Covid-19-ийн шинэ мутаци алтны үнийг хөөргөж магадгүй

Хуучирсан мэдээ: 2021.05.28-нд нийтлэгдсэн

Covid-19-ийн шинэ мутаци алтны үнийг хөөргөж магадгүй

Covid-19-ийн шинэ мутаци алтны үнийг хөөргөж магадгүй

Энэ сарын эхээр долоон хувиар өсөөд байсан алтны спот үнэ Баасан гаригийн байдлаар 0.07 хувиар буурч, унц нь 1893.95 ам.доллар болов. Bloomberg-ийн мэдээлснээр, алтны үнэ сүүлийн дөрвөн сарын дээд цэг орчимд хэлбэлзэж буй юм.

АНУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж огцом буурсны дараа алтны үнэ эргэн гурван хувиар өсчээ. Холбооны Нөөцийн банк ойрын саруудад бондын худалдан авалтыг бууруулах нь зүйтэй гэж мэдэгдэв.

2012-2018 онд алтны жилийн дундаж үнэ нэг трой унц нь 1669-1268 ам.доллар болон буурч байсан бол 2019 онд бага зэргийн өсөлт үзүүлж, нэг трой унц алт дунджаар 1400 ам.доллар болсон.

2020 онд энэ үзүүлэлт сэргэж, алтны жилийн дундаж үнэ нэг трой унц нь 1770 ам.доллар байсан бол 2020 оны наймдугаар сард түүхэнд байгаагүй дээд хэмжээнд буюу 2069 ам.долларт хүрсэн билээ. 2021 оны гуравдугаар сард алтны үнэ 1745 ам.долларт хүрсэн.

Covid-19-ийн шинэ мутаци, вакцин үйлдвэрлэл зэргээс хамааран дэлхийн эдийн засаг хүсэмжит түвшинд хүрэхгүй байх магадлалтай. Энэ нь алтны үнийг нэмэгдүүлэх боломжтой гэсэн үг.

2021 онд эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, хэрэглэгчийн эрэлт сэргэснээр алт эерэг боловч арай бага гүйцэтгэлтэй байж магадгүй аж. Мөн АНУ-ын бодлогын хүү урт хугацаанд бага түвшинд байхад алтны гүйцэтгэл сайн байх боломжтой.

Эх сурвалж: WORLD GOLD COUNCIL, BLOOMBERG, GOLDPRICE.ORG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж