Улсын Дээд шүүх өнөөдөр /2021.05.28/ "Эрэл” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн /ТУЗ/ дарга асан Б.Эрдэнэбатад түүний эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Улмаар Улсын Дээд шүүх, давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй байна гэж үзэн, хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны наймдугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд Д.Сэргэлэнг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Харин Б.Эрдэнэбатыг бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцож, нийт долоон жил хорих ял оногдуулсан юм. Мөн Б.Эрдэнэбатаас 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлаас заримыг нь шалгаж тогтоогоогүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн билээ.
Зочин 2021-05-28 203.91.116.158
Энэ хүний ариг банк дампуурсан. Ажилчид нь бүгд амбэйчин болоод үйл тамаа үзэж байна. Дарга нар хоорондоо заваарсан улсууд
Ердийн үзэгдэл 2021-05-28 66.181.189.237
Монголд зээл аваад казинод тоглож алдаад баригдахын даваан дээр гишүүн болж хэргээ нуудаг жишиг тогтсон Тэдний нэг
ЗАЙРАН ТЭНГЭР 2021-05-28 103.43.76.239
ТӨР БАЙШИН УГСРАХ ҮЙЛДВЭР БАРЬ АВНА ГЭЭД 200ТЭРБУМЫН ЗЭЭЛ ӨГӨӨД ХҮРЭХГҮЙ ГАДААДЫН БАНКНААС 300ТЭРБУМЫГ ЗЭЭЛ АВЧ БАРИАД АЖИЛ ЭХЭЛТЭЛ ТӨР НЬ ЮУ Ч АВАХГҮЙ ХЭТ ИХ МӨНГӨНИЙ ХҮҮНД АРГАА БАРЖ БАНКУУДААС ЗЭЭЛ АВЧ ТӨЛСӨӨР ЗЭЭЛЭНДЭЭ БАРИГДСАН Л АМЬТАН БНА ЛЭЭ Ш ТЭЭ? ХЭН Ч БАЙСАН ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭ ТӨЛӨХ ГЭЖ АРГАА Л БАРНА Ш ТЭЭ? ҮЙЛДВЭРИЙГ ЗИ АВЧ ӨГСӨН ЗАХИРАЛ БАЙСАН ЗЭЭЛИЙГ Ч ЗИ АВЧ ӨГСӨН ГЭДЭГ ҮНЭНЭЭ ХЭЛЭЭД БҮХ БАНКУУД ТОХИРООД БҮХ ХӨРӨНГИЙГ НЬХУВААГААД АВАХААС ӨӨР ЯАХВ ДЭЭ?ХӨӨРХИЙ
Onoch 2021-05-28 66.181.161.100
ҮНЭН БОЛ БИЗНЕСИЙН Л ЭРСДЭЛ ҮҮСЭЖ. БАРУУНД БОЛ ДАМПУУРЛАА ЗАРЛАДАГ Л ГАЗАР ШҮҮ ДЭЭ. ДАМПУУРАХ ЭРХ ГЭЖ БИЙ. БАЙГАА ЮМААРАА ТӨЛНӨ. ТӨЛЖ ЧАДВАЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН АЗ. ЧАДАХГҮЙ БОЛ ХОХЬ. ДАМПУУРАХ ЭРХ ГЭДГИЙМДАА. ТӨР АВНА ГЭСЭН БОЛ . . ГЭРЭЭ НЬ ХААНА БНА.
Onoch 2021-05-28 66.181.161.100
БАРУУНД БИЗНЕСИЙГ ӨӨРИЙН МӨНГӨӨР БАРАГТАЙ ХИЙДЭГГҮЙ. ХӨРӨГӨ ОРУУЛАГЧИЙН МӨНГӨ Л ЯВЖ БАЙДАГ. ЭНД НӨХӨР ГЭХДЭЭ БУСДЫН МӨНГИЙГ ЗУВЧУУЛСАН БАЙЖ БОЛОХГҮЙ.
зочин 2021-05-28 202.21.120.66
мөн ч их зальтай нөхөр дөө юм юм л байгаа байх