МАХН татан буугдав | News.MN

МАХН татан буугдав

МАХН татан буугдав

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2021.05.28/ боллоо.

Хуралдаанаар Монгол Ардын Хувьсгалт намаас  /МАХН/ Монгол Ардын намтай /МАН/ нэгдэж буй учир үйл ажиллагаагаа зогсоож, улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасныг хэлэлцсэн юм. Улмаар тус намын 2021 оны тавдугаар сарын 16-ны өдөр хуралдсан Ээлжит бус Их чуулганаас гаргасан шийдвэрийн талаар ирүүлсэн баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангаж байна гэж үзэн хүсэлтийг хангаж,  Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар МАХН-ын үйл ажиллагааг  зогсоосныг бүртгэж, улсын бүртгэлээс хасч шийдвэрлэв. Дашрамд дурдахад, МАХН-ын дарга байсан Н.Энхбаяр “МАН, МАХН нэгдсэн нь улс төрийн намуудад болж буй үнэхээр том үйлдэл. МАХН-ын гишүүдийн эв нэгдлийг илэрхийлсэн хүсэл, Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах зүтгэлийн эхлэл гэж үзэж байна. Өнгөрөгч 2020 оны гуравдугаар сарын 1-нд 100 жилийн ойн үеэр нэгдэх асуудал яригдаж байсан ч цар тахлаас үүдэж намынхаа бүх гишүүн, анхан шатны байгууллагын саналыг авахын тулд цаг алдаж, удаан явсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэгдэж байгаа нь эв нэгдлийг эхлүүлэх саналтай байгаа. Ерөнхийлөгч бол эв нэгдлийг илэрхийлэгч учраас бид үүнийг бэлгэдэж, өөрсдөөсөө эв нэгдлийг эхлүүлж, үлгэрлэн нэгдэж байна” гэдгийг онцолж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-28 202.126.89.17

Махны хулгайчууд)

Avatar

Зочин 2021-05-28 202.21.107.107

Сонгуульдаа сайн оролцож байж л хар яваргаануудаас хурдан сална.

Avatar

Зочин 2021-05-28 192.82.74.206

Гоёо гоё гоё Энхбаярын гэр бүлийн наманцарыг МАН 100 жилийнхээ ойгоор бүрэн устгаж амжлаа. МАН-ынхандаа Баяр хүргэе . Энхбаяр улс төрөөс зайллаа. Гоёо гоё гоё.

Avatar

Зочин 2021-05-28 98.42.137.30

Одоо л Хүүкийн барьцгүй муридаг мэхээ хийх цаг нь ирлээ……

Avatar

Зочин 2021-05-28 202.9.47.47

Сайхан юмөө. Нэг ч гэсэн нүгэлтэн далдрах. МАНы оршуулыг үзчихээд үхэх юмсан. Хойчин хүүхдүүд МАНы сөнөсөн өдрийг үндэсний баярын өдөр болгон тэмдэглэж байх өлзийтэйсайхан ерөөлийг энэ сайхан билэгт өдөр өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Avatar

Зочин 2021-05-28 202.9.40.45

Н.Энхбаяр намаа салгаж 10 жил шахам хугацаанд АН-д их тус хүргэсэн. Тэгээгүй байсан бол МАН-д 10 жилд тасархай олонхийн санал авах байлаа. Тэд Н.Энхбаярт баярлах хэрэгтэй

Avatar

mgl 2021-05-28 192.82.76.45

Хүрэлсүхийн төлөө өгнөө. МАН 100 жилийн өмнө улсыг тусгаар болгож асар их хөгжилд хүргэсэн. Энэ удаа мөн л баларч явсан улсыг дахин босгох гэж байна. Төрийн 3 өндөрлөг МАН болж байж хөгжлийн хурд эрс нэмэгдэнэ.

Avatar

Зочин 2021-05-28 192.82.68.117

удахгүй венсуэлийн араас орж талх 5000 хүрэхээр цусаар уйлнаа мий дөө.

Avatar

Зочин 2021-05-28 202.126.89.41

Оркуудаа гэж иймэрхүү зүйл ярьдаг шүү.

Avatar

Зочин 2021-05-28 185.220.100.254

Сонгууль өгч болохгүй шүү монголчуудаа 2 удаа ирц нь 50% хүрэхгүй бол дахин шинээр сонгууль эхлэнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 77-р зүйлийг уншаарай. Сонголттой сонгууль болтол хэн ч очиж ирц бүрдүүлж болохгүй цагаан цаас, бүгдэнгийн бөглөөд хүчингүй болгоод ч өгч болохгүй ирц чинь бүртгэгдэх болно. МАН-н нохойнууд очиж ядаж цагаан цаас өг эсвэл цаасаа хүчингүй болго тэгэхгүй бол өмнөөс чинь өгнө гэж худал мэдээ тарааж ирц бүрдүүлэх гэж хичээж байна.

Avatar

Зочин 2021-05-28 202.9.46.106

ЭЛДЭВ ДЭЭДИЙН ХОР НАЙРУУЛЖ УЛС ОРНОО МӨХӨӨХӨӨ БОЛЬ ! Балай муу мангар хар хүүр минь!

Avatar

Зочин 2021-05-28 66.181.184.155

Сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Цаана чинь Соросын сангийн пяздукнууд ээлжит хутган үймүүлэх ажиллагааруугаа орчихсон, иргэдийг "сонгууль битгий өгөөрэй" гэж турхирч байна. Д.Энхбат бол Соросын сангийн төлөөлөгч шүү.

Avatar

илд 2021-05-28 202.126.88.61

зөв дэмжэж байна

Avatar

Зочин 2021-05-28 202.9.47.24

За махн гэдэг нам байгуулъя ха ха ха

Avatar

Badarch taxar 2021-05-28 202.126.90.61

Odo MAN tohirsonoo bustna tegeed namar tiishee ene namaa dahij sergeeh gej vzne namarjingaa shal balai yum bolno

Avatar

Ккк 2021-05-28 192.82.73.117

Бузарууд

Avatar

ЗОЧИН 2021-05-28 103.14.39.2

Тоглоомын нэг хүний нам ингэж л байгаа юм даа

Avatar

Шят 2021-05-28 104.244.72.152

Энхбаярын оффшор данс юу болсон бол доо?

Avatar

Зочин 2021-05-28 122.201.21.159

ашгү нэг гай алга боллоо

Avatar

Зочин 2021-05-28 202.55.191.130

hvn baihgui nam ch dee. mongoor l jagsaal hiideg ch dee. vnendee hvn ogt bhgui ee.

Avatar

Түвшин 2021-05-28 192.82.77.223

Хөгийн амьтан юм даа, түүхт намыг ингэж үгүй болгох гэж…

Avatar

Zochin 2021-05-28 66.181.161.62

Ashgui 1-ch gesen balai nam bulshladlaa

Avatar

рдп 2021-05-28 202.126.90.52

удахгүй нөгөө балай дарагуйлагч нам алга болно

Avatar

Зочин 2021-05-28 202.179.21.216

Danzan gej Kapitallist baagii garch ireed sonooj ogno. Bas Bodoo garch ireed tamga temdegny heruul hiine. Ene bugd 2 jilyn daraa bolno!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж