АНУ-ын реалити шоуны од Ким Кардашиан хуульчийн зэрэг авахаар хичээж байсан боловч талаар болжээ.
Ямар ч түвшинд шалгалт бол сэтгэл түгшээдэг амаргүй даваа байдаг. Тэр тусмаа нарийн төвөгтэй хуулийн салбарт шалгалт бүр ч толгой эргүүлмээр байдаг гэнэ. Тэгвэл сүүлийн үед хуульчийн зэрэг горилон багагүй хичээл зүтгэл гаргаж байсан Ким Кардашиан хуулийн нэгдүгээр дамжааны шалгалтадаа унасан гэнэ.
Ким Кардашианы өгсөн шалгалт нь Калифорнийн итгэмжлээгүй сургуулиудад авдаг, дөрвөн эссэ бичиж долоон цагийн турш үргэлжилдэг, 70 хувиас дээш оноо авч тэнцдэг, олны дунд хүнд бэрхээрээ алдартай аж.
Кардашианыхны реалити шоуны сүүлд гарсан анги дээр Кимийн дүү Хлое, Куртни нар түүнийг шалгалтадаа тэнцээгүйг хэлжээ. Гунигтай ая явсны дараа Ким Кардашиан сэтгэгдлээ ярьсан юм. Тэрбээр “Миний сурч байгаа хөтөлбөрийн дагуу бол энгийн гурван жилийн хөтөлбөрөөс ондоо. Бид дөрвөн жил сурах ёстой. Түүнээс гадна нэгдүгээр дамжааныхаа төгсгөлд долоон цагийн шалгалт өгнө. Энэ шалгалт бол төгсөх шалгалтнаасаа илүү хүнд хэмээн хүмүүс ярьдаг” гэсэн байна. Харин түүний өмгөөлөгч Жессика Жексон “Ким 560 оноо авбал тэнцдэг шалгалтанд 474 оноо авсан. Энэ бол маш жижиг зөрүү. Цар тахлын үед ингэж бэлдэнэ гэдэг бол том амжилт” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ