ОХУ 110 сая хүнд хүрэлцэхүйц Спутник V вакцин UNICEF-д хандивлана

Хуучирсан мэдээ: 2021.05.28-нд нийтлэгдсэн

ОХУ 110 сая хүнд хүрэлцэхүйц Спутник V вакцин UNICEF-д хандивлана

ОХУ 110 сая хүнд хүрэлцэхүйц Спутник V вакцин UNICEF-д хандивлана

ОХУ энэ долоо хоногт НҮБ-тай гэрээ байгуулан гарын үзэг зурж, хүүхдийн төлөөх UNICEF санд 110 сая хүнд хүрэлцэхүйц хэмжээний "Спутник V" вакциныг Оросын хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан хандивлахаар боллоо.

Гэвч вакциныг хүлээж авах, олон улсад түгээхийн тулд ДЭМБ "Спутник V" вакциныг яаралтай тусламжийн жагсаалтад бүртгэж авах шаардлагатай юм. Харин дээрх гэрээний үр дүнд тус вакциныг бүртгэн авах ажил удахгүй цэгцэрнэ хэмээн Оросын хөрөнгө оруулалтын банк мэдээлжээ.

ОХУ өдгөө дотоодынхоо хэрэгцээнд зориулж өөрсдийн бүтээсэн дөрвөн ч вакциныг батлан зөвшөөрч, иргэддээ тарьж байгаа билээ. Түүнчлэн хамгийн эхэнд бүтээсэн "Спутник V" вакциныхаа олон сая тунг олон улсад нийлүүлсэн ч дотоодын болон гадаадын зарим эх сурвалжууд уг вакцины үйлчилгээг хангалтгүй хэмээн дүгнэж, зарим нь буцаан өгч байгаа юм.

ОХУ-ын эрүүл мэндийн сайдын хэлснээр Орос улс нийт 145 сая хүн амынхаа 17 саяд нь дор хаяж нэг тун вакцин тарьжээ. Оросын хөрөнгө оруулалтын банкны мэдэгдэж байгаагаар "Спутник V" вакциныг COVAX хөтөлбөрт багтаан олон улсад түгээхийн тулд GAVI вакцины холбоо ойрын хугацаанд тусгай хэлэлцүүлэг  явуулна гэжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж