Сүүлийн өдрүүдэд иргэд өөрсдийн хариуцлагагүй үйлдлээс болж гэртээ угаартаж нас барах тохиолдол тасрахгүй байна. Өнгөрсөн шөнө гэхэд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12-р хороо, Баянзүрх дүүргийн 11-р хороодын нутаг дэвсгэрт хоёр иргэн угаартсан байдалтай нас баржээ. Шалтгаан нь Монгол гэрт зуухныхаа яндангаа авч өрхөө бүтээсэн байсан гэдгийг эх сурвалж хэлж байна.
УГААРТАХААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?
- Шөнө унтахынхаа өмнө зуухны хүхээгний хаалтыг битгий багасга. Багасгамаар байгаа бол өдөр, орой хүмүүс байхад тодорхой хэмжээгээр багасга. Хэзээ ч битгий тултал нь хаа.
- Зуухаа дүүртэл нүүрс битгий хий. Яндангийн хоолой дээр нүүрс овоорох, эсвэл үнслэг ихтэй бол үнс овоороод таталт нь буураад угаарын хий гэр дотор ялгарах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
- Аль болох өмнөх нүүрс шатаж дуусаагүй илчтэй, халуун байхад нь дээрээс нь шинэ нүүрсээ бага, багаар хий. Ингэснээр утаа бага ялгарна. Угаарын хий ч багаар ялгарна.
Зочин 2021-05-28 66.181.184.21
Iim balai s******d odoo bdag l yum bh daa
Зочин 2021-05-28 202.126.88.157
Амиа хорлох гээгүй бол өрхөө бүтээхүү.
Зочин 2021-05-28 124.158.107.35
амиа хорлосон бусуу