.90.139

Muusain orosuudig bol nuhlana da nuhlana iwani ineed hvrej bga baih

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж