Олимп зохион байгуулснаар Японы байдал хүндэрнэ гэв | News.MN

Олимп зохион байгуулснаар Японы байдал хүндэрнэ гэв

Токио 2020

Олимп зохион байгуулснаар Японы байдал хүндэрнэ гэв

Олимп зохион байгуулснаар Японы байдал хүндэрнэ гэв

Японы эмч нарын зөвлөлийн тэргүүн өчигдөр/2021.05.27/ хэвлэл бага хурал хийж, олимпийн наадмыг зохион байгуулбал Японд улсад аюул нүүрлэнэ гэдгийг мэдэгдлээ. Зөвлөлийн тэргүүн Наото Үэяамагийн хэлснээр хилийн чинадаас 100 мянга гаруй тамирчид, дасгалжуулагчид, албаны хүмүүс ирэхээр тэднийг дагаж төрөл бүрийн мутацид орсон вируснууд Токиод бөөгнөрч, улс орных нь одоогийн нөхцөл байдал улам дордож, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, нас баралт нэмэгдэнэ гэв.

Наото Үэяама “Цар тахлын шинэ хувилбар гарч ирэхийг үгүйсгэхгүй. Осакад нөхцөл байдал улам хүндэрч, орон даяар эм тариа, хүний нөөцийн дутагдалд орж байна” гэжээ. Мөн тэрбээр Япон улсын вакцинжуулалт, PCR шинжилгээний ажил удаашралттай байгааг онцолж, олимпийн үеэр гадны тамирчдад тавих хяналт сул байхыг анхаарууллаа.

Дан ганц Японы эмч нарын зөвлөл биш  тус улсын иргэд олимп, паралимпийг эсэргүүцэж байна. Гэвч олимпийн зохион байгуулагчдын зүгээс наадмаа товлосон хугацаандаа нээхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа. Токиод болон Японы зарим бүс нутгуудад өнгөрөгч дөрөвдүгээр сараас хойш хатуу хөл хорио тогтоогоод байгаа юм.

Саяхан олон улсын олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Жон Коутс хэлэхдээ Токиод хатуу хөл хорио тогтоосон ч олимп долдугаар сарын 23-ны өдөр товлосон хугацаандаа нээнэ гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-05-28 103.26.194.74

Наадам хийвэл манайд ч байдал хүндэрнэ дээ, гэхдээ дээдчүүд маань 100 жил гээд л улайраад л зүтгэх байх даа, МАН-ын 100 жилийн ой нь цар тахалтай таарчихдаг тавилан юм даа

Avatar

Зочин 2021-05-28 103.229.121.160

Яг үнэн тавилан юм даа, хөөрхий гэж…

Avatar

Зочин 2021-05-28 66.181.161.108

Угаасаа МАН бол тахал

Avatar

Зочин 2021-05-28 27.179.245.109

Чи ямарзөв бичих дүрмийн алдаа гаргадаг нөхөр вэ
Хэд хэдэн удаа уншиж хянах хэрэгтэй шүү
3 дугаар ангийн сурагчдын хэмжээний мэдлэгтэй ??????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж