Цар тахлын эсрэг дархлаа насан туршийнх байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2021.05.28-нд нийтлэгдсэн

Цар тахлын эсрэг дархлаа насан туршийнх байж магадгүй

Цар тахлын эсрэг дархлаа насан туршийнх байж магадгүй

Сүүлийн үед үр дүнгээ тайлагнасан хоёр ч судалгааны үр дүн байгалийн жамаар үүссэн Covid-19 өвчний эсрэг дархлаа дор хаяж нэг жилээс насан туршид хүртэл тогтдог байж магадгүй хэмээн дурджээ. Тэгэхдээ ялангуяа халдвар аваад эдгэрсний дараа вакцин хийлгэсэн хүмүүсийн биед тогтсон дархлаа улам илүү хүчирхэг, тогтвортой, удаан хугацаанд хадгалагддаг хэмээн эрдэмтэд таамагласан нь цар тахлын эсрэг дархлаа биед тийм удаан тогтохгүй байж магадгүй хэмээх олны эргэлзээнд хариулт өглөө.

Тухайлбал, Таймс сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд “Хэдийгээр 100 хувь биш хэдий ч ихэнх халдвар аваад эдгэрснийхээ дараа вакцин тариулсан хүмүүсийн хувьд вакцины үйлчилгээг дэмжигч нэмэлт тарилга шаардлагагүй” хэмээн бичжээ. Үүнээс үзэхэд халдвар авалгүй байсаар вакцин тариулсан хүмүүст ойролцоогоор нэг жилийн дараа вакцины үйлчилгээг дэмжих нэмэлт тарилга шаардлагатай болж магадгүй гэсэн үг юм. Учир нь эрдэмтдийн үзэж байгаагаар хүний биеийн дархлааны ой санамж халдвараас эдгэрснийхээ дараа вакцин тариулсан болон халдвар авалгүй вакцин тариулсныг ялгаатай байдлаар тогтоон авдаг байж магадгүй гэнэ.

Дээрх судалгааны тайлантай олон улсын эрдэмтэн, мэргэжилтнүүд санал нэгтэй байгаа аж. Жишээлбэл, дархлаа судлаач Скотт Хенсли, Михель Нуссенцвейг нар “олон жишээн дээрээс харахад халдвар аваад, эдгэрсэн, мөн түүнийхээ дараа вакцин тариулсан хүмүүс дахин халдвар авах тохиолдол бараг бүртгэгдээгүй байна. Энэ бол тэдний биед дархлаа маш найдвартай тогтож, эсрэг биет нь удаан амьдарч байгаагийн илрэл” хэмээн ярьжээ.

Гэхдээ дээрх судалгаанд байгалийн жамаар тогтсон дархлаа вакцинаар тогтоож буй дархлаанаас илүү хүчтэй байж магадгүй хэмээн бичсэн ч халдвар аваад эдгэрсэн хүмүүс ч гэсэн заавал вакцин тариулах шаардлагатай гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: NEW YORK TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж