Ангараг дээрх нисдэг төхөөрөмж хяналтаа алджээ | News.MN

Ангараг дээрх нисдэг төхөөрөмж хяналтаа алджээ

Ангараг дээрх нисдэг төхөөрөмж хяналтаа алджээ

Ангараг дээрх нисдэг төхөөрөмж хяналтаа алджээ

Ангараг дээр буулгаж, өнгөрсөн сард амжилттай хөөргөсөн NASA агентлагийн Ingenuity буюу Ухаант нэртэй нисдэг төхөөрөмж “галзуурч” хаа сайгүй нисэн том эрсдэлд орсон байна. Гэхдээ азаар туршилтын төхөөрөмж аюулгүй газардаж, дэлхий дээрх мэргэжилтнүүдийн сэтгэлийг амраажээ.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Ухаант төхөөрөмж зургаа дахь удаагийн туршилтын нислэгээ үйлдэн газраас дээш 10 метр хөөрсөн үед дэлхийгээс хүргүүлсэн чиглэлийн дараалалд алдаа гарснаас болж төхөөрөмж минут орчим хугацаанд удирдлагаа алдсан байна. Жишээлбэл, төхөөрөмжийн дарсан хэд хэдэн зургуудын нэгээс харахад алдаанаас болж төхөөрөмжид явуулсан дараагийн зааврууд идэвхгүй болж, байршил нь тодорхойгүй болсон байна.

Төхөөрөмжийг чиглүүлэн жолоодогч Хавард Грипийн хэлснээр Ухаант төхөөрөмж сэнсний эргэлтийн хүчээ тохируулж чадалгүй 20 хэм хазайж очих ёстой чиглэлээсээ гажин буух байсан цэгээсээ таван метр зайтай газарджээ.

Эл төхөөрөмж дөрөвдүгээр сард анхны нислэгээ амжилттай гүйцэтгэснээр дэлхийгээс өөр гадаргууд амжилттай нислэг үйлдсэн анхны төхөөрөмж болон түүхэнд бичигдсэн юм. Тэр цагаас хойш 1.8кг жинтэй тус төхөөрөмж бага багаар хүндэрсэн туршилтын таван нислэгийг амжилттай гүйцэтгээд байсан билээ. Харин өнгөрсөн долоо хоногт гарсан алдаа бол төхөөрөмжид тохиолдсон анхны асуудал байв. Өдгөө эрдэмтэд юунаас болж дээрх алдаа гарсан болохыг судалж байгаа гэнэ.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
10
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mongol 2021-05-28 66.181.189.195

Ухаант төхөөрөмж гэнэ үү? Энэ сэтгүүлч, орчуулагч нэртэй адуучин саальчдыг яана??? Өмнөөс нь ичсээр байгаад одоо ч баргийн юманд тоохоо больж дээ

Avatar

Зочин 2021-05-28 49.14.240.216

Тэд сансар гараад бүтэлгүйтсэн зүйлээ ярьж байхад манайх бариагүй метрогооч ярьсаар л байна . Ямар их ялгаа вэ

Avatar

Зочин 2021-05-28 165.227.226.123

"Дэлхийгээс өөр гадаргууд нислэг үйлдсэн анхны төхөөрөмж…" гэдгээ яг баттай эсэхийг шалгаарай. Сар, солирын гадаргуугаас дээж авч ирсэн тандагч төхөөрөмжүүд бүгд л тухайн биет дээр нислэг үйлдсэн гэсэн үг шүү дээ. ingenuity бол харин далавч буюу сэнсний тусламжтай өөр гарагт ниссэн анхны төхөөрөмж, өмнө нь дандаа тийрэлтэт хөдөлгүүр ашиглаж байсан.

Avatar

Зочин 2021-05-28 165.227.226.123

Оноосон нэрийг битгий орчуулж баЙ! Тэгээд ч ухаант биш "ухаалаг байдал" гэж орчуулагдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж