Нэмэлт: МҮОХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ноос Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярт холбогдолтой асуудалд ёс зүйн арга хэмжээ авсан эсэх, мөн тодорхой шийдвэр гаргасан тухай шаардлагыг МҮОХ-нд удаа дараа ирүүлсэн билээ.
Үүсээд буй тус нөхцөл байдалтай холбогдуулан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал өнөөдөр /2021.05.28/ хуралдаж, Олимпийн харти, ОУОХ-ны Ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйл, МҮОХ-ны дүрмийн 19 дүгээр зүйл болон 3.8 дугаар зүйлийг тус тус үндэслэн МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэв.
Мөн МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарыг МҮОХ-ны үйл ажиллагааг дүрмийн дагуу, бүтцийн хүрээнд тасралтгүй явуулахыг үүрэг болголоо.
МҮОХ-ын ерөнхилөгч Н.Түвшинбаяр өнөөдрөөс үүрэгт ажилдаа орсон байна. Тэрбээр өнгөрсөндөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтуугаар Улсын начин Э.Энхбатыг зодож хүндээр гэмтээсэн бөгөөд түүнийг 40 гаруй хоног баривчлан саатуулсны эцэст тавдугаар сарын 20-ны өдөр суллаж, хилийн хориг тавьсан юм.
Тэрбээр ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгнө гэж МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хэлсэн тухай хэвлэлээр цацагдсан ч, энэ нь худлаа бололтой. Түүний хэрэг шүүхээр эцэслэгдэн тогтоогдоогүй тулд үүрэгт ажлаа үргэлжүүлэн хийхээр болжээ.
Харин олон нийтийн зүгээс түүнийг МҮОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөхийг шаардах болсон. Мөн Ерөнхий сайдын зөвлөх түүний хэргийг шүүх цагдаагийнхан шударгааг шийдэх эсэхийг анхааралтай харж байгаа юм. Н.Түвшинбаярт зодуулж, хүнд бэртэл авсан Э.Энхбат начин БНСУ-д эмчлүүлж байгаа юм.
Б.ТАМИР
Холбоотой мэдээ