С.Болд-Эрдэнэ МУГЖ, улсын арслан Д.Ганхуяг МУГТ цол хүртэв

Хуучирсан мэдээ: 2021.05.28-нд нийтлэгдсэн

С.Болд-Эрдэнэ МУГЖ, улсын арслан Д.Ганхуяг МУГТ цол хүртэв

С.Болд-Эрдэнэ МУГЖ, улсын арслан Д.Ганхуяг МУГТ цол хүртэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2021.05.28) Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан зарлиг гарган гавьяат цол, төрийн дээд одон, медаль хүртээлээ.

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор

  • Улсын заан, чөлөөт бөхийн багш, дасгалжуулагч Ч.Гочоосүрэн,

Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор

  • Монгол Улсын арслан, чөлөөт бөхийн ОУХМ Д.Ганхуяг,
  • Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Ө.Дүүрэнбаяр,

Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор

  • Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Нармандах
  • Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ

Монгол Улсын Үйлчилгээний Гавьяат ажилтан цолоор

  • УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл

Монгол Улсын Гавьяат барилгачин цолоор

  • Монгол Улсын зөвлөх инженер Ц.Шинэзориг нар тус тус шагнагдлаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж