ШӨХТГ: Хиймэл орцтой зөгийн бал үйлдвэрлэгчдэд торгууль ногдууллаа | News.MN

ШӨХТГ: Хиймэл орцтой зөгийн бал үйлдвэрлэгчдэд торгууль ногдууллаа

ШӨХТГ: Хиймэл орцтой зөгийн бал үйлдвэрлэгчдэд торгууль ногдууллаа

ШӨХТГ: Хиймэл орцтой зөгийн бал үйлдвэрлэгчдэд торгууль ногдууллаа

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хиймэл орцтой, үйлдвэрийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүнийг "Зөгийн бал" гэж нэрлэн худалдаалсан гэх хэрэглэгчийн гомдлын дагуу хяналт, шалгалтыг хийжээ. Тодруулбал, тус асуудлаар  хэрэглэгч энэ сарын 23-ны өдөр цахим хуудастаа мэдээлж, холбогдох байгууллагад гомдол гаргасан байна.

Хэрэглэгч гомдол гаргахдаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэхлээр нүүр хэсэгт нь томоор “Зөгийн бал” гэж хаяглсан ч ард хэсэгт нь жижгээр зөгийн балны орц найрлагыг бичдэг. Тэрхүү найрлага дотор нь зөгийн бал огт агуулаагүй байдаг бөгөөд хэд хэдэн газар хэрэглэгчдийг ийнхүү төөрөгдүүлж байна гэжээ. Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас хяналт, шалгалт тавьж ажиллахыг хүссэн байна.

Уг асуудал нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2.2-т заасны дагуу  хэрэглэгчийг төөрөгдүүлж, үйлдвэрлэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон тул үйлдвэрлэгч компаниудад таван сая төгрөгийн торгууль ногдуулж,  лангуунаас тус барааг татуулах үүрэг даалгаврыг өгсөн байна.

Тухайн зөгийн бал гэх бүтээгдэхүүнүүдийн найрлагад зөгийн бал ороогүй бөгөөд хиймэл үйлдвэрийн аргаар боловсруулан гаргаж авсан талаар шошгонд нь тэмдэглэжээ. Тиймээс энэхүү зөрчил нь хэрэглэгчийг төөрөгдүүлсэн хэрэг мөн хэмээн тогтоогдсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DGG 2021-05-28 59.153.114.70

МОНГОЛ БРЭНД, 100% НАТУРАЛ ГЭНЭЭ!

Avatar

Зочин 2021-05-28 66.181.161.71

хэрэглэгч хэлээгүй бол эд нар зүгээр л сууж байх байж

Avatar

Зочин 2021-05-28 66.181.176.98

Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжие гэхээр нэг иймэрхүү юмтай тааралдаад байдаг. Бас үнэ өртөг нь дэлхийнхээс өндөр зүйл ч байх юм. Яана даа, монголчууд минь. Бие иенээ хулхидаад байхаар яаж ч итгэл олцгоохов…

Avatar

мгл 2021-05-28 66.181.178.205

номин агуулахын дэлгуурээс гаатай, зогиин балтай цай гээд унэтэй бутээгдэхуун авахад ердиин вариантай хулхи юм байсан,хоер удаа!!!

Avatar

уншигч 2021-05-28 139.5.217.214

зөгийн бал орлуулагчийг дэлхий даяар бүх хүнсний компани үйлдвэрлэдэг шүү. Асуудал хаягандаа л байгаа байх, гэхдээ худалдан авагч бичиг үсэгтэй байх ёстой

Avatar

Зочин 2021-05-28 202.126.90.62

Бичиг үсэгтэй хүн уншсан чинь Зөгийн бал гэсэн байжээ.

Avatar

Зочин 2021-05-28 202.179.21.229

Орлуулсанд буруу байхгүй. худал хэлээгүй үнэнээр нь орцоо бичсэн байна. Орцыг нь уншаад зөгийн бал гэж итгэж буй хүн бол тэнэг гэсэн үг. Шошгоо нийлэг зөгийн бал гэдэг юм уу яадаг ?

Avatar

Зочин 2021-05-28 124.158.126.107

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэхээр ийм л байна даа. бүгд биш гэсэн үндэсний үйлвэрлэгчид хуурамч бүтээгдэхүүн хийдэг гэдгийг ойлголоо.

Avatar

Зочин 2021-05-28 66.181.177.116

Ямар хариуцлагагүй компаниуд вэ? Үндэсний үйлдвэрээ дэмжье гээд аваад байдаг байсан юм. Харамсалтай санагдаж байна.

Avatar

Зочин 2021-05-28 192.82.78.254

Компаниудынх нь нэрийг, хуурамч бүтээгдэхүүнтэй нь нийтэд зарлавал торгосноос илүү үр дүнтэй байх байж дээ. Хэрэглэгчид мэдэж авах нь чухал биз дээ

Avatar

Зочин 2021-05-28 124.158.126.107

зураг дээрх бол Газар шим, Багро-гийн бүтээгдэхүүн байна

Avatar

ногоон цай 2021-05-28 66.181.161.57

одоо л нэг ажилаа хииж байна шүү дараагиин алхам цаасан ууттай уусдаг цайнууд оросоос орж ирдэг бөгөөд хүнснии будагтай учираас түүниигээ нуух арга нь энэ ходоодны наалданги үүсдэг хятадад хориглоод эхэлсэн харин ил хятад ногоон цай хамаагүй дээр ковидод тустай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж