3х3: Монголын баг Австриас олимпийн эрх авч чадсангүй

Хуучирсан мэдээ: 2021.05.29-нд нийтлэгдсэн

3х3: Монголын баг Австриас олимпийн эрх авч чадсангүй

3х3: Монголын баг Австриас олимпийн эрх авч чадсангүй

Токио-2020 олимпийн эрх олгох 3х3 сагсан бөмбөгийн эхний тэмцээн Австрийн Грац хотноо зохион байгуулагдаж байгаа билээ. Тэмцээний дөрөв дэх өдөр буюу өнөөдөр (2021.05.29) Монголын шигшээ баг шийдвэрлэх хоёр тоглолт хийв.

Эхний тоглолтоо Чехийн эсрэг хийж, 21-15 гэсэн харьцаатай хожигдсон. Тоглолтын эхнээс хоёр баг эн тэнцүүхэн өрсөлдөж, онооны зөрүү холдохгүй байлаа. Гэвч тоглолтын сүүлийн гурван минутад Чехийн багийн дараалсан холын зайн шидэлтүүд амжилттай болж, онооны зөрүүг улам холдуулж, улмаар Чехийн шигшээ ялалт байгуулав. Чехийн шигшээ тус тэмцээнд дөрвөн тоглолт хийж, ганцхан ялсан нь энэхүү тоглолт байлаа.

Үүний дараа Монголын шигшээ Бразилын шигшээтэй шийдвэрлэх тун чухал тоглолт хийж, 10-18 гэсэн харьцаатай Монголын шигшээ баг ялагдал хүлээлээ. Хэрэв Монголын баг энэхүү тоглолтод хожсон бол хэсэгтээ нэгдүгээр байр эзлэн, хасагдах шатанд шалгарах байсан юм. Харин хожигдвол Польш болон Бразилын шигшээ багууд дараагийн шатанд шалгарах байлаа. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд Монгол болон Бразилын тоглолтыг Польш шүүгч шүүсэн явдал. Монголын тоглолтоос шалтгаалж Польшийн шигшээ хэсгээсээ гарах уу, үгүй юу гэдгийг шийдэх чухал үед Польш шүүгч тоглолтыг шүүсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй мэт харагдаж байлаа.

Өмнөх тоглолтын адилаар Монголын шигшээ тоглолтыг сайн эхлүүлсэн. Гэвч тоглолтын тооны харьцаа 9-9 байх үеэс эхлэн Бразилын баг оноогоор тасарч, Монголын баг алдааны асуудалд оров. Онооны зөрүүг ойртуулах гэж хичээсэн ч чадсангүй тоглолтын цаг дуусч, Бразилын шигшээ баг хожсоноор тэмцээний А хэсгээс Польш болон Бразилын шигшээ багууд дараагийн шатанд шалгарлаа.

Монголын шигшээ багийн хувьд Австрийн тэмцээн өндөрлөсөн ч олимпийн эрх авах найдвар тасраагүй. Ирэх зургадугаар сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд Унгар улсын Дебрецен хотод олимпийн эрх олгох сүүлийн тоглолт явагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж