2 сая доллар залилсан этгээдүүдийг эрэн хайж байна

Хуучирсан мэдээ: 2021.05.28-нд нийтлэгдсэн

2 сая доллар залилсан этгээдүүдийг эрэн хайж байна

2 сая доллар залилсан этгээдүүдийг эрэн хайж байна

Худалдаа хөгжлийн банкны “Шангрила”дахь салбараас тавдугаар сарын 25-ны өдөр 50 орчим насны эмэгтэй хуурамч бичиг баримтаар хоёр сая ам.доллар залилсан ноцтой хэрэг гарсан. Тодруулбал,тус эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-н хөрөнгө оруулалттай компанийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байжээ.
Тэрбээр залиланг үйлдэхдээ 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б нартай бүлэглэн үйлджээ. Улмаар шалгалтын явцад  34 настай З гэгч нэмэгдсэн бөгөөд тэднийг эрэн сурвалжилж байна. Зарим мэдээллийн хэрэгслээр эдгээр залуусыг  баривчилсан гэх мэдээлэл явсан ч цагдаагийн байгууллагаас үгүйсгэлээ. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
91
ХахаХаха
11
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
8
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж