Б.Шоовдор, З.Болортунгалаг нар Гранпри тэмцээнд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.05.29-нд нийтлэгдсэн

Б.Шоовдор, З.Болортунгалаг нар Гранпри тэмцээнд түрүүлэв

Б.Шоовдор, З.Болортунгалаг нар Гранпри тэмцээнд түрүүлэв

Иван Ярыгины нэрэмжит 32 дахь удаагийн Гранпри тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр (2021.05.28) ОУХМ Б.Шоовдор, ОУХМ З.Болортунгалаг нар алтан медаль, ОУХМ Э.Даваачимэг мөнгөн медаль тус тус хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд барилдсан Б.Шоовдорын хувьд жингийнхээ дөрвөн бөхийг, тэр дундаа Э.Даваачимэгийг ялж, алтан медалийн эзэн болсон бол Э.Даваачимэг хоёр ялж, хоёр ялагдсан үзүүлэлттэй мөнгөн медаль хүртлээ.

Б.Шоовдор Иван Ярыгины нэрэмжит Гранпри тэмцээнд ийнхүү гурав дахь удаагаа (2015, 2020, 2021 он) түрүүлж байна.

Мөн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө Оросын Валерия Чепсараковатай барилдаж, 2-6 гэсэн харьцаатай харамсалтайгаар ялагдсан бол 55 кг-ын жинд Б.Халиунаа Оросын Екатерина Исаковатай барилдаж, мөн 0-5 гэсэн харьцаатай ялагджээ.

ОУХМ З.Болортунгалаг Красноярскийн дэвжээнд Монголын эмэгтэй бөхчүүдээс хоёр дахь алтан медалийг авчирлаа. Тэрбээр энэхүү тэмцээнд Оросын Мария Кузнецова, Динара Кудаева, Алина Климова, Евгения Апевалова нарыг илүүрхэж, дараалан ялав.

З.Болортунгалаг хоёр сарын өмнө Азийн аваргаас мөн алтан медаль хүртсэн билээ.

Өнөөдөр (2021.05.29) Монгол тамирчдаас эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Хулан, 62 кг-ын жинд ОУХМ Э.Гантуяа нар хүрэл медалийн төлөө, эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Э.Төгсжаргал дагах барилдаан хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж